Monthly Archives: January 2020

January, 2020

  • 27 January

    “Иргэн төвтэй гамшгаас урьдчилан сэргийлэх ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг болно

    ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс МУИС, Нагоя их сургуулийн “Резилиенс” хамтарсан судалгааны төв, Японы Хоосоо их сургуультай хамтран “Иргэн төвтэй гамшгаас урьдчилан сэргийлэх ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулах гэж байна.   Жайка олон улсын байгууллагын “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд Ховд аймагт “дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй томоохон хэмжээний байгалийн гаралтай гамшгийн талаар мэдлэг, ойлголтыг сайжруулах” төслийг Японы Нагоя их сургууль …

  • 26 January

    С.Амарсайхан: Томоохон захуудыг шаардлагатай тохиолдолд түр хаана

    Амралтын өдөр хуралдсан Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Коронавирусаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, оношлуур, ариутгал, халдваргүйжүүлэлтийн  бодис, хэрэгсэл худалдан авах, илүү цагаар ажиллаж байгаа эмч, салбарын ажилтнуудын цалин хөлс, унаа машинд холбогдох зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах шийдвэрийг гаргалаа. Мөн Коронавирус тархсан газар нутаг …

  • 26 January

    Шуурхай мэдээ: Их, дээд сургууль, МСҮТ- ийг гуравдугаар сарын 02 хүртэл амраахаар боллоо

    Шинэ коронавируст халдварын эрсдэлээс сэргийлэх, цаашид ямар арга хэмжээ авах талаар Засгийн газар өнөөдөр /2020 01.26/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин болон холбогдох сайд нар мэдээлэл хийв. Эрсдэл өндөр байгаа учир Их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон олон улсын хүүхдийн “Найрамдал” төв-ийн үйл ажиллагааг 2020 оны 03 …

  • 25 January

    Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

    Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвараар олон хүн өвдөж байгаатай холбогдуулан иргэд та бүхэнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн онцгой комиссоос хүргэж байна. Одоогийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй боловч Эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа юм. ✅ Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;✅ Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;✅ Мах, өндөгийг гүйцэд болгож …

  • 25 January

    Олон нийтийг хамарсан арга хэмжээг гуравдугаар сарын 02-ныг хүртэл зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Нийслэлийн онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцууллаа. Тэрбээр “Нэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар Нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдэд 1304 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүний 1083 хүүхэд буюу 83.1 хувь нь амьсгалын замын өвчтэй хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн 1033 үндсэн …

  • 25 January

    Х.Монголжин: Би өөрийгөө гурван сая дахь иргэн гэдгийг мэддэг

    Монгол Улсын гурван сая дахь иргэн 5 нас хүрлээ. Тодруулбал, 2015 оны нэгдүгээр сарын 24-ний 08 цаг 27 минутад Монгол Улс гурван сая хүн амтай болсон. Гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын ууган охин Монголжин бүртгэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос зарлаж байсан билээ. Өмнөговь аймгийн Статистикийн хэлтсийнхэн Монгол Улсын 3 сая дахь иргэний …

  • 25 January

    “Шинэ коронавирүсээс урьдчилан сэргийлэх” сургалтыг эмч, ажилтнуудад зохион байгууллаа

    Монгол улсын Шадар сайдын 2017 оны 08 тоот албан даалгавар, ЭМСС-ын 2015 оны 242 тоот тушаал, ЭМС-ын 2020 оны 1дүгээр сарын 22-ны өдрийн 19 тоот албан даалгавар, тушаалыг хэрэгжүүлэн бэлэн байдлыг хангах, шинэ кронавирүсийн өвчлөлийн талаарх дэлхийн мэдээ, болзошгүй эрдслээс сэргийлж бэлэн байдлыг хангах, шинэ коронавирүсээс урьдчилан сэргийлэх халдвар хамгаалал, эмнэлгийн тусламжийн бэлэн байдал, сорьц авах, тээвэрлэлт, халдвар хамгааллын хувцсыг …

  • 25 January

    Эцэг, эхчүүдэд зориулсан томуугийн ЗӨВЛӨМЖ

    ХАЛУУРЧ БАЙВАЛ БҮЛЭЭН ШИНГЭН ТАСРАЛТГҮЙ ӨГӨӨРЭЙ! Хүүхэд 38.0, 38.5 хүртэл халуурах нь хэвийн. Энэ нь хүүхдийн дархлаа тогтолцоо нь гаднын вирус, нянтай тэмцэж байгаа хэрэг. Энэ хугацаанд эцэг эхчүүд, асран хамгаалагч нар хүүхдээ сайн анхаарах хэрэгтэй.Ингэхдээ хувцсыг нь гэрийн температурыг мэдэрч нимгэлэх, толгойд нь хүйтэн жин тавих, бүлээн шингэн ойр ойрхон бага багаар, тасралтгүй өгөх хэрэгтэй.Шингэн зүйлийг бөөлжүүлэхгүй, шингээж өгөх хэрэгтэй.Өвчтэй үед ердийнхөөс …

  • 25 January

    Монгол, Хятадын хилийн боомтуудыг хаалаа

    Монгол Улс, БНХАУ-ын хилийн авто замын боомтуудыг өнөөдөр /2020.01.25/-өөс хаалаа. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн энэ сарын 27-ны өдөр хүртэл гурав хоног амарна. Энэ өдрүүдэд БНХАУ-ын сар шинийн баяр тохиож байгаа тул Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амрах юм.  Түүнчлэн БНХАУ-д коронавирусийн халдвар хурдацтай тархаж буйтай холбоотойгоор Монголын талаас хилийн боомтуудаа урт хугацаагаар хаах санал гаргасан байна. Хилийн боомтуудаа хаах асуудал хэлэлцэгдсэн тохиолдолд …

  • 25 January

    Сургууль, цэцэрлэг хаагдах хугацаанд багш нарын цалинг хэвийн олгоно

    Улсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл хаах шийдвэрийг гаргасан билээ. Шийдвэрийг ирэх долоо хоногийн даваа гариг буюу 2020.01:27-ноос эхэлж хэрэгжүүлэх бөгөөд нийслэл болон орон нутгийн гээд улсын хэмжээний бүх сургууль, цэцэрлэгүүд дагаж мөрдөн, телевиз, радио, цахим хэлбэрээр хичээлдээ хамрагдах юм.  Сургууль, цэцэрлэг амрах энэ хугацаанд улсын сургууль, цэцэрлэгийн багш нарын цалинг бүрэн олгоно гэж Сангийн …

  • 25 January

    Уул уурхайд саарал ус, цас, борооны усыг ашиглах асуудлаар санал солилцлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн усны нөөцийн группын дарга бөгөөд “Nestle” компанийн захирлуудын зөвлөлийн дарга Пол Балкег хүлээн авч уулзлаа. Дэлхийн усны нөөцийн групп нь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын түншлэл бөгөөд 2030 он гэхэд дэлхийн улс орнуудын усны эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх зорилготой ажилладаг юм. Ноён Пол Балке Монгол Улс Усны тухай хуулийг баталсан …

  • 25 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 25. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн дунд улаан хулгана сарын Билгийн тооллын 1. Санчир гараг. Яруу эгшигт одтой, долоон улаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Барилдлага: ШидШүтэн барилдлага: МунхрахуйСуудал: Шороо Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 17 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 25 January

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларч, цаг агаар тогтуун байна. 2020 оны 01 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг …

  • 24 January

    Сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл амраах шийдвэр гаргалаа

    Коронавирусийн халдвар Монгол Улсад тархах эрсдэлтэй байгаа тул урьдчилан сэргийлэх, үүднээс сургууль, цэцэрлэгүүдийг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл амраах шийдвэрийг дөнгөж сая Улсын онцгой комисс гаргалаа. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг Улсын онцгой комисст гаргаснаар ийнхүү сургууль, цэцэрлэгийг амраахаар болов. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Коронавирүсийн тархалт цаг тутам нэмэгдэж …

  • 24 January

    Улсын Онцгой комисс шуурхай хурал зарлалаа

    Коронавирусийн халдвар БНХАУ-д дэгдэж, Монгол Улсад халдвар тархах эрсдэлтэй байгаа тул Улсын Онцгой комисс хуралдахаар болжээ. Дээрх шинэ төрлийн вирусийн халдвартай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг гаргаад байна. Эрүүл мэндийн сайдын саналыг Улсын Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм байна. http://credit-n.ru/ipoteka.html