Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн байх боловч бусад нутгаар дулаарна. 2019 оны 08 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар …
Yearly Archives: 2019
August, 2019
-
15 August
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг эрчимжүүллээ
Нийслэлийн Засаг даргаас Улаанбаатар хотод байгалийн голомтот тарваган тахал болон хүн, мал, амьтны гоц халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрүүдэд авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар үзлэг тандалт хийж, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллах тухай захирамж гаргасан. Тус захирамжтай холбогдуулан нийслэлийн 8 авто тээврийн товчоодод НМХГ, НЦГ, НОБГ, НЗЦГ-ын албан …
-
15 August
Монголын эзэнт гүрний үед холбогдох цоо шинэ олдворууд илэрчээ
Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт археологийн судалгааны “Умард Монгол” төслийг хамтран хэрэгжүүлдэг. Төслийн багийн эрдэмтдийн энэ зуны малтлагын үр дүнд дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц, Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг нээжээ. Уг судалгааны баг 2018, 2019 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг “Хориг” хэмээх …
-
15 August
Сайжруулсан шахмал түлшний “Сайн” смарт картыг айлуудад үнэ төлбөргүй олгоно
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, НЗДТГ-ын дарга Э.Содномжамц, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга Ч.Гантулга болон бусад албаны төлөөлөл өнөөдөр “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл …
-
15 August
Ургамал, ойн дагалт баялаг ашиглахдаа хууль зөрчихгүй байхыг анхааруулж байна
Байгалийн ургамал, ойн дагалт баялаг ашиглах, түүх идэвхтэй улирал үргэлжилж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжийг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулахаас сэргийлж Нийслэлийн Байгаль орчны газраас зөвлөмж хүргүүлж байна. Улаанбаатар хот орчимд 78 овог, 307 төрөл, 631 зүйл байгалийн ургамал бүртгэснээс 18 зүйл нэн ховор ургамал, 50 зүйл ховор ургамал, 3 зүйл Монголын унаган ургамал, 14 зүйл Монголд байгаа завсрын …
-
15 August
Иргэдийн саналд үндэслэн “A, B, C” бүсчлэлд хуваах ажлыг хойшлууллаа
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 15-наас буюу өнөөдрөөс эхлэн нийслэлийн авто замын хөдөлгөөнийг “A, B, C” бүсчлэлд хувааж, шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан юм. Уг зохицуулалтыг дэмжих, эсэх тал дээр холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу иргэдийн дунд нээлттэй санал асуулгыг шат дараатай явуулахад нийт 13 мянга орчим иргэд оролцож 60 хувь нь дэмжихгүй гэсэн …
-
15 August
Эхний долоон сард нялхсын эндэгдэл 1.6 хувиар буурчээ
Улсын хэмжээнд 2019 оны эхний долоон сард 45 мянган эх амаржиж, 45.3 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 306 буюу 0.7%-аар нэмэгдсэн. Мөн амьд төрсөн хүүхэд 359 (0.8%)-өөр нэмэгджээ. Харин энэ оны долдугаар сард 6,876 эх амаржиж, 6,947 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 540 (8.5%)-өөр, амьд төрсөн хүүхэд 560 (8.8%)-аар өссөн явдал байв. Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл энэ оны …
-
15 August
Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал болно
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ аймгийн засаг дарга нартай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож байна. Орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй, тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийн талаар нэгдсэн мэдээлэл солилцож, шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэн Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг ирэх Даваа гарагт хийхээр болов.
-
15 August
Өчигдөр орон нутгийн замд гурван хүн амь насаа алджээ
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр /2019.08.14/ нийт 311 дуудлага ирснээс зам тээврийн ослын шинжтэй 236 дуудлага иржээ. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд долоон хүн гэмтжээ. Харин орон нутагт зам тээврийн ослын улмаас гурван хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарчээ. Хүний амь нас хохирсон зам тээврийн ослууд бүгд онхолдох байдлаар бүртгэгдсэн байна. Тодруулбал, наймдугаар сарын 14-ны өдрийн 06:10 …
-
15 August
Фото: “XMF-2019” Олон Улсын хөгжмийн наадамд оролцох Монгол уран бүтээлчид
Олон улсын хөгжмийн наадмын стандартыг Монголд нэвтрүүлэх зорилготой “Хуур” хөгжмийн наадмыг (XMF) гурав дахь жилдээ наймдугаар сарын 23, 24-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Тус хөгжмийн наадмыг зорин очих үзэгчдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа юм. “XMF” наадамд оролцож буй Монгол уран бүтээлчдийг танилцуулъя. Наймдугаар сарын 23-нд тоглох уран бүтээлчид: Жил бүр зохион байгуулагддаг “XMF” олон улсын хөгжмийн наадамд …
-
15 August
Бодибилдингийн мэргэжлийн тамирчны эрх олгох тэмцээн Монголд болно
Дэлхий хэмжээний мэргэжлийн бодибилдинг, фитнессийн тамирчны эрх олгох IFBB Pro Qualifier Mongolia тэмцээн наймдугаар сарын 24-д Corporate Convention Center-т болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр тэмцээн зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. Монгол Улсад анх удаа болох IFBB Pro Qualifier Mongolia тэмцээний онцлог нь ямар нэгэн олон улсын болон дотоодын холбооны харьяалал шаарддаггүй учир сонирхсон тамирчин бүр оролцоход нээлттэй. Мөн тэмцээнд оролцоход улс болон бүсийн эрх авах …
-
15 August
Гэмт хэргийн улмаас 711 хүн нас баржээ
Энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 20.4 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс: Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2087 Хүүхэд оролцсон гэмт хэрэг 515 Эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 1734 Бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 1044 Гэмт хэргийн улмаас 5200 иргэн гэмтэж, 711 иргэн нас барж, 130.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Учирсан хохирлын 27.4 тэрбум төгрөгийг нөхөн төлөөлүүлсэн байна. 2019 оны эхний …
-
15 August
ҮСХ: 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 20.9 мянгаар буурчээ
Үндэсний статистикийн хороо Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаарх долдугаар сарын судалгааг өнөөдөр /2019.08.15/ танилцууллаа. Судалгаанаас харахад, нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 194.4 мянган төгрөгөөр өсчээ. Өрхийн орлого өсөхөд цалин хөлсний орлого 121.2 мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 36.9 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Харин нэг …
-
15 August
Нийслэлийн хүрээний анги, байгууллагуудад иж бүрэн шалгалтыг эхлүүллээ
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны А/225 дугаар тушаалаар Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Г.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн Онцгой байдлын газарт иж бүрэн шалгалтыг зохион байгуулж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн иж бүрэн шалгалтыг НОБГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, Багануур, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэст энэ сарын 19-нийг хүртэл зохион байгуулах юм. Шалгалтаар …
-
15 August
27 сургуулийн анги танхимыг “SMART” буюу ухаалаг анги болгон тохижуулжээ
2014 оноос хойш БНСУ-ын Кёнги аймгийн дэмжлэгээр Санмён Их сургууль болон Samsung electronics хамтран “Ухаалаг анги” төслийг Монгол Улсад хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд дээрх байгууллагуудаас 2.2 тэрбум вонны хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд Монгол Улсад нийт 27 сургуулийн анги танхимыг “SMART” буюу ухаалаг анги болгон тохижуулжээ. Ингэснээр ерөнхий боловсролын бага, дунд, ахлах сургуулийн сурагчид смарт сургалтын орчинд орчин үеийн тоног төхөөрөмж дээр өөрийгөө дайчлан ажиллаж сурч боловсрох боломж нээгдэж байгаа юм. БМДИ-ийн захирал Ж.Болормаа: …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл