Yearly Archives: 2019

July, 2019

  • 19 July

    “Өнөр бүл” төвийн барилгын засварт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

    1974 оноос хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй “Өнөр бүл” төвийн хоёрдугаар давхарт өнгөрсөн сарын 8-ны өдөр гал түймэр гарсан билээ. Тэгвэл Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Хүүхдүүдийн амь нас, аюулгүй байдлыг хангах, амьдрах нөхцөлийг нь сайжруулах, засвар хийхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болгож шийдвэрлэжээ. “Өнөр бүл” төвийн 188  хүүхдүүдийг гал гарсан байрнаас нүүлгэж цэцэрлэгийн байранд шилжүүлсэн юм. Г.Нараа

  • 19 July

    Стивен Сигал гэргий Б.Эрдэнэтуяатайгаа Монголд наадамлажээ

    Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал гэргий Б.Эрдэнэтуяатайгаа Монголд хүрэлцэн ирж наадамлажээ. Монголын цэнгээнт бүжгийн “Хатан хаан” цол хүртэж байсан хатагтай Б.Эрдэнэтуяа Стивен Сигалын гурав дахь эхнэр билээ. Алдарт жүжигчин Стивен Сигалын гэргий Б.Эрдэнэтуяагийн хувьд 2001 оноос Сигалын туслахаар ажиллаж байгаад дотносож, 2009 оноос хамт амьдрах болжээ. Мэргэжлийн бүжигчин монгол эхнэр нь түүнд 2010 онд долоо дахь хүүхдийг нь төрүүлж өгсөн …

  • 19 July

    Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг наймдугаар сарын 9-нд эхлүүлнэ

    Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн /2019.07.18/ нэгдсэн хуралдаанаар  “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.   Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй …

  • 19 July

    Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Цагдаагийн алба хаагчид шагнагдав

    Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98, Цагдаагийн байгууллагын 98, Дотоодын цэргийн 97, Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн түүхт ойг тохиолдуулан зарим цагдаагийн  алба хаагчийг шагналаа. Эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан 18 алба хаагчийг “Цагдаагийн гавьяа” тэмдгээр, 47 алба хаагчийг “Хүндэт жуух”-аар, 2 алба хаагчийг “Дотоодын цэргийн алдар” тэмдгээр шагнаж, …

  • 19 July

    Жейсон Спэлбергийг “Найрамдал” медалиар шагнав

    АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга ноён Жейсон Спэлберг-ийг Монгол Улсын төрийн дээд шагнал “Найрамдал” медалиар шагнасныг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд   гардуулж өгөв. Жейсон Спэлберг томилолтын хугацаагаа дуусган бүр мөсөн нутаг буцаж байгаа бөгөөд 2016 оноос хойш түүнийг Монголд ажиллах хугацаанд Монгол, Америкийн хооронд консулын хамтын ажиллагаа өмнө байгаагүй өндөр түвшинд хүрч, хоёр талын албан …

  • 19 July

    Улаанбаатарт өдөртөө 20-22 хэм дулаан байна 

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна. 2019 оны 07 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн …

  • 19 July

    Өнөөдөр гурван дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 19-ний  Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 10:30-20:00 цагт: 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд Зүрх уул, МОНЦАМЭ зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн …

  • 19 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малын гарлагатай

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны долоодугаар сарын 19. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны адаг цагаагчин хонь сарын 18. Сугар гараг. Яруу эгшигт одтой, найман цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй Суудал: Уул Өдрийн наран 5 цаг 13 минутад мандан, 20 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг …

  • 18 July

    Ш.Анхмаа:  Энэ жил нийслэлийн боловсролын салбарт 182 төсөл хэрэгжиж байна

    Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажиллав. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэв. Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 74 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгын ажил 2018-2019 он дамжин баригдаж байгаа юм. Барилгын ажил өнөөдрийн …

  • 18 July

    О.Мөнхсайхан:Шүүхийн хараат бус, тэнцвэртэй байдлыг хангахад чиглэсэн зарчмын чухал зохицуулалтыг хасах ёсгүй

    Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр  (2019.07.17) хуралдав. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар болон төслийн эхийг …

  • 18 July

    АН: Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй бол хэлэлцүүлэгт оролцохгүй

    УИХ дахь АН-ын зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Энэ үеэр УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийн явцыг үзэхэд үндсэн хуулийн суурь зарчмын үзэл баримтлалд нийцээгүй, доголдуулах, ойлгомжгүй байдал үүсгэх гэх мэт олон асуудал үүсч байгаа учраас бид өөрсдийн байр сууриа илэрхийлэх зайлшгүй шаардлагатай гэж …

  • 18 July

    Б.Хурц нарын есөн хүнийг ирэх долоо хоногт шүүнэ

    С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдан яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт буруутгагдаад байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг энэ сарын 23-нд шүүж, гэм буруутай эсэхийг тогтоох тов гарлаа. Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Хурц нарын есөн хүний шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 8-нд болж, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын явцад …

  • 18 July

    Сэлэнгэ аймагт гарсан хоёр түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

    Он гарснаар  нийслэл Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 43 суманд нийт 90 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 49593.8 га ой, 250839.2 га хээрийн талбай, нийт 300433 га талбай түймэрт өртөж 13 байшин, 3 гэр шатсан байна. Тэгвэл  Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн хойш 130 км зайд Бугант багийн нутаг “Халуун рашаан” гэдэг газарт энэ …

  • 18 July

    Нийслэл дэх хөшөөнүүдийг засварлаж эхэллээ

    Халх голын 80 жилийн ойн баярын бэлтгэл ажлын хүрээнд нийслэл дэх хөшөөнүүдийг засварлах ажил эхэлжээ. Хан-Уул дүүргийн Зайсан толгой дахь “Зөвлөлтийн дайчдын хөшөөт цогцолбор”, Баянзүрх дүүргийн  “Эскадрилын хөшөөт цогцолбор”, Ум уулан дахь Чингис хааны сэрэг дүр, “Торгоны зам” буюу тэмээтэй хөшөө, Цэрэндоржийн гудамжинд байрлах хөшөө баримлууд, “Хэлмэгдэгсэдийн хөшөө”, Сүхбаатарын талбайн хөшөө орчмын засварын ажлуудыг хийж байна. Ажлын явцтай Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцаж, “Танктай …

  • 18 July

    Гольфийн спортыг Монголд хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

    Нийслэлийн ИТХ-ын Р.Дагва өнөөдөр БНСУ-ын Парк гольфийн холбооны ерөнхийлөгч И Гым Юн, нарийн бичгийн дарга И Кён Ху, дэд ерөнхийлөгч Кан Ки Юн, Юн Су Ён нарыг хүлээн авч уулзлаа. БНСУ-ын парк гольфийн холбооны ерөнхийлөгч И Гым Юны зүгээс Монгол Улсад тус спортыг хөгжүүлэх хүсэлтэй байгаа гээд тус спортын ач холбогдлын талаар мэдээлэл өгсөн. Тухайлбал, тус спорт нь эрүүл мэндэд …