Хосуудын унтах байрлал юуг илэрхийлдэг вэ

Сэтгэл судлалын салбарын мэргэжилтнүүд хосуудын унтаж буй байрлалаар нь тэдний харилцааг тодорхойлж болно гэж мэдэгдсэн байна.

1.”Сүлжмэл”

Сэтгэл судлаачид гар хөлөөсөө орооцолдон унтаж байгаа энэ байрлалыг “сүлжмэл” гэж нэрлэжээ. Энэ байрлал шинэхэн хосуудад буй харилцаа дөнгөж эхэлж байгаа, жолоодлогогүй хүсэл тэмүүлэлд автсан хосуудад ажиглагддаг байна. Ийм байрлалаар унтаж байгаа хүмүүст атаархахгүй байхын аргагүй.

2. “Халбага”

 

Араас тэврэх байрлал. Энэ бол маш их халамж, анхаарал тавьсан байрлал гэж судлаачид тайлбарласан байна. Араас нь тэвэрч унтах нь маш их анхаарал халамж тавьж байгаагийн шинж. Энэ байрлал хосуудад тав тухыг мэдрүүлдэг. Гэхдээ энэ байрлал нь хосуудын харилцаанд тодорхой бус асуудал үүсч байгаа илтгэнэ.

3.”Хандив”

 

Шинжээчид энэ байрлалыг “хосуудын хооронд хайр халамж бий гэдгийг тодорхойлно. Мөн сексийн амьдрал нь гайхамшигтай байна гэдгийг илтгэж байна” тодорхойлжээ. Нөгөө талаас энэ байрлал нь бие биедээ анхаарал халамж тавьж байгааг илэрхийлнэ. Энэ ч утгаараа хосууд нэг, нэгэндээ хандив өргөж байгаа юм.

4. “Хувийн орон зай”

 

Энэ байрлал нь ихэвчлэн том орон дээр харагддаг. Энэ тохиолдолд гэр бүлийн харилцаанд хэн нэг нь давамгайлж эхэлж байна гэсэн үг. Яг энэ зурагнаас харахад эрэгтэйгийн давамгайлал илүү бөгөөд бүх зүйлийг хяналтандаа байлгахыг хүсч байна гэж ойлгож болохоор. Энд хайр сэтгэл бий. Гэвч нэг нь энэ харилцаанд илүү эрх мэдэлтэй, илүү өөрийнхөөрөө хандаж, өөрийн орон зайг бий болгож эхэлсэн гэж шинжээчид тайлбарлаж байна.

5. “Чиний хагас, миний хагас”

 

Энэ байрлалыг харахад хосууд бие биедээ хайртай. Гэвч харилцаанд асуудал үүссэнийг илтгэж байна. Харилцаагаа сайжруулахад онцгой анхаарал хандуулах шаардлагатай болж. Зурагт хосууд өөр өөрсдийнхөө орон зайг эзлээд хэвсэн нь харагдаж байна. Гэхдээ хөлөөрөө орооцолдсон байгаа нь тэдний харилцаанд бие биеээ гэх хандлага оршиж байгааг харуулж байна.

6. “Сунгасан гар”

 

Энэ байрлал нь хосууд өөрсдийн хувийн орон зайтай болсныг харуулж байна. Гэхдээ тэд энэ орон зайг хүндэтгэдэг. Зургаас харахад эрэгтэй нь эмэгтэйгээ хамгаалахад бэлэн байна гэдгээ илэрхийлж байна. Хэрвээ хосуудын харилцаанд зөрчил үүссэн бол энэ байрлал нь дахин ойртох гэсэн оролдлого болохыг харуулж байна.

7. “Санаачлага миний гарт”

 

Хосууд эрх чөлөөг хүсэмжилж эхэллээ. Гэхдээ мөрөн дээр гар байгаа нь хайрын илрэл юм. Тиймээс бие биедээ тавих анхаарал халамжаа дээшлүүлэх шаардлагатай болж. Зургаас харахад эрэгтэйд нь хайр халамж маш ихээр дутагдаж байгааг илэрхийлж байна. Эмэгтэйгийн хувьд хэт биеэ тоосон байдалтай байна гэж шинжээчид тайлбарлажээ. Энэ утгаараа эмэгтэй нь хүсвэл энэ харилцаа сайжрах боломжтой бөгөөд бүх зүйлс эмэгтэйгийн санаачлагаас хамаарч байна.

8.”Эсрэгцэл”

 

Хосууд харилцаагаа алдахгүйгээр хувийн орон зайгаа хадгалахыг хүсч байна. Тэд хоёул эрх чөлөөг хүсэмжлээд эхэлсэн. Гэхдээ л эхлүүлсэн харилцаагаа хэвийн хадгалж үлдэхийг хүсч, бие биедээ наалдан унтсан ч нуруунаас бусад хэсгээрээ хувийн орон зайруугаа тэмүүлжээ.

9.”Надаас хол бай”

 

Энэ нь хосуудын харилцаанд ан цав үүссэнийг тодорхойлж байна. Нэг талаас хувийн эрх чөлөөг хүсэмжилсэн, нөгөө талаас нэг нэгэндээ буулт хийхгүй байх хандлага ажиглагдаж байна. Магадгүй хосууд саяхан муудалцсан эсвэл хэн нэгнээсээ илүүд үзсэн тохиолдолд энэ байрлалаар унтдаг байна

10. “Толины тусгал”

 

Энэ байрлал нь хосуудын хооронд сайн харилцаа бий гэж ойлгож болно. Гэхдээ л анхных шигээ халуухан байж чадахгүй болсон байна. Тэдэнд муудалцаж, маргалдаад байх зүйлгүй. Мөн идэвхтэй бэлгийн харилцаатай хамтрагчид энэ байрлалаар унтдаг байна.

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …