Monthly Archives: January 2020

January, 2020

  • 24 January

    У.Хүрэлсүх: Төрийн тахилгат, ард түмний шүтээн “Отгонтэнгэр” хайрханыг ухуулахгүй

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын зөвлөгөөн”-д оролцож, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг товч танилцуулж,  зарим үүрэг даалгаврыг өглөө. Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ, Засгийн газраас Сахилга хариуцлага дэг журмыг чангатгаж, Иргэн төвтэй засаглалыг хэрэгжүүлэн  2018, 2019 онд тодорхой үр дүнгүүд гаргалаа. МИАТ, Эрдэнэс таван толгой, Эрдэнэт үйлдвэр, зэрэг төрийн өмчит …

  • 24 January

    МХЕГ-аас хилийн боомтуудын хяналтыг чангатган ажиллаж байна

    Шинэ төрлийн коронавирүс “2019 nCoV”-ийн өвчлөл нэмэгдэж, дэлхий хэд хэдэн оронд өвчлөлийн тохиолдол бүртгэгдэн, өвчний мэдээлэл тогтмол шинэчлэгдэж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас орон нутаг, хилийн боомтууд дахь мэргэжлийн хяналтын газар, албад, аймаг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын албан тушаалтнуудыг хамруулан гурав дахь удаагийн цахим сургалтыг ХӨСҮТ, ЗӨСҮТ-тэй зохион байгууллаа. БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод шалтгаан тодорхойгүй уушигны хатгалгаа өвчний …

  • 24 January

    Д.Тогтохсүрэн: У.Хүрэлсүх дарга Н.Номтойбаярыг өөрөө өргөдлөө өгөөд шалгуулчих гэж хэлсэн

    Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг парламентад хүргүүлсэн билээ. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлаар өнөөдөр хуралдаж, Н.Номтойбаяр гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах тухай прокурорын хүсэлтийг хүлээн авах эсэхийг хэлэлцлээ. МАН-ын бүлгийн хуралдааны талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгээр Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар хуралдлаа. Гэхдээ бүлэг эцсийн шийдвэрээ гаргаагүй. 15:30 …

  • 24 January

    Д.Цогтбаатар: Ц.Цэнгэл орос хэлтэй, Болгарт ажиллахад асуудал гарахгүй

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар суухаар Засгийн газраас дэмжигдээд буй БОАЖЯ-ны ТНБД асан Ц. Цэнгэлийн англи хэлээр муу ярьж буй бичлэг  цахим орчинд цацагдаж, олон нийтийн шүүмжлэлийг хүлээгээд байна. Энэ асуудалтай холбогдуулан Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар“Элчин сайд тухайн улсад дипломат албыг удирдах үүрэг хүлээдэг. Тийм тушаалд өндөр алба хашиж байсан, төрийн бодлогыг хэрэгжүүлж байсан хүн томилдог, бусад орнуудад ч …

  • 24 January

    Н.Номтойбаяр:Би өөрийн санаачилгаар бүрэн эрхээсээ татгалзахгүй

    УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байна. Хурлын өмнө УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би хууль зөрчөөгүй гэдгээ нотлох хэрэгтэй. Нэгэнт би хууль зөрчөөгүй, гэмт үйлдэл гаргаагүй хүн өөрийн санаачилгаар бүрэн эрхээсээ татгалзахгүй” гэлээ. http://credit-n.ru/offers-zaim/zaym-na-kartu_migcredit.html

  • 24 January

    Дэлхийн Эдийн Засгийн Чуулга Уулзалтын нээлтэд Д.Трамп АНУ-ын эдийн засгийн ололт амжилтыг онцоллоо

    2020 оны Дэлхийн Эдийн Засгийн Чуулга Уулзалт (WEF) Швеицарийн Давос хотноо болж байна. Улс төр бизнесийн голлох удирдагчид, идэвхтнүүд нэг дор цуглаж, дэлхий дахинд тулгараад байгаа чухал асуудлуудыг хэлэлцдэг Эдийн засгийн чуулга уулзалтын эхний өдөр чуулганы нээлтэд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп үг хэлэхдээ АНУ-ын эдийн засгийн ололт амжилтыг онцолсон байна. Тэрээр хэлсэн үгэндээ худалдааны томоохон хоёр гэрээний талаар дурдаад, Америкчууд “урьд байгаагүйгээр яллаа” хэмээн мэдэгджээ. Д.Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлыг шүүх ажиллагаа Сенатын …

  • 24 January

    Шинэ төрлийн уушигны хатгалгааны эсрэг вакцин боловсруулж байна

    Өнгөрсөн оны сүүлчээр Хятадын Ухань хотод тархсаар байгаа шинэ төрлийн уушгины хатгалгаа өвчний эсрэг вакциныг бүтээх ажлыг АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн эхлүүлжээ.  “АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн вакцин боловсруулах эхний алхмуудыг авч хэрэгжүүлж байна. Вакцин боловсруулах клиникийн судалгаа шинжилгээний ажил хэдэн сарын хугацаанд үргэлжилж магадүй байгаа бөгөөд жилийн дараа гэхэд л хэрэглэх боломжтой болж магадгүй юм” хэмээн тус хүрээлэнгийн …

  • 24 January

    Н.Батжин:Валютын бодит хэрэгцээ байхгүй үед доллар худалдаж авч, эрэлтийг нэмэгдүүлж байгаа нь ханшинд нөлөөлж байна

    Валютын ханшийн өөрчлөлтийн талаар Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.Батжингаас тодрууллаа. -Он гарсаар валютын ханшинд ямар өөрчлөлт орсон бэ? -Монголбанкнаас зарласан ханш өнөөдрийн байдлаар /2020.01.06/ ам.доллар 2,735 төгрөг байна. Харин юань 392 төгрөгтэй тэнцэж байна. Он гарсаар валютын ханшид төдийлөн өөрчлөлт ороогүй. Харин өнгөрсөн онд ам.долларын ханш нь 3.4 хувь өссөн. Өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын байдлаар Монгол Улс руу …

  • 24 January

    Грета Тунбергийг Монгол Улсад болох олон улсын залуучуудын ногоон наадамд урив

    Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг  тэмцэгч Грета Тунбергтэй уулзаж, түүнийг Монгол Улсад болох олон улсын залуучуудын ногоон наадамд хүрэлцэн ирэхийг урилаа. “Ногоон наадам”-ыг зохион байгуулах болсон нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуучуудын дуу хоолойг спортоор дамжуулан хүргэх зорилготой бөгөөд 2020 оны есдүгээр сарын 13-19-ний өдрүүдэд Улаанбаатар …

  • 24 January

    Монголын Оюун ухааны академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатарыг “Соёлын элч”-ээр томилов

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч, захирал Хандсүрэнгийн Хатанбаатарт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулан өглөө. Монголын Оюун Ухааны Академийн тамирчид ой тогтоолтын олон улсын томоохон тэмцээнүүдэд Монгол Улсаа төлөөлөн өндөр амжилт гаргаж, бүх насны ангилалд дэлхийд аваргалжээ. Тухайлбал, Дэлхийн оюуны спортын 54 дээд амжилтын 30-ыг нь Монголын оюуны спортын тамирчид эзэмшиж байна. …

  • 24 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 24. баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн дунд улаан хулгана сарын Билгийн тооллын битүүн. Сугар гараг. Элдэв тэнгэртэн одтой, найман цагаан мэнгэтэй улаан бар өдөр. Барилдлага: Үл зохилдохШүтэн барилдлага: СансарСуудал: Шороо Өдрийн наран 8 цаг 30 минутад мандан, 17 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа …

  • 24 January

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларч, цаг агаар тогтуун байна. 2020 оны 01 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, …

  • 23 January

    “Эрүүл иргэн -2020” аяны нээлт боллоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы захирамжаар нийслэлийн хэмжээнд “Эрүүл иргэн 2020” аяныг хэрэгжүүлэхээр болсон. Өдгөө гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Эрүүл иргэн аян-2020” үйл ажиллагаа өнөөдөр нийслэлийн есөн дүүрэгт албан ёсоор эхэллээ. Өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд “Эрүүл иргэн -2020” аяны нээлтэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга …

  • 23 January

    123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг “Өвсний Үндэс” хөтөлбөрийн хүрээнд барихаар боллоо

    Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Налайх дүүргийн 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Өчигдөр буюу 01 сарын 22-ны өдөр Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кобаяши Хироюкитай 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар гэрээ байгуулах ёслолын …

  • 23 January

    Ерөнхийлөгч Х.Баттулга “Стратегийн алсын хараа: Еврази” хэлэлцүүлэгт оролцлоо

    Швейцарын Холбооны Улсын Давос хотод болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд “Стратегийн алсын хараа: Еврази” хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев, Астанагийн Олон улсын санхүүгийн төвийн захирагч Кайрат Келимбетов, ОХУ-ын банкир Андрей Л.Костин, Женев дэх НҮБ-ын Ерөнхий захирал Татьяна Валовая, Оксфордын их сургуулийн Блаватник төрийн удирдлага, захиргааны сургуулийн Декан Нгаайр …