Цагдаагийн хурандаа Т.Баатар цэргийн гавьяаны одонгоор шагнагдлаа 

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим алба хаагч нарыг төрийн дээд одон медалиар шагнасныг Хууль зүй, Дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдорж гардуулан өглөө.

Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар Цэргийн гавьяаны одонгоор шагнагдлаа.

 Цагдаагийн хурандаа Т.Баатар нь цагдаагийн байгууллагад эрүүгийн  цагдаагаас эхлээд, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, хэсгийн дарга, Улсын мөрдөн байцаах газрын  Чингэлтэй дүүрэг дэх мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч зэрэг ажил албуудыг эрхлэн 26 дахь жилдээ нэр хүндтэй ажиллаж байна.

 

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …