Monthly Archives: January 2020

January, 2020

  • 2 January

    Х.Баттулга: Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх болсныг ахмадууддаа дуулгая

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын шинэ жилийн мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.  Эзэнт гүрний гал голомтыг, энэ цагт түүчээлэн буй нийт Монголчуудаа, дэлхий дахинд тархан суурьшсан Монгол туургатнуудаа! Та бүхэндээ улиран одож буй 2019 он, айлчлан ирж буй 2020 оны он солигдох торгон мөчийн баярын мэндийг хүргэе. Ажил хөдөлмөр, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, амжилт бүтээл, ирээдүйн сайхныг төсөөлөн ярилцдагаараа Шинэ …

  • 2 January

    Дөрвөн хүний амь аварсан Л.Баттөрийг “Шударга журам” медалиар шагнажээ

    МУ-ын Ерөнхийлөгчийн 127-р зарлигаар Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн иргэн Л.Баттөр “Шударга журам” медалиар шагнуулжээ. Энэхүү шагнал нь Тариат сумын хувьд сүүлийн 30 жилийн түүхэнд анхдагч болж байгаа шагнал юм.Л.Баттөр нь  2015 онд Тэрхийн цагаан нууранд завьтайгаа осолдсон дөрвөн хүний амь аварсан бөгөөд энэхүү  гавъяа зүтгэлийг нь дөрвөн жилийн дараа төр ийнхүү үнэлжээ. Гал, усны аюул гэдэг хэлж биш хийсч ирдэг гэж …

  • 2 January

    “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд нийслэлийн иргэд олноор оролцлоо

    Нийслэлчүүд төв талбайдаа цуглан шинэ оноо баярлан угтдаг уламжлалтай билээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүн төв талбайд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Тус цэнгүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын ажлын албаны …

  • 2 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 02. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын Билгийн тооллын 7. Бархасвадь гараг. Могойг хүлэгч одтой, гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Суудал: Ус Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр …

  • 2 January

    Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сулавтар байна. 2020 оны 1-р сарын 1-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с. 13-15 хэм хүйтэн байна. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний 20 цагаас 2020 оны 01 дүгээр сарын 02-ны 20 цагхүртэлх цаг агаарын урьдчил¬сан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. …