Монголын Оюун ухааны академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатарыг “Соёлын элч”-ээр томилов

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч, захирал Хандсүрэнгийн Хатанбаатарт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулан өглөө.

Монголын Оюун Ухааны Академийн тамирчид ой тогтоолтын олон улсын томоохон тэмцээнүүдэд Монгол Улсаа төлөөлөн өндөр амжилт гаргаж, бүх насны ангилалд дэлхийд аваргалжээ. Тухайлбал, Дэлхийн оюуны спортын 54 дээд амжилтын 30-ыг нь Монголын оюуны спортын тамирчид эзэмшиж байна. Түүнчлэн, 2016 онд АНУ-ын Лас Вегас хотноо 4 жил тутам зохион байгуулагддаг “Memoriad-2016” оюуны олимпд оролцсон 63 орны баг тамирчдаас Монголын баг тэргүүлж 15 медалиас 15-г хүртэж байжээ.

Монгол Улсын нэрийг дэлхийд оюунлаг түвшинд хамгийн бодитоор сурталчлан таниулж буйд сайд Д.Цогтбаатар талархлаа илэрхийлж цаашдын үйл ажиллагаанд нь өндөр амжилтыг хүсэв.

http://credit-n.ru/offers-zaim/glavfinance-online-zaymi.html

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …