Monthly Archives: January 2020

January, 2020

  • 23 January

    “Футзалын дээд лиг”-ийн тэмцээн 25-нд эхэлнэ

    Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг футзалын хамгийн том тэмцээн болох “Футзалын дээд лиг 2020” тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 22-нд боллоо. “Футзалын дээд лиг” 2020 оны нэгдүгээр сарын 25-наас долоодугаар сарын 25-ны өдрийг хүртэл бүтэн зургаан сарын турш үргэлжлэхээрээ өмнөх жилүүдээс онцлогтой юм. Унаганууд, Монголын Тэмүүлэл, Арвис, Алдарын Дайчид, Би Си Эйч Лионс, Хан-Уул, Улаанбаатарын Мазаалайнууд, Аврагч, Сор, Хараацай, Эрхэс …

  • 23 January

    Пассив хаус буюу Ногоон барилгын технологийг нэвтрүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа

    Монгол улсад Пассив барилгын технологийг нутагшуулж, хуучин барилга болон шинээр баригдах барилга, орон сууцнуудад эрчим хүчний хэмнэлттэй, орчин үеийн Ногоон барилгын шийдлийг нэвтрүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан орлогч дарга Д.Мөнхжаргал ХБНГУ-ын БОЯ-ны зөвлөх, RoARongen архитектурын компанийн захирал ноён Людвиг Ронгентэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Пассив хаус буюу Ногоон барилгын технологи нь барилгын дулаан алдагдлыг …

  • 23 January

    Г.Нэргүй:Угаарын хий мэдрэгчийг суурилуулах ажлын гүйцэтгэл 82.4 хувьтай байна

    Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд 2020 оны 1 дүгээр сарын 22 ны өдрийн байдлаар 42031 …

  • 23 January

    Улсын хэмжээнд 15162 албан тушаалтан ХАСХОМ-ээ бүртгүүлжээ

    Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэй. Улсын хэмжээнд 2019 онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 41.900 орчим албан тушаалтнаас …

  • 23 January

    Монголын уран зохиолын цоморлог франц хэлнээ хэвлэгдлээ

    Франц хэлт уншигчдад Азийн уран зохиолыг танилцуулдаг  “Jentayu” сэтгүүл тусгай дугаараа Монголын орчин үеийн уран зохиолд зориуллаа. Энэхүү цоморлогт манай ахмад, дунд, шинэ залуу үеийн төлөөлөл болох хорин уран бүтээлчийн шүлэг, хүүрнэл, эсээ багтсан бөгөөд ихэнх нь анх удаагаа франц хэлнээ орчуулагдан нийтлэгдсэн байна. “Jentayu” сэтгүүлийн тусгай дугаар болж Парист хэвлэгдсэн энэхүү цоморлогт эдүгээ Монголын шинэ үед ид туурвиж буй ахмад дунд …

  • 23 January

    “Gucci” компанийн захирал Монгол Улс руу өөрийн багийг илгээж судалгааны ажил эхлүүлэхээ илэрхийлэв

    Швейцарын Холбооны Улсын Давос хотод болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийн хувцас, загварын тэргүүлэх “Gucci” компанийн захирал Марко Биззаритай уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Дархан хотод хэрэгжиж буй арьс, шир боловсруулах үйлдвэрийн төслийг танилцуулж, “Gucci” брэндийн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ Монголын боловсруулсан арьсыг ашиглах боломжтой эсэх асуудлаар ярилцсан юм. Ноён Марко Биззари …

  • 23 January

    “Next stop” наадам ирэх хоёрдугаар сарын 20-нд болно

    Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх хоёрдугаар сарын 20-нд болохоор тогтжээ. Учир нь бүтээн байгууллалтын төсөлд нэр дэвшиж буй 2019 онд хийгдсэн томоохон төслүүдийн үр дүнгийн тайлангийн хурал ирэх сарын 1 гэхэд дүгнэгдэхтэй холбоотойгоор тухайн компаниудаас санал ирүүлсэний үндсэнд тус наадмын удирдах зөвлөлөөс ийнхүү хугацааг сунгахаар болсон байна. Nextstop.myf.mn сайтад өнөөдрийн байдлаар Нийгмийн бүтээн байгуулалтын 800 гаруй, дэд …

  • 23 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 23. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн дунд улаан хулгана сарын Билгийн тооллын 29. Бархасвадь гараг. Суулга одтой, есөн улаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Сансар Суудал: Шороо Өдрийн наран 8 цаг 31 минутад мандан, 17 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, …

  • 23 January

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн байна. 2020 оны 01 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр …

  • 22 January

    ЭМЯ: Коронавирус агаар дуслын замаар халдварладаг болохыг анхааруулж байна

    БНХАУ-ын Ухань хотоос анхны тохиолдол нь илэрсэн шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.0122/ мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “БНХАУ-ын Ухань хотод олон хүн халдварласнаас гадна БНСУ, Япон, Тайланд зэрэг бүртгэгдсэн. Албан бус мэдээллээр Австрали, Тайвань, АНУ-д бүртгэгдсэн мэдээлэл байна. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай тогтмол холбоотой ажиллаж байгаа. Хил, гаалийн байгууллага, …

  • 22 January

    Г.Батхүү агсны хэргийн бодит үнэнийг мэдээлэхийг Н.Номтойбаяр шаардав

    Төрийн ордонд амь насаа алдсан Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулан түүний гэр бүлийнхэн өнөөдөр /2020.01.22/ анх удаа хэвлэлийнхэнд хандаж, хэвлэлийн бага хурал хийсэн билээ. Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд хуульч, өмгөөлөгч Ж.Батхуяг, Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг нар оролцсон юм. Тэгвэл Г.Батхүү агсны гэр бүлийнхний хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн

  • 22 January

    Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг:Хуулийн байгууллага аавын минь хэргийг яаралтай, үнэн зөв шийдэж өгнө гэдэгт итгэл алдраагүй хүлээж байна

    Төрийн ордонд амь насаа алдсан Г.Батхүү агсны хэрэгтэй холбогдуулан түүний гэр бүлийнхэн өнөөдөр /2020.01.22/ анх удаа хэвлэлийнхэнд хандаж, мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Хуульч, өмгөөлөгч Ж.Батхуяг Цагдаагийн байгууллагаас Г.Батхүү агсны амь насаа алдсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад найман сарын хугацаа өнгөрлөө. Одоо болтол хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Өнгөрсөн хугацаанд талийгаачийн ар гэрээс албан ёсоор мэдээлэл хийгээгүй. Харин сошиал орчинд төрөл …

  • 22 January

    Павит Рамачандран:Нийтийн тээврийн салбарыг шинэ шатанд гаргах төлөвлөгөө 2025 он гэхэд бодитоор үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэхгүй байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа. Павит Рамачандран нь сүүлийн 23 жилийн хугацаанд Ази, Номхон далайн 10 гаруй улс оронд олон улсын хөгжлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн салбаруудад улс орны ба бүсийн хэмжээний олон хөтөлбөрүүдийг боловсруулж, удирдан хэрэгжүүлсэн чадварлаг мэргэжилтэн …

  • 22 January

    ТЕГ: Коронавирус тархсан улс руу зорчихгүй байхыг анхаарууллаа

    БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод гарсан коронавирусын халдвараар 200 гаруй хүн өвчилж, 3 хүн нас бараад байна. Тус улсын эрүүл мэндийн байгууллагаас уг өвчний гарал үүсэл, эмнэлзүйн аргыг тогтоох, вирусын тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлж байгаа боловч өвчний тархалтын цар хүрээ хурдацтай нэмэгдэж, Бээжин, Шанхай хот, Гуандун, Сычуан, Юньнань, Шаньдун муж, Гуаншижуаны ӨЗО болон Япон, БНСУ, …

  • 22 January

    Улсын нэгдүгээр төв эмнэлэг яаралтай тусламжийн төвийн үйлчилгээний чадамжаа хоёр дахин нэмэгдүүллээ

    Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн яаралтай тусламжийн тасаг, сургалт эрдэм шинжилгээний төв, хурлын танхимын шинэ тохижилтын нээлт  боллоо. Иргэд, үйлчлүүлэгчдэд тав тухтай орчинд чирэгдэлгүй тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор дотоод орчны сайжруулалт, зохион байгуулалтаа ийнхүү шинэчилжээ.  Энэхүү бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албаны хүмүүс танилцлаа. Сайд энэ үеэр хэлсэн үгэндээ “УНТЭ эрүүл мэндийн байгууллагууд дотороос анх …