
Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонсоод байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргээр ТЕГ-ын газрын дарга Б.Хурц нарын есөн хүнийг тав дахь өдрөө шүүж байна. Тодруулбал Б.Хурцаас гадна Г.Эрдэнэбат прокурор, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарыг Эрүүгийн хуулийн 133.1, 251.1-д зааснаар гэм буруутай эсэхийг хэлэлцэж байна.
Хурлын дөрөв дэхь өдөр буюу өчигдөр нүүрээ нууж, гадуур хувцасныхаа малгайг өмсөж, нүүрээ маскаар нуусан хар хувцастай хүн шүүх танхим руу орж, гарсан нь олны анхаарлыг татсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар шүүгдэгч байсан аж. Тэрбээр шүүх хурлын оролцогч тул мэдээлэл өгөхийг хүсээгүй учраас сэтгүүлчдээс нуугдаж өөрийгөө хар хувцасаар халхалжээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл