Ерөнхийлөгч Х.Баттулга “Стратегийн алсын хараа: Еврази” хэлэлцүүлэгт оролцлоо

Швейцарын Холбооны Улсын Давос хотод болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд “Стратегийн алсын хараа: Еврази” хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгт, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев, Астанагийн Олон улсын санхүүгийн төвийн захирагч Кайрат Келимбетов, ОХУ-ын банкир Андрей Л.Костин, Женев дэх НҮБ-ын Ерөнхий захирал Татьяна Валовая, Оксфордын их сургуулийн Блаватник төрийн удирдлага, захиргааны сургуулийн Декан Нгаайр Вудс нар оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлгийг нээж үг хэлэх үеэрээ “Монгол Улс Давосын эдийн засгийн чуулганд идэвхтэй оролцдог. Монгол Улс нь ОХУ, БНХАУ гэсэн хоёр их гүрний дунд  Евразийг холбон байрладаг. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 6000 орчим км автозам тавьж, 1000 орчим км төмөр зам тавьж байна. Энэ дэд бүтэц нь Евразийн эдийн засагт хувь нэмрээ оруулна. Тиймээс Төв Азийн нутаг Монгол орноор Евразийг холбох дэд бүтэц хөгжүүлэхэд Та бүхнийг хамтран ажиллахыг хүсье” гэсэн юм.

Оролцогчид, хурдацтай өсөн нэмэгдэж буй хүн амынхаа хэрэгцээг хангах сорилтын өмнө тулж ирсэн бүс нутгийн эдийн засгуудын стратегийн тэргүүлэх зорилтууд юу байх вэ гэсэн асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

http://credit-n.ru/forex.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …