Үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ

Монголын Үндэсний бөхийн холбооноос фэйсбүүк орчин дахь хуурамч хуудсаар худал мэдээлэл түгээж байгаа талаарх мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд “УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ болон аварга Э.Оюунболд нарыг БНСУ-д зорчсон, допингийн шинжилгээнд нөлөөлөх оролдлого хийж байгаа гэх мэтээр ор үндэсгүй асуудалд холбогдуулан гүтгэж, олон нийтэд буруу ташаа мэдээллийг зориудаар тараах оролдлого хийсээр байна. МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэ гадаад улсад зорчоогүй, орон нутагт албан үүргийнхээ дагуу томилолтоор ажиллаж байна” гэжээ.


Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …