Yearly Archives: 2019

July, 2019

  • 16 July

    Цэцэг төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг энэ сарын 18-ныг хүртэл түр хаана

    Чингэлтэй дүүргийн  1-р хороо, Цэцэг төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг  2019 оны долдугаар сарын 16-ны 23:00 цагаас долдугаар сарын 18-ны өдрийн хооронд хааж,  Хууль зүйн яамны захиалгаар “Дабль пирамид констракшн ХХК нь дулааны  шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Иргэд та бүхэн хөдөлгөөний эрчим ихтэй уулзварт ажил гүйцэтгэх хугацаанд бусад замыг сонгон, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцоно уу.  

  • 16 July

    Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулав

    Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулав Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө танилцууллаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: “Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, УИХ-ын дарга аа, Ерөнхий сайд аа Монголчууд аа, нийт ард иргэд ээ. Улсын Их Хурлын ээлжит бус чуулган онцгой хариуцлагатай …

  • 16 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барив. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барихдаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 7 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 …

  • 16 July

    З.Энхболд: Ерөнхий сайдыг заавал УИХ-ын гишүүн байх ёстой гэж үзсэн

     Ерөнхийлөгч Х.Баттулгыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.   Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд: “Олон жил яригдсан, одоогийн амьдралд саад болж байгаа хэд, хэдэн жижиг зүйлийг засаж байгаа. Жишээ нь, “хот” гэдэг үг одоогийн Үндсэн хуульд байхгүй. /Байгаа боловч аймагтай зэрэгцдэггүй/ Тэгэхээр …

  • 16 July

    НИТХ-ын тэргүүлэгч Ш.Үнэнбатын уясан даага айрагджээ

    Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр сайхан болж өндөрлөлөө. Энэ жилийн наадмын эрлийз бага насны морьдын уралдаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газрын дарга, Нийслэлийн алдарт уяач Ш.Үнэнбатын уяж сойсон хонгор халзан даага айргийн дөрөвт хурдалж, уясан эзнээ баярлуулж, унасан хүүхдээ урамшуулж, наадамчин олноо цэнгүүлжээ. Уясан …

  • 16 July

    ОБЕГ:Баярын өдрүүдэд гамшиг, ослын нийт 59 дуудлага хүлээн авч ажиллалаа

    Үндэсний их баяр, наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Онцгой байдлын алба хаагчид 7 сарын 11-ний өдрийн 09:00 цагаас 7 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллажээ. Онцгой байдлын байгууллагаас болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед …

  • 16 July

    Баяр наадмын өдрүүдээр 12 хүн амь насаа алджээ

    Улсын их баяр наадмын өдрүүдэд улсын хэмжээнд Тээврийн цагдаагийн алба нь нийт 963 дуудлага, мэдээллийг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 589 дуудлагыг хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн осол, хэргийг өнгөрсөн 2018 оны Үндэсний их баяр наадмын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад бүртгэгдсэн осол 27,5 хувиар өссөн, нийт бүртгэгдсэн ослын улмаас 12 хүний амь нас хохирч, 48 хүн гэмтсэн ба амь нас нь хохирсон …

  • 16 July

    Цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 22-ны өдөр эхэлнэ

    Нийслэлийн цэцэрлэгүүдэд шинээр элсэн орж байгаа хоёр настай хүүхдүүд болон тав хүртэлх насны хүүхдүүдийн  цахим бүртгэл долдугаар сарын 22-ны 09.00 цагт эхлэхээр болжээ. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ наймдугаар сарын 22-ны өдрийн 23.59 цаг хүртэл сарын хугацаанд “Tsetserleg.ulaanbaatar.mn” гэсэн хаягаар бүртгүүлэх юм.“Цахим элсэлт”-ийн үр дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарын гар утсанд мессэжээр илгээнэ.Цахим элсэлт дууссаны дараа шинээр бүртгүүлсэн …

  • 16 July

    Ч.Сайхнаа:Хүмүүсийг олон зүйлийг тэнцвэртэйгээр оролдож үзэж, чадваруудаа хөгжүүлээсэй л гэж боддог

    Оюутан, залуусын зуны амралтад зориулан “Өглөөний зочин” ярилцлагын булангийнхаа ээлжит зочноор Хувь хүний хөгжлийн сэдвээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг “Амар Оюуны Хөрөнгө Оруулалт” ХХК-ийн захирал Ч. Сайхнааг урьж ярилцлаа. -Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? -Намайг Ч. Сайхнаа гэдэг. Шихихутуг Их сургуулийг 2013 онд Эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн. Одоо “Амар Оюуны Хөрөнгө Оруулалт” ХХК-ийн захирлаар ажилладаг. Үндсэндээ хувь …

  • 16 July

    Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 16-ний Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 11-р хороо НЗДТГ-ын 75 айл, Цагдаагийн 514, 905, 906, 28, 560-р байрууд, Ахмадын хотхон 1, ОНӨААТҮГ, Баярс констракшн, Өндөр сууц, Нэмэх түвшин СӨХ-д, Хангай хотхон, ОСНААУГ-ын ХҮТ-5, ЦЭЭБ ХХК, иргэн Жаргалсайхан, Шаравжамц, Мөнхзул, …

  • 16 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

    Аргын тооллын 7 сарын 15, Сумъяа гараг. Билгийн тооллын 14, Гар одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 10 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, …

  • 16 July

    Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна. 2019 оны 07 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр …

  • 15 July

    Нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав таалал төгслөө

    (1952-2019) Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, XX зууны сонгодог хөгжмийн зохиолч, Чингис хаан одонт Бямбасүрэнгийн Шарав таалал төгсч, Монголын их урлагийн ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Нэрт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав нь 1952 оны арваннэгдүгээр сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 1983 онд ОХУ-ын Свердловск хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн. 1992 онд Төрийн …

  • 15 July

    Н.Цэрэнбат гишүүн Н.Батсуурь аваргад хоёр өрөө байраар бэлэглэв

    Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Энэ жилийн барилдаанд 512 бөх барилдсанаас Увс аймгийн Ховд сумын харьяат, “Хемон констракшн” ХХК, “ТЭЦ-3” ТӨХК, Сүхбаатар аймгийн ОБЕГ–ын бөх, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэж наадамчин олноо баясгав. Улаанбаатар хот дахь Увс аймгийн нутгийн зөвлөлийн хамт олон энэ сарын 13-ны өдөр Н.Батсуурь аваргад …

  • 15 July

    Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс Э. Оюунболдод таван өрөө байр бэлэглэжээ

    Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ аварга Э.Оюунболдод Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс нь таван өрөө байр бэлэглэлээ. Шинэ аварга Э.Оюунболд  өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Н.Батсуурийг давснаар Улсын наадамд хоёр дахь түрүүгээ авсан …