ЭМЯ: Тав хүртэлх насны хүүхдээ асарсан эцэг, эхэд тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгоно

Эрүүл мэндийн яамнаас Коронавирусийн халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.01.27/ мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Коронавирусийн халдварын талаар ташаа мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархаж, иргэдийг айдаст автуулж байгаа тул ДЭМБ-аас ирүүлсэн үнэн бодит мэдээллийг авахыг зөвлөж байна. Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй.
БНХАУ-аас гадна 35 оронд коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн.

Мөн тэрбээр “Амьсгалын замын цочмог халдвар, томуу томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт эсвэл гэрээр асарсан ажил хөдөлмөр эрхэлж байгаа эцэг эх, асран хамгаалагчдад тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагын дарга, захирал нарт зөвлөсүгэй гэж Засгийн газрын болон Улсын онцгой комиссын шийдвэрүүд гарсан”гэж мэдэгдэв.

http://credit-n.ru/about.html

Санал болгох мэдээ

КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ эхлээд гурав хонож байна. Баахан …