Monthly Archives: January 2020

January, 2020

  • 28 January

    Эрүүл мэндийн яам Коронавирусийг оношлох боломжтой тоног төхөөрөмжийг хүлээн авлаа

    Япон улсаас захиалсан коронавирусийн халдварыг оношлох боломжтой тоног төхөөрөмжийг өчигдөр/2020.01.27/ Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс хүлээн авчээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар мэдээллээ. Тэрбээр “Шинэ коронавирусийн халдварыг өвөрмөцөөр оношлох боломжтой оношлуурийг Япон улсын Халдварт өвчин судлалын хүрээлэнгээс хүлээн авлаа. Шуурхай ажиллаж оношлуурийг хүлээн авснаар үгүйсгэх, баталж нотлох шаардлагатай халдварын сэжигтэй тохиолдлуудыг тогтоох …

  • 28 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 28. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн дунд улаан хулгана сарын Билгийн тооллын 4. Ангараг гараг. Шувуун хошуут одтой, дөрвөн ногоон мэнгэтэй цагаан морь өдөр. Барилдлага: ИдэрШүтэн барилдлага: Нэр өнгөСуудал: Мод Өдрийн наран 8 цаг 26 минутад мандан, 17 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа …

  • 28 January

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна. 2020 оны 01 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, …

  • 28 January

    “Golden plum”-брэндийг бүтээгчид дархлаажуулах аянд нэгдлээ

    Вирусийн гаралтай, ханиад томуу ихэссэн хүйтний улиралд “ Golden plum” брэндийг бүтээгч хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлан 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр  Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн сурагчид болон багш, ажилчдын дархлааг дэмжих зорилгоор “ Алтан гурвал ”болох ЧАЦАРГАНА, ДОЛООГОНО, ҮЗЭМ-ний сахарын агууламж багатай цэвэр бүтээгдэхүүнээрээ дархлаажуулах аянд нэгдэж эрүүл мэндийн том хөрөнгө оруулалт хийлээ. “ GOLDEN PLUM” брэндийг бүтээгч хамт олондоо талархсанаа илэрхийлье.  http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html

  • 27 January

    Хот хоорондын тээвэрлэлт хэвийн явагдаж байна

    Бүгд Найрамдах Хятад Ард Улсад коронавирусын тархалт ихсэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн  ээлжит бус хурлын шийдвэрээр дараах асуудлыг авч хэлэлцэж шийдвэрлэсэн.  Үүнд,  Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл хаах шийдвэр гарсан.БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтын улс хоорондын зорчигчийн тогтмол болон тогтмол бус …

  • 27 January

    Төрийн ордонд “Цагаан сарын үзэсгэлэн” худалдаа болж байна

    “Үндэсний баяраараа-Үндэсний бүтээгдэхүүнээ” сарын аяны нээлтийн худалдааг Төрийн ордоны ажилтан, албан хаагчдад зориулан өнөөдөр зохион байгуулж байна. Цагаан сарын баярыг угтан үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, урд хөршид шинэ төрлийн коронавирүс хурдацтай тархаж, олон зуун хүн халдварлаад байгаа энэ үед гадагшаа чиглэх иргэдийн хөдөлгөөн, мөнгөн урсгалыг сааруулах зорилгоор энэхүү худалдааг зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнд 140 гаруй үйлдвэрлэгчид оролцож, үйлдвэрийн …

  • 27 January

    Угаарын хий мэдрэгч суурилуулах ажлын гүйцэтгэл 93.6 хувьтай байна

    Сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар болон цаг үеийн бусад асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар …

  • 27 January

    14 дүгээр сургуулийн үйл ажиллагааг зогсоож, сурагчдыг тараажээ

    Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд ирэх гуравдугаар сарын 02 хүртэл олон нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргаж, хяналт тавих үүргийг хотын Захирагч С.Амарсайханд өгсөн. Уг шийдвэрүүдийн хүрээнд холбогдох албаныхан нийслэлийн нутгийн захиргааны 120 байгууллага, ерөнхий боловсролын 197 …

  • 27 January

    МҮОХ-ноос Коби Брайантад эмгэнэл илэрхийллээ

    ЭМГЭНЭЛ “Бээжин-2008”, “Лондон-2012” Олимпийн аварга, Сагсан бөмбөгийн спортын домогт тамирчин Коби Бийн Брайант 41 насандаа зуурдаар таалал төгсөж, дэлхийн спорт сонирхогчид, Спорт-Олимпийн их гэр бүлд хүнд гарз тохиолоо. Домогт тамирчин Коби Бийн Брайант нь АНУ-ын сагсан бөмбөгийн холбоо/NBA/-ны лигт “Лос-Анжелес Лэйкерс” багийн тоглогчоор 20 улирал тоглохдоо таван удаа аварга болж, 18 удаа бүх оддын тоглолтод сонгогдсон бөгөөд бүх цаг үеийн …

  • 27 January

    ЭМЯ: Тав хүртэлх насны хүүхдээ асарсан эцэг, эхэд тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгоно

    Эрүүл мэндийн яамнаас Коронавирусийн халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.01.27/ мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Коронавирусийн халдварын талаар ташаа мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархаж, иргэдийг айдаст автуулж байгаа тул ДЭМБ-аас ирүүлсэн үнэн бодит мэдээллийг авахыг зөвлөж байна. Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй. БНХАУ-аас гадна 35 оронд коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн. Мөн тэрбээр “Амьсгалын замын цочмог …

  • 27 January

    Э.Даваахүү дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

    Герман улсын Мюнхен хотноо болж буй буудлага спортын H&N цомын тэмцээнд /2020.01.22-26/ оролцсон Монгол Улсын баг тамирчдаас ОУХМ Энхтайваны Даваахүү хүрэл медаль хүртлээ. Тэрбээр 10 метрийн хийн гар бууны дасгалд цэцээ сорьсон бөгөөд уг дасгалд Италийн тамирчин Монна Паоло 583 оноо, Украины тамирчин Омелчук Олег 583 нар алт, мөнгөн медаль хүртжээ. Харин АНУ-ын тамирчин Николаус Моурер, ОУХМ Э.Даваахүү нар 582 …

  • 27 January

    “Улаанбаатар эдийн засгийн форум- 2020” хоёрдугаар сарын 07-нд болно

    Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлыг талуудын оролцоотойгоор хэрхэн шийдэж болох гарц, боломжуудын талаар эрэлхийлдэг “Улаанбаатар эдийн засгийн форум- 2020” арга хэмжээг хоёрдугаар сарын 07-нд Корпорейт конвеншн центрт зохион байгуулна. 2015 оноос хойш зохион байгуулагдаж буй энэхүү үйл ажиллагааны талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа, Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч Ч.Ганхуяг, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан …

  • 27 January

    Кембриджийн хөтөлбөртэй Ерөнхий боловсролын сургуулиудын тоог нэмэгдүүлнэ

    Кембриджийн Олон улсын шалгалтын төв Монгол Улстай 2012 оноос хойш хамтран ажиллаж, манай улсын ерөнхий боловсролын сургалтын зарим агуулга, хөтөлбөрийг Кембриджийн хөтөлбөрт нийцүүлэн шинэчилж, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, давтан бэлтгэх 13 удаагийн сургалтад үнэлгээний төвийн мэргэжилтнүүдийг хамруулж, 10000 гаруй багш, удирдлагад түгээн дэлгэрүүлж ирсэн юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтын үеэр Кембриджийн …

  • 27 January

    Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлын үйл ажиллагааг гэрээт хугацаанд нь эхлүүлэхийг үүрэг болгов

    Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлын менежментийг хэрэгжүүлэх “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах бэлтгэл ажил, цаашид хэрэгжүүлэх ажлын календарьчилсан төлөвлөгөөний талаар ярилцаж, менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх зарчмын асуудлуудаар хоёр тал санал солилцон, ерөнхий байр суурьт хүрлээ. Компанийн удирдлагын зүгээс ажлууд төлөвлөгөөний дагуу хэрэгжиж …

  • 27 January

    Герман дасгалжуулагч Ханс Майкл Вайсс ажлаа хүлээлгэн өглөө

    Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 2017 оны 3-р сараас эхлэн ажилласан Германы мэргэжилтэн Ханс Майкл Вайсс гурван жилийн дараа ажлаа хүлээлгэн өглөө. Монголын Хөлбөмбөгийн Холбоо герман мэргэжилтэнтэй нэг жилийн хугацаанд эхний гэрээг хийсэн юм. 2017 – 2018 онд тэрбээр Үндэсний шигшээ багийг удирдан 11 тоглолтод оролцсон бөгөөд түүний удирдлага дор Үндэсний шигшээ баг түүхэндээ анх удаа Зүүн Азийн АШТ-ий …