Monthly Archives: January 2020

January, 2020

  • 21 January

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна. 2020 оны 01 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, …

  • 20 January

    “Хоггүй орчин” ажлын хэсэг байгуулж, хог цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэхээр болов

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж, хэд хэдэн чиглэлд үүрэг даалгавар өглөө. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр Хотын захирагч С.Амарсайхан “Хоггүй орчин” ажлын хэсэг байгуулж, энэ хүрээнд Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон …

  • 20 January

    Сургуулийн сурагчдад “Ухаалаг бугуйвч” хүргүүлж эхэллээ

    Хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн “Сургуулийн автобус”-ны төсөл хэрэгжиж эхэлсэн. Нийслэлийн ерөнхий боловсролын их тойрууд байршилтай 17 сургуульд 26 автобус, хотын захын 12 сургуульд 14 сургуулийн автобус сурагчдад үйлчилж байна. Энэхүү төсөл нийслэлд анх удаа хэрэгжиж байгаа бөгөөд эцэг эхчүүд олон нийтийн талархлыг хүлээж өдрөөс өдөрт “Сургуулийн автобус”-аар зорчих сурагчдын тоо өсч байгаа …

  • 20 January

    2019 оны шилдэг театраар Улсын драмын эрдмийн театр шалгарлаа

    Монгол Улсад бизнесийн олон талт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудаас хэрэглэгч олон нийтийн цахим санал асуулгаар шилдгийг шалгаруулан алдаршуулах зорилгоор “Best of Mongolia” арга хэмжээг 2012 оноос  зохион байгуулж ирсэн билээ. Тэгвэл  цахим санал асуулга өдгөө найм дахь  жилдээ зохион байгуулагдаж  оны шилдэг байгууллагуудыг шалгарууллаа. “Best of Mongolia-2019” цахим санал асуулгад 1500 байгууллага 70 номинацид өрсөлдсөнөөс …

  • 20 January

    “Сүлд” чуулгын уран бүтээлч Ё.Дамчаабадгар“Мөнгөн мод” цом хүртлээ

    Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас оны шилдэг тайз дэлгэцийн уран бүтээлч шалгаруулах ёслолын ажиллагааг 12 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь “Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын хүрээнд улсын хэмжээнд зохион байгуулагддаг бөгөөд соёл урлагийг хөгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмэр, туурвисан бүтээл, түүний үр дүн, ач холбогдол, улсын болон олон улсын чанартай …

  • 20 January

    НӨАТ: 10 сая төгрөгийн зургаан азтан тодорлоо

    НӨАТ-ын урамшууллын 2020 оны нэгдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өчигдөр /2020.01.20/ “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд цацагдлаа. Сугалаанд 2019 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн 29 сая 340 мянга 384 баримт хамрагдсан юм. Арванхоёрдугаар сарын сугалааны азын дугаар: 81695594   30 мянган төгрөгийн азтан: 26370100 мянган төгрөгийн азтан: 2667Нэг сая төгрөгийн азтан: 2325 сая төгрөгийн азтан: 2510 сая төгрөгийн азтан: 650 сая …

  • 20 January

    Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэх талаар хамтран ажиллах санал тавив

       Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Австралийн Холбооны Улсад болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцох үеэрээ Малайзын парламентын дэд дарга Дато Мохд Рашид Хаснонтой уулзав. Уулзалтаар Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг Малайзад хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг Малайзын парламентын дэд даргаас хүслээ.     Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, “Манай иргэний амь насыг …

  • 20 January

    Нийслэлд Цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2020 оны Цэргийн бүртгэлийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг НЗДТГ-ын Цэргийн штабын ахлах офицер, хурандаа Т.Мөнхбаяр, Цэргийн штабын Тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнай нар хүргэлээ. НЗДТГ-ын Цэргийн штабын ахлах офицер, хурандаа Т.Мөнхбаяр “Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1248 дугаар захирамжийн дагуу цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар …

  • 20 January

    Г.Нэргүй: 70 мянган угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд хүргэж ажиллаж байна

    Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд эхний ээлжинд ирсэн 20 мянган ширхэг мэдрэгчийг …

  • 20 January

    Таны эрүүл мэндийг хохироодог загварын чиг хандлага

    Бариу жинсэн өмд Бариу жинсэн өмдийг эмэгтэй хүн бүр өдөр бүр өмсөхийг хүсдэг. Учир нь жинсэн өмд эрч хүчтэй, цоглог болгохоос гадна гоолиг урт хөлтэй  харагдуулдаг. Гэхдээ  эмч нарын үзэж байгаагаар энэ нь цусны эргэлтийг  бууруулж мэдрэлийг дардаг гэнэ. Гуян дах мэдрэлийн судлууд бариу жинсэнд дарагддаг учраас танд өвдөлт эсвэл хөших мэдрэмж төрдөг байна. Өндөр өсгийт Өндөр өсгийт нь бүсгүйчүүдийн …

  • 20 January

    Хосуудын унтах байрлал юуг илэрхийлдэг вэ

    Сэтгэл судлалын салбарын мэргэжилтнүүд хосуудын унтаж буй байрлалаар нь тэдний харилцааг тодорхойлж болно гэж мэдэгдсэн байна. 1.”Сүлжмэл” Сэтгэл судлаачид гар хөлөөсөө орооцолдон унтаж байгаа энэ байрлалыг “сүлжмэл” гэж нэрлэжээ. Энэ байрлал шинэхэн хосуудад буй харилцаа дөнгөж эхэлж байгаа, жолоодлогогүй хүсэл тэмүүлэлд автсан хосуудад ажиглагддаг байна. Ийм байрлалаар унтаж байгаа хүмүүст атаархахгүй байхын аргагүй. 2. “Халбага”   Араас тэврэх байрлал. Энэ …

  • 20 January

    “Төрийн албанд шахааны хүн биш шалгуураар нь хүнийг ажилд авдаг болсон”

    Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын дарга Б.Пүрэвдагватай цаг үеийн асуудлаар ярилцлаа. – УИХ 2017 онд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан. Өнөөдөр энэ хууль хэрэгжээд нэг жил болж байна. Юуны өмнө хуулийн хэрэгжилтийн тухай асуумаар байна. -Өнгөрсөн 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай шинэ хуулийн гол үзэл баримтлал нь төрийн алба мэргэшсэн, …

  • 20 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 20. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн дунд улаан хулгана сарын Билгийн тооллын 26. Сумъяа гараг. Онгоц одтой, гурван хөх мэнгэтэй хар нохой өдөр. Барилдлага: ИдэрШүтэн барилдлага: Тийн мэдэхүйСуудал: Мод Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг …

  • 20 January

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, …

  • 18 January

    Анна Каренинагийн дүрийг Ардын жүжигчин Н.Сувд бүтээнэ

    Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн “Анна Каренина” роман бол дэлхий дахинаа эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой сонгодог бүтээлд тооцогддог билээ. Эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосуудын харилцаа, амьдралын тухай өгүүлэх энэхүү романыг Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид  тайзны бүтээл болгохоор бэлдэж байна.  “Анна Каренина” жүжгийн судалгааны ажлаар Улсын Драмын …