Yearly Archives: 2019

August, 2019

  • 17 August

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай, аадар бороо орно. 2019 оны 08 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун …

  • 16 August

    Үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ

    Монголын Үндэсний бөхийн холбооноос фэйсбүүк орчин дахь хуурамч хуудсаар худал мэдээлэл түгээж байгаа талаарх мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ болон аварга Э.Оюунболд нарыг БНСУ-д зорчсон, допингийн шинжилгээнд нөлөөлөх оролдлого хийж байгаа гэх мэтээр ор үндэсгүй асуудалд холбогдуулан гүтгэж, олон нийтэд буруу ташаа мэдээллийг зориудаар тараах оролдлого хийсээр байна. МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэ гадаад улсад зорчоогүй, орон нутагт …

  • 16 August

    “Солонгосын 7 хоног” арга хэмжээ үргэлжилж байна

    Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Солонгосын 7 хоног” арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдаж байна. Арга хэмжээ нь солонгос үндэсний хөгжмийн тоглолт, солонгос үндэсний хувцасны загварын шоу, үндэсний хоолны фестиваль, үндэсний тоглоом, цаасан урлал, гоо сайхны бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Гоо даамны тэмцээн, “К-Поп” бүжгийн тэмцээн Солонгос, Монгол залуу хамтлаг …

  • 16 August

    Ж.Гантулга: Нэгдүгээр ангид орох хүүхдүүдийн дахин бүртгэл энэ сарын 21-30-ны хооронд явагдана

    Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр Хангарди ордонд боллоо. Ажлын хэсэг 2019-2020 оны хичээлийн шинэ жилд холбогдох албаныхны бэлтгэл ажлын талаарх танилцуулга болон элсэлт, бүртгэлийн ажлын явц, замын хөдөлгөөний нягтралыг сааруулах чиглэлээр хийгдэх ажлын төлөвлөгөөг ярилцаж санал солилцлоо. Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “2019-2020 оны хичээлийн …

  • 16 August

    Чингэлтэй хайрханд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх задгай театр байгуулжээ

    Нийслэл Улаанбаатар хотын хоймор Чингэлтэй хайрхан уулын энгэр бэлд бүтээн байгуулсан “Эрдмийн задгай театр”-ын нээлтийн арга хэмжээ энэ сарын 18-нд  буюу ням гарагт болно.Тус задгай театр нь Чингэлтэй дүүргийн XIX хороо, Дээд салхитад байгалийн цогцолборт байрлаж буйгаараа онцлог бөгөөд соёл, урлагийн бүхий л үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой аж. Уг театрын талбайг тохижуулахдаа эх орныхоо байгалийн гантиг чулуугаар зөв гурвалжин, …

  • 16 August

    Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

    Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа. Соёлын тухай хуулийг 1996 онд баталснаас хойш нийт 14 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хууль нь Монгол Улсад соёлын үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндэслэл, соёлын удирдлагын тогтолцоо, соёлын үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг, тэдгээрийн хооронд үүсэх харилцааг түлхүү зохицуулж байгаа аж.  Улсын Их …

  • 16 August

    Хөгц үүссэн иогуртыг лабораторийн шинжилгээнд хамруулжээ

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шуурхай албанд ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу БЗД-ийн 14-р хорооны Номин тав трейд ХХК-ний Номин all mart дэлгүүрт  өнөөдөр  хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар Альпенгурт йогуртын гадна талаар хөгц мөөгөнцөр үүсэж тогтсон байдалтай худалдаж байсан зөрчил илэрсэн байна.  Уг мөөгөнцөр илэрсэн йогурттай ижил нэрийн 15 ширхэг тарагийг НМХГ-ын төв лабораторит шинжилгээнд өгчээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.

  • 16 August

    Дэлхийн спортын наадмаас хоёр алтан медаль хүртлээ

    БНХАУ-ын Ченгду хотноо зохион байгуулагдаж байгаа “Chengdu China 2019 World Police & Fire Games” буюу Онцгой болон Цагдаагийн алба хаагчдын дэлхийн спортын наадмаас ОБЕГ-ын харьяа  “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, ОУХМ Ш.Баянмөнх 125 кг-ийн жинд алт, ОУХМ Х.Нямдорж 70 кг-ийн жинд мөн алтан медалийг хүртлээ.  Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн МУГТ О.Насанбурмаа тэргүүтэй зургаан тамирчин оролцож байгаа бөгөөд чөлөөт …

  • 16 August

    Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зөвлөмж гаргахаар шийдвэрлэв

    Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газраар батлуулах, түүний хэрэгжилтийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 12-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд боллоо. Энэ удаагийн ээлжит хурлаар 2019 оны эхний хагас жилд Монгол Улсын  мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний тайланг хэлэлцэв. …

  • 16 August

    Нүүрээ нууж, хар хувцас өмссөн хүн шүүгдэгч байсан уу

    Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонсоод байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргээр ТЕГ-ын газрын дарга Б.Хурц нарын есөн хүнийг тав дахь өдрөө шүүж байна. Тодруулбал Б.Хурцаас гадна Г.Эрдэнэбат прокурор, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарыг Эрүүгийн хуулийн 133.1, 251.1-д зааснаар гэм буруутай эсэхийг хэлэлцэж байна. Хурлын дөрөв дэхь өдөр буюу өчигдөр …

  • 16 August

    Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд “Байгууллагын цэцэрлэг” санаачилгад нэгдэн ажиллахаар боллоо

    “Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай“ Засгийн газрын тогтоолын дагуу байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжих нь цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран энэ сарын 13-ны өдөр “Байгууллагын цэцэрлэгийг хөгжүүлэхэд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэл” сэдэвт уулзалт зохион байгуулж, аж ахуйн нэгжүүд байгууллагын дэргэдэх …

  • 16 August

    “Япон фестиваль Монголд 2019” энэ амралтын өдрүүдэд болно

    Монгол улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 50 жилийн хугацаа өнгөрөөд байгаа хэдий ч бодит байдал дээр харилцан бие биенийхээ соёлыг тэр бүр мэдэхгүй байгаа билээ. Тиймээс  Монгол дахь Япон Улсын элчин сайдын яам, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), Японы худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага (JETRO), Япон сан (JF), Японы засгийн …

  • 16 August

    Шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна

    Нийслэлд байгалийн голомтот болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/772 дугаар захирамж гарсан. Захирамжийн хүрээнд 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн …

  • 16 August

    Үер, усны аюулаас сэрэмжлээрэй

    Үер усны үед хоол хүнсээ бохирдохоос сэргийлэх Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, мөн ганцааранг нь орхихгүй байх Үер, усны аюулын сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдрил, гуу жалга, …

  • 16 August

    Д.Тогтохсүрэн: Манай бүлгийн гишүүд 108 гишүүнтэй болно гэдгийг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсэн

    УИХ дахь МАН-ын бүлэг дөрвөн өдөр хуралдаж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөх эцсийн санал хураалтыг цаасаар буюу нууц санал хураалтаар авсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, тус намын бүлэг өчигдөр үдээс хойш хуралдаж, 40 гишүүн цаасаар саналаа хураагаад тарсан.  Харин өнөөдөр тав дахь өдрөө хуралдаж цаасаар авсан саналуудаа нэгтгэв. Гэвч МАН-ын бүлгийнхэн ямар ч зөвшилцөлд хүрч чадалгүй учраас ирэх даваа гаригт дахин хуралдахаар болсон. …