Коронавирусийн халдвар Монгол Улсад тархах эрсдэлтэй байгаа тул урьдчилан сэргийлэх, үүднээс сургууль, цэцэрлэгүүдийг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл амраах шийдвэрийг дөнгөж сая Улсын онцгой комисс гаргалаа.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг Улсын онцгой комисст гаргаснаар ийнхүү сургууль, цэцэрлэгийг амраахаар болов.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Коронавирүсийн тархалт цаг тутам нэмэгдэж байна. Томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байна.Амбулаторийн үзлэгийн 9.5 хувийг эзэлж байна. 10 хувь хүрвэл тодорхой хэмжээний хязгаарлалт хийх дүрэмтэй. Томуугийн дэгдэлттэй байгаа энэ үед коронавирусийн эрсдэл орж ирвэл хүүхэд төдийгүй хүн амын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учрах аюултай учир Улсын онцгой комисст ЭМЯ-наас гурван санал орууллаа.
ЭМЯ-наас:
-Сургууль цэцэрлэгийг 2020.03.02-ны өдөр хүртэл хаах,
-Хилийн боомт орчмын хөдөлгөөний хязгаарлах,
-Эм, эмчилгээний бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх санал гаргасан гэж мэдэгдлээ.