Чингис хаан Олон улсын нисэх буудалд дотоодын агаарын тээвэрлэгч “Аэро Монголиа” ХХК парк шинэчлэлийнхээ хүрээнд хоёр дахь Embraer ERJ-145LR маягийн агаарын хөлгөө өчигдөр /2019.07.19/ угтан авлаа. Үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ИНЕГ-ын Дэд дарга С.Манлай, Аэро Монголиа компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхжаргал болон албаны бусад хүмүүс оролцов. Төрөөс иргэний нисэхийн талаар 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичигт олон …
Yearly Archives: 2019
July, 2019
-
20 July
“Naadam night’’ үйл ажиллагаанд 4000 гаруй хүн хамрагджээ
БОАЖЯ-наас санаачилсан “NAADAM NIGHT SHOW” арга хэмжээг Монгол Улсыг зорин ирэх жуулчдад зориулан анх удаа 2019 оны 07-р сарын 11-ний өдөр оройн 21:00 цагт Үндэсний Соёл амралтын хүрээлэнд амжилттай зохион байгууллаа. БОАЖЯ нь энэхүү арга хэмжээний ерөнхий зохион байгуулалтыг гүйцэтгэсэн ба Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо зэрэг байгууллагууд дэмжин ажилласан юм. Үндэсний …
-
20 July
Гэр, байшингийн суурь тавихад сайн
Өнөөдөр аргын тооллын 2019 оны долоодугаар сарын 20. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны адаг цагаагчин хонь сарын 18. Санчир гараг. Чөдөр одтой, долоон улаан мэнгэтэй, шар морь өдөр. Барилдлага: Шид Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй Суудал: Мод Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд …
-
20 July
Дуу цахилгаантай бороо орно
Долдугаар сарын 20- 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэе. Өнөөдөр буюу 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22, 23-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өнөөдөр Алтайн салбар уулс болон, говь, талын нутгаар секундэд 14-16 метр, бусад …
-
19 July
Нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулах тухай журмын төслийг хэлэлцэв
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулах тухай журмын төслийг хэлэлцэв. Журмын төслийн танилцуулгыг нийслэлийн Соёл урлагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш хүргэлээ. Журмын төсөлд туссанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн батламжилсан төлөөлөгч нь тухайн хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд олон нийтэд чиглэсэн соён …
-
19 July
Таксины жолооч эмэгтэйг хүчирхийлсэн этгээдийг баривчилжээ
Өнгөрөгч мягмар гарагт буюу 2019 оны долоодугаар сарын 16-ны өдрийн 17:30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тээврийн товчооны гүүрний урд талаас үл таних дөрвөн залуу такси барьж явах замдаа жолооч эмэгтэйг хүчирхийлж, унаж явсан автомашиныг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдэгджээ. Уг хэргийн дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба …
-
19 July
Баянхошууны эцсийн буудлаас 10-р хороо хүртэлх 0,8 км авто замын ажил дуусжээ
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдсэн 0,8 км урт, 1,5м өргөн явган хүний замтай, нэг чигийн хөдөлгөөнтэй, байгалийн чулуун хучилттай авто замыг “Зам гүүр барилгын нэгдэл” ХХК нь гэрээт хугацаанд бүрэн дуусч, улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг хангаж байна. Тус авто зам ашиглалтад орсноор иргэд ая тухтай амьдрах нөхцөлөөр хангагдаж, агаар хөрсний бохирдол буурах ач холбогдолтой юм гэж Нийслэлийн Автозамын хөгжлийн …
-
19 July
Хотын дарга шинэ Цэнгэлдэх хүрээлэн барих газрыг судлахыг үүрэг болголоо
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа гүүрэн гарцуудын цэвэрлэгээ, үйлчилгээ, цахилгаан шатны ашиглалтын талаарх танилцуулга болон Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн байршил, зураг төсөл, төсвийн тухай танилцуулгыг хэлэлцэж хурлын тэмдэглэл гаргалаа Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа гүүрэн гарцуудын цэвэрлэгээ, үйлчилгээ, цахилгаан шатны ашиглалтын талаарх танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулав. Нийслэлийн хэмжээнд төсвийн хөрөнгөөр байгуулсан таван гүүрэн …
-
19 July
Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг энэ сарын 22-наас эхэлнэ цахимаар бүртгэнэ
2019 оны долдугаар сарын 4-ний өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Буянт-Ухаа II” хорооллын 972 айлын орон сууцыг хэрхэн түрээслүүлэх зохицуулалтыг хийж журмыг баталсан юм. Уг тогтоолын дагуу “Нийслэлийн Орон сууцны корпораци” нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны долдугаар сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 05-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлыг ханган …
-
19 July
Э.Содномпилжээ Дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо
Пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Нурсултан хотод болж байна. Өчигдөр болсон эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Содномпилжээ аваргын алтан медалийг хүртэж, 244 кг-ыг 247 кг болгон ахиулж, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоожээ. Түүний жинд Ирак, Мексикийн тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртсэн байна. Гавьяат тамирчин Э.Содномпилжээ”“Би үнэхээр баяртай байна. “Токио-2020” Паралимпийн наадам хүртэлх бүх ялалт маш чухал. Мэдээж би …
-
19 July
Б.Сүхбаатар: Орон сууцтай иргэд түрээсийн орон сууцанд хамрагдах боломжгүй
“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас “Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл, “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Түрээсийн орон сууцны хувьд 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголт байгаа аж. Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журамд залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувийн байгууллагын ажиллагсад …
-
19 July
Газар эзэмших, ашиглах эрхийн цахим дуудлага худалдаа зарлагдлаа
Нийслэлийн Засаг даргын 2019 оны зургадугаар сарын 05-ны өдрийн А/559 дугаар “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж гарсантай холбогдуулан ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зарлаж байна. Газар эзэмших, ашиглах эрхийн цахим дуудлага худалдааг газрын биржийн цахим систем /www.mle.mn/ -ээр 2019 оны долдугаар сарын 31-ний өдөр зохион байгуулна. д/д Газрын байршил Зориулалт Хэмжээ /га/ Дуудлага худалдааны анхны үнэ /төг/ …
-
19 July
“Төрийн албан хаагчийн сургалтын агуулга, хөтөлбөр”-ийг батлав
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар “Төрийн албан хаагчийн богино, дунд хугацааны сургалтын агуулга, сургалтын хөтөлбөр”-ийг батлав. Төрийн албаны тухай хуульд “Төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал, гүйцэтгэх чиг үүргийг харгалзан мэргэшүүлэх багц сургалт, “иргэнийг төрийн албанд томилсны дараа богино болон дунд хугацааны сургалтыг тус тус батлагдсан агуулга, хөтөлбөрийн дагуу Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага буюу Удирдлагын академи хариуцан зохион …
-
19 July
Ус ихээр тогтдог байршлуудад долоон бригад шуурхай ажиллаж байна
Зогсолтгүй орж буй борооны улмаас ус ихээр тогтдог байршлуудад баригадууд шуурхай ажиллаж байгааг Геодези, Усны барилга байгууламжийн газраас мэдээллээ. Тодруулбал, нийслэлд ус ихээр тогтдог байршлуудад шуурхай долоон бригад гарган усыг соруулах ажил хийгдэж байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр бороо цаашид ч үргэлжлэн орох төлөвтэй байгаа ба өнөөдөр төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг …
-
19 July
Төв аймгийн Баянцогт суманд өчигдөр орой 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн “Өлийн хөтөл” гэдэг газарт өчигдөр орой 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Сумын төвөөс зүүн урд зүгт 5 км-т байрлах тус газарт долодугаар сарын 18-ны 23:47 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс 00:00 мэдээлсэн байна. Мэдээллийн дагуу Төв аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянцогт сумын Засаг даргын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл