НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Монгол Улсад айлчилна 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн  засаг, нийгмийн  комисс (АНДЭЗНК)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабана манай улсад наймдугаар сарын 19-20-ны  өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга 9 жилийн дараа манай улсад айлчлах гэж байгаа бөгөөд тэрээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Зам тээврийн дэд сайд Л.Халтар, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нартай тус тус уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.

Мөн хатагтай А.Алисжабана Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хуралд тусгай зочноор оролцож, үг хэлнэ.

Хатагтай А.Алисжабана 2018 оны 9 дүгээр сард АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдсон, Индонези Улсын иргэн юм.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …