Monthly Archives: January 2020

January, 2020

  • 29 January

    Төрийн албаны шалгалт хойшиллоо

    Төрийн албаны зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Улсын байнгын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй коронавирус тархах эрсдэл, хорио цээрийн дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжтэй холбогдуулан цаг үеийн шаардлагатай зарим асуудлаар шуурхай шийдвэр гаргалаа. Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цахимаар явуулж байгаа бөгөөд энэ ажил 1 дүгээр сарын 30-ны өдөр товлогдсон хугацаандаа дуусна. …

  • 29 January

    Ё.Баатарбилэг: Гуравдугаар улирлын амралтыг нэг долоо хоног болгон багасгана

    Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос цэцэрлэг, сургуулийн болон олон нийтийг хамруулсан үйл ажиллагааг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр /2020.01.29/ мэдээлэл хийлээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Шуурхай зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах …

  • 29 January

    Зах худалдааны төвүүдийг хаах шийдвэр гараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ

    НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Томуу, томуу төст болон шинэ коронавирусын халдвар гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг дарга А/108 дугаар захирамж гаргасан. Уг захирамжийн хүрээнд иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байж холбогдох албаныхан …

  • 28 January

    Та хүүхдийнхээ аюулгүй орчинг бүрдүүлж чадсан уу

    Засгийн газрын шийдвэрээр коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 03 дугаар сарын 02-ныг хүртэл  улс орон даяар зогсоосон. Энэхүү хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна. 1. Индүүгээ хэрэглэсний дараа салгасан эсэхээ сайтар шалгаарай. Хүүхдээс хол, гар хүрэхгүй, дээрээс унахгүй газар тавь. 2. Буцалсан ус, тос, халуун хоол, халуун савтай хүнсний зүйлүүдийг хүүхэд …

  • 28 January

    НМХГ: Үзвэр, үйлчилгээний 42 байгууллагын үйл ажиллагааг зогсоолоо

    Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 2 болон 3 дах шатлалын 17 эмнэлэг, гахай, шувуу, үхрийн фермийн аж ахуй эрхлэгч 303 байгууллага, нийтийн тээврийн газруудад эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдөх, ариутгал халдваргүйжүүлэлтээ сайжруулах зэрэг асуудлаар мэдэгдэл хүргүүллээ. Мөн өмчийн аливаа хэлбэрийг үл харгалзан 197 сургууль, 457 цэцэрлэг, их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн …

  • 28 January

    Хилээр нэвтэрч буй иргэдэд нэг бүрчлэн үзлэг шинжилгээ хийж, халдваргүйжүүлж байна

    БНХАУ-д ажиллаж, амьдарч, арилжаа, аялал жуулчлалын шугамаар яваа Монгол Улсын иргэдийн хүсэлтийн дагуу хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулав. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот дахь Консулын газар болон холбогдох байгууллагууд иргэдийг галт тэрэг, автобусаар хилээр орж ирэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Хилээр нэвтрэх иргэдийг нэг бүрчлэн үзлэг шинжилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтэд хамруулж байна. Өнөөдөр/2020.01.28/ 400 гаруй иргэн хил нэвтэрчээ. http://credit-n.ru/offers-zaim/sms-finance-express-zaimy-na-kartu.html

  • 28 January

    ХЗБХ: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв

    УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг Халдашгүй байдлын дэд хороо  хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргаад байсан билээ. Тэгвэл уг асуудлаар өнөөдөр /2020.01.28/ Хууль зүйн байнгын хороо хуралдаж, тус хуралдаанд оролцсон 13 гишүүний долоо нь Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн бол зургаа нь түдгэлзүүлэх хэрэгтэй гэжээ. Одоо үргэлжлүүлэн  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна.  http://credit-n.ru/offers-zaim/webbankir-online-zaim-na-kartu.html

  • 28 January

    Б.Жаргалсайхан: Н.Номтойбаярын гэм бурууг шүүх л тогтооно

    Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлснийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар яг одоо хаалттай хэлэлцэж байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхлэхээс өмнө Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр” Н.Номтойбаярыг гэм буруутай гэж хэн ч тодорхойлоогүй. Гэм буруутайг шүүх л тогтооно. Одоогийн нөхцөл байдлын хувьд яллах,  цагаатгах нотлох баримтууд л цуглагдаж …

  • 28 January

    ЭМЯ: Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдээгүй

    Шинэ төрлийн коронавирсийн халдвартай холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Өнөөдрийн 10 цагийн байдлаар дэлхий дахинаа шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 4,474 нас баралт 106-д хүрлээ. Халдвар авсан байж болзошгүй хүний тоо 5,796 гарсан. Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Нэгдүгээр сарын 9-27-ны хооронд нийт 13 хүний ХӨСҮТ-д …

  • 28 January

    ХХЕГ: БНХАУ руу хувийн хэргээр зорчих монгол иргэдийг улсын хилээр нэвтрүүлэхгүй

    Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-д гарсан коронавирусын дэгдэлттэй холбогдуулан “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар  хоорондын хэлэлцээр”-ийн 7 дугаар зүйлд заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд түр хугацаагаар хязгаарлалт хийх шийдвэр гаргасан билээ. Энэ дагуу өнөөдрөөс 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Монгол, Хятадын …

  • 28 January

    “Мөнхийн тун” ХХК өдөрт 30-35 мянган амны хаалт үйлдвэрлэн худалдаанд гаргаж байна

    Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Онцгой комиссын гишүүн, Шуурхай ажлын хэсгийн дарга Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төлөөллийн хамт Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоо, зарим эм ханган нийлүүлэх байгууллагын дарга, захирал нартай уулзалт зохион байгууллаа. Энэ хүрээнд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай …

  • 28 January

    Монгол Улс Үхань хотоос иргэдээ шилжүүлэн авах хүсэлтээ БНХАУ-ын ЗГ-т хүргүүллээ

    Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусын голомт болох Үхань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүлэн авах тухай албан ёсны хүсэлтийг Гадаад харилцааны яам Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан Хятадын Гадаад хэргийн яаманд ноот бичгээр хүргүүлээд байна. Үхань хотоос …

  • 28 January

    Баар, рестораны хуваарьт түр өөрчлөлт оруулах захирамж гаргалаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа. Захирамжид “Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох …

  • 28 January

    Зах, худалдааны төвүүдийг хаах шийдвэр гаргаагүй

    Энэ амралтын өдрүүдэд хуралдсан Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан болон Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд ирэх гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл олон нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх, Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн …

  • 28 January

    “МИАТ” Ухань руу тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлээ хангажээ

    Гадаад харилцааны яам БНХАУ-ын Ухань хотод байгаа иргэдээ ойрын хугацаанд шилжүүлэн авахаар ажиллаж байгаа бөгөөд “МИАТ” ТӨХК Ухань хот руу тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлийг бүрэн хангажээ. Засгийн газрын нэгдүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусын голомт болох Ухань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүлэн авах тухай албан …