Д.Цогтбаатар: Ц.Цэнгэл орос хэлтэй, Болгарт ажиллахад асуудал гарахгүй

Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар суухаар Засгийн газраас дэмжигдээд буй БОАЖЯ-ны ТНБД асан Ц. Цэнгэлийн англи хэлээр муу ярьж буй бичлэг  цахим орчинд цацагдаж, олон нийтийн шүүмжлэлийг хүлээгээд байна.

Энэ асуудалтай холбогдуулан Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар“Элчин сайд тухайн улсад дипломат албыг удирдах үүрэг хүлээдэг. Тийм тушаалд өндөр алба хашиж байсан, төрийн бодлогыг хэрэгжүүлж байсан хүн томилдог, бусад орнуудад ч тийм байдаг.

Болгарт нэгдүгээрт Болгар хэлтэй хүн байвал сайн байна. Гэхдээ тийм түвшинд бэлтгэгдсэн хүн манайд байхгүй. Ц.Цэнгэл нь  Орост сургууль төгссөн, орос хэлтэй, Болгарт ажиллахад асуудал гарахгүй.НҮБ-ын үндсэн таван хэл болох англи, орос, испани, араб, франц хэл нь Болгарын хувьд бүгд гадаад хэл. Mөн тэнд хэрэгтэй үед нь орчуулаад өгөх мэргэжлийн баг байгаа.

Болгарт урьд өмнө нь томилогдож байсан хүмүүс бүгд англи хэлтэй байсан уу гээд судлаад үзээрэй. Манайд ч гадаад орнууд өндөр албан тушаал хашиж байсан хүнээ томилоод явуулдаг. Ц.Цэнгэл нь Засгийн газрын гишүүн байсан, УИХ-ын гишүүн байсан, төрийн бодлогыг сайдын хувьд ч УИХ-ын гишүүний хувьд ч явуулж байсан хүн. Одоо гадаадад Монголын төрийн албыг явуулах гэж байна. Энд төрийн алба хааж байсан хүн тэнд ч очоод төрийн алба хашиж болно”гэсэн тайлбарыг өглөө.

http://credit-n.ru/zaymi-nalichnymi-blog-single.html

Санал болгох мэдээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан …