Monthly Archives: January 2020

January, 2020

  • 18 January

    Ерөнхийлөгчид ирсэн үнэт, ховор нандин зүйлс болон сурагчдын бүтээсэн “Нууц товчоо”-г Төрийн түүхийн музейд шилжүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гадаад дотоодын зочид төлөөлөгчдөөс өөрт нь ирүүлсэн шашны болон бусад холбогдолтой бэлэг дурсгал, үнэт зүйлс, ховор нандин зүйлсийг Төрийн ордны Төрийн түүхийн музейн сан хөмрөгт шилжүүллээ. Мөн Монгол бахархлын өдрийг тохиолдуулан сурагчдын дунд зохион байгуулсан “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнгийн хамгийн их хөдөлмөр зарцуулсан бүтээл болох “Нууц товчоо” уран бичлэгийн бүтээлийг музейн сан хөмрөгт хандивлаж, бүтээлийг туурвисан …

  • 18 January

    “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын 40 жилийн ойд зориулан “Эрдэнэсийн өв” кино бүтээжээ

    Монголчуудын XX зууны шилдэг бүтээн байгуулалт болох уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн  40 жилийн ойд зориулан “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монгол тулга” кино сантай хамтран “Эрдэнэсийн өв” нэртэй бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээжээ. “Эрдэнэсийн өв” бүрэн хэмжээний уран сайхны кино нь Эрдэнэт үйлдвэрийн тухай өгүүлэх дэлгэцийн гурав дахь бүтээл юм. Эрдэнэтийн бүтээн байгуулалтын тухай “Эхлэл” нэртэй анхны киног …

  • 18 January

    Төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгүүд Хотын соёл мэдээллийн цагтай болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Тус уулзалтанд 300 гаруй сургууль, цэцэрлэгийн 1000 орчим удирдах ажилтнууд хамрагдлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж Монгол Улсын Засгийн газарт өргөн барих бэлтгэл ажил хангаж байна.Мөн Нийслэлийн Засаг Даргын Зөвлөлийн …

  • 18 January

    “Single Ladies-4”МУСК ирэх хоёрдугаар сард нээлтээ хийнэ

    Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Гончигийн Ундармаа 2013 оноос эхлэн UFilm Уран Бүтээлийн Нэгдлийг үүсгэн байгуулж ганц бие бүсгүйчүүдийн амьдралд тохиолддог жаргал, зовлонгийн тухай өгүүлэх “Single ladies-1, 2, 3 ” уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тэгвэл Single ladies цувралын дөрөв дахь анги ирэх хоёрдугаар сарын 2-нд нээлтээ хийхээр товлогджээ. 20, 30, 40 насны босгыг давсан ганц бие гурван …

  • 18 January

    Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг энэ онд ашиглалтад орно

    Азийн хөгжлийн банкны /АХБ/ санхүүжилтээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон холбогдох албаныхан очиж танилцлаа. Өдгөө нийт 165 ортойгоор үйл ажиллагаа явуулж буй хуучин эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, 200 ортой жишиг нэгдсэн эмнэлгийг ашиглалтад оруулснаар тус дүүргийн 157 мянган …

  • 18 January

    Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бие даасан нэгжтэй боллоо

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т ”Тухайн орон нутгийн хүн амын тоо, эрүүгийн болон нийгмийн хэв журмын нөхцөл байдлыг харгалзан цагдаагийн байгууллагын бүтцэд цагдаагийн мэргэшсэн алба хаагчдаас бүрдсэн нэгжтэй байж болно” гэж заасны дагуу гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлын үр дүнг сайжруулж, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар …

  • 18 January

    Б.Саранчимэг: Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд бүх талаар хамтран ажиллах болно

    Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг өчигдөр  (2020.01.17) Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Ивкофыг хүлээн авч уулзлаа.    Уулзалтын эхэнд УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар өргөмжлөгдөн жуух бичгээ авсанд баяр хүргэж, талархал илэрхийлсэн юм. Эмэгтэй элчин сайд томилогдон ирсэнд баяртай байгаагаа дуулгаж, хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг ахиулан, өргөжүүлэн хөгжүүлэхийн …

  • 18 January

    АТГ: “NEW GENERATION-NO CORRUPTION” тэмцээнийг сурагчдын дунд зарлалаа

    Авлигатай тэмцэх газар нь “Залуус өөрчлөлтийн төлөө” ТББ, “Хуулийн хөтөч” клубтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд илтгэх ур чадварын нээлттэй тэмцээн зарлалаа. “NEW GENERATION-NO CORRUPTION” илтгэх ур чадварын нээлттэй тэмцээнийг хүүхдүүд шударга ёсны тухай өөрсдийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, нийгэмд буй шударга бус байдлын эсрэг дуу хоолойгоо олон нийтэд хүргэх үйл ажиллагааг дэмжих зорилгын дор 2020 оны салхийг хагалж …

  • 18 January

    ХЗБХ: Үнэт металл, үнэт чулууны арилжаа, үл хөдлөх эд хөрөнгө зуучлал эрхэлдэг 6000 гаруй нэгжид СЗХ хяналт тавина

      Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн (2020.01.17) хуралдаан 10 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн …

  • 18 January

    “Лозанн-2020”: Монголын цаначид өнөөдөр уралдана

    “Лозанн-2020” Залуучуудын өвлийн олимпын Гүйлтийн цанын төрлүүд энэ сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ удаагийн наадамд Монголын цаначдаас О.Золбаяр, Б.Хонгор, Б.Номин-Эрдэнэ, Д.Урангоо нар олимпын эрхээ аван оролцож буй бөгөөд эхний гараагаа Улаанбаатар хотын цагаар өнөөдөр 18:00 цагт хийнэ гэж МҮОХ-ноос мэдээллээ. MNB Sport суваг шууд дамжуулан үзүүлнэ.

  • 18 January

    Зургаан аймгийн 23 сум цагаан зудтай байна

    Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 12-ны өдрийн байдлаар зудын үнэлгээ хийжээ. Зудын эрсдлийн үнэлгээгээр зургаан аймгийн 23 сум цагаан зудтай, 13 аймгийн 43 суманд цагаанаар зудархуу байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Өнгөрсөн онд болсон Улсын Онцгой комиссын хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор малчдыг …

  • 18 January

    “Туухай өргөлт 2020” тэмцээнээс Ө.Рагчаадорж хүрэл медаль хүртлээ

    “Туухай өргөлт 2020” нийслэлийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний 95 кг-ийн жингийн хүрэл медалийг ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны ерөнхий дасгалжуулагч, ахлах дэслэгч Ө.Рагчаадорж хүртлээ. Тус тэмцээнд 12 байгууллагын 200 гаруй тамирчин 8 жингийн төрөлд өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна. Монгол улсын хэмжээнд туухай өргөлтийн спортыг хөгжүүлэх, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх, тамирчдын тэсвэр …

  • 18 January

    МЭХ-ны “Соёлыг түгээе” аян Эрдэнэт, Хөвсгөл, Завхан аймгуудад зохион байгуулагдлаа

    Монголын эмэгтэйчүүдийн холбоо “Соёлын довтолгоо-2” төслийг эхлүүлж, “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүллээ.  “Соёлыг түгээе аян”   Монгол орны 21 аймаг, Нийслэл хотын 9 дүүрэгүүдэд хэрэгжих юм. Монголын эмэгтэйчүүдийн холбооны “Соёлыг түгээе” аяны бүрэлдэхүүнд багтсан   “Соёлыг түгээгч” өв соёл түгээн дэлгэрүүлэгч Б.Нарандэлгэр, дуучин С.Гантогоо, жүжигчин Б.Одончимэг нар  Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б. Оюунгэрэлийн хамтаар энэ сарын 7-12 ны өдрүүдэд Эрдэнэт, Хөвсгөл, …

  • 17 January

    Автобусаар үйлчлүүлээд азтан болох боломжтой

    Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрээд таван жил болсон байна.  Ойн хүрээнд нийтийн тээврийн зорчигчдоос азтан шалгаруулах урамшуулалт хөтөлбөрийг сар бүр зохион байгуулах талаар өнөөдөр “Улаанбаатар Смарт карт” компанийн Шинэ бизнес, төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, Харилцагч, үйл ажиллагааны газрын ахлах менежер Ц.Түвшинжаргал нар мэдээлэл хийлээ. Урамшуулалт хөтөлбөрийг нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах,  цахим картны хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой …

  • 17 January

    Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын мэдээллийн нээлттэй өдөрлөг боллоо

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын нээлттэй мэдээллийн өдөрлөгийг БСШУСЯ, НЗДТГ хамтран өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Өдөрлөгт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр нар болон УИХ-ын гишүүд, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар болон яамдуудын санхүү, хөрөнгө оруулалт …