Monthly Archives: January 2020

January, 2020

  • 17 January

    Х.Тэмүүжин: Зуун саяыг шууд гаргаад өгөх бизнесмен ч байхгүй

    АН-ын дарга С.Эрдэнэ 2016 онд УИХ-ын сонгуульд нэр дэвших дэнчин 50 сая төгрөг байсныг 2020 оны сонгуульд 100 сая төгрөг болгон өсгөнө гэсэн нь олон нийтийн төдийгүй намын гишүүдийнх нь дургүйцлийг ихэд төрүүлж байна. С.Эрдэнэ дарга болон тойрон хүрээлэгчдэд нь 100 сая төгрөгийн дэнчин нь 100 төгрөг шиг санагдаж байгаа бололтой юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар одоогийн байдлаар дэнчингээ өгч …

  • 17 January

    “Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг”-ийг Хүндэт дэвтэрт алдаршууллаа

    Монгол улсын ууган эмнэлэг Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь 1981 оноос эхлэн эрхэлсэн ажил мэргэжилдээ амжилт үзүүлж, эрүүл мэндийн салбарт онцгой ач холбогдол бүхий гавъяа байгуулсан эрхэм хүндтэй ажилтныхаа алдрыг, хийж бүтээсэн үйлстэй нь “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т алдаршуулан тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд өдгөө 23 эрхэм хүний алдрыг мөнхлөөд буй. Тэгвэл “Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг”-ийг Монголын Эрүүл мэндийн салбарын хөгжлийг шинэ түвшинд …

  • 17 January

    10 удаагийн үйлдлээр 650 сая төгрөгийн адуу хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлжээ

    Төв аймаг дахь цагдаагийн газраас иргэдийн олон тооны адууг хулгайлан нядалж зарсан “А”, “С” нарын 14 холбогдогчтой бүлэг этгээдүүдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. Тодруулбал, Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянцогт, Нийслэлийн  Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо “партизан”, Хан-Уул дүүргийн “Чингэсийн хүрээ”, “Жаргалантын ам” гэх газруудаас 2019 оны 10 дугаар сараас 2019 оны 12 дугаар …

  • 17 January

    Ирэх амралтын өдөр 60 мянган угаар мэдрэгчийг нийлүүлнэ

    Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд эхний ээлжийн 20 мянган мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулах …

  • 17 January

    Бор-Өндөрийн уурхай өнгөрсөн онд 34 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутаг дахь томилолт Хэнтий аймгийн Бор Өндөр суманд үргэлжилж байна. Сумын нутаг дэвсгэрт “Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр” 200 метрийн гүнд олборлолт явуулж  байна. Тус уурхай хоногт 390 тонн хүдэр олборлодог бөгөөд жилд 300.000 тонныг олборлох хүчин чадалтай. Сүүлийн таван жилийн хугацааны хагаст нь сул зогссон ч 2017 оноос олборлолтоо сэргээж, технологийн зарим нэг шинэчлэл …

  • 17 January

    Зудтай байгаа аймгийн малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж хүргэнэ

    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар нийт найман аймаг зудын өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдээд байгаа юм. Тодруулбал, Өвөрхангай, Архангай, Ховд, Говь-Алтай, Дундговь, Булган, Сүхбаатар, Хэнтий аймгууд зудын өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн учир тус аймгуудын 1000 өрхөд Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс малын эрдэс тэжээлийн багц болон бэлэн мөнгөний тусламжийг үзүүлэхээр болжээ. Тээвэрлэлтийн зардал шаардахгүй, иргэд шаардлагатай зүйлдээ зарцуулах …

  • 17 January

    Хятад дахь буддын эрх чөлөө

    Коммунист нэг намын хүчтэй засаглалтай, нэг намын хатуу үзэл сурталтай, тэр замаараа тасралтгүй 70 жил замнасан улс гэхэд өмнөд хөршид маань шашны эрх чөлөөг хаа ч гэж үлэмж чөлөөтэй тавьсан нь хааяа нэг зорчих үед мэдрэгддэг. Над мэтийн атеист (шашингүйн үзэлт) хүний хувийн үзэл бодол шүү дээ. Уншигчид санал нийлэхгүй байж болно. Манайхан, миний үеийнхэн хийсэн бүтээснээ (ихэвчлэн буруу гараар) …

  • 17 January

    “ТОКИО-2020”: Олимпын тамирчдыг улсын төсвөөс дэмжинэ

    Биеийн тамир, спортын тухай хууль, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/167 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам”, “Хөтөлбөр батлах тухай” 2017 оны А/17 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор БТСГ-ын Үндэсний шигшээ багийн албанд харьяалагддаг олимпын 9, паралимпын 7 нийт 16 спортын төрлийн холбоодтой хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллана. Энэхүү гэрээний …

  • 17 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 17. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн дунд улаан хулгана сарын Билгийн тооллын 22. Сугар гараг. Тэргүүн дагуул одтой,зургаан цагаан хонь өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Суудал: Төмөр Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа …

  • 17 January

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад өдөртөө хүйтний эрч сулавтар байна. 2020 оны 01 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 хэм, Их …

  • 16 January

    Цахилгааны үнээ нэмэх үү? Шарын голын нүүрсний уурхайн удирдлагууд тансаглалаа хумих уу?

    Шарын голын уурхайн Үйлдвэрчний хорооны дарга Л.Наранбаатар тэргүүтэй найман хүн жагсаал цуглаан хийж, Ц.Даваасүрэн, А.Тлейхан нар Шарын голын уурхайг дампууруулан, 500 уурхайчныг ажил амьдралгүй болгох гэж байна гэсэн утга агуулгатай мэдээллийг тарааж байгаа. Энэ мэдээллийн мөрөөр бид сурвалжиллаа. Гэвч сурвалжлагыг бэлтгэх явцад маргаантай, бас анхаарч үзүүштэй олон зүйл гарч ирж байсан юм.  Шарын голын нүүрсний ил уурхай нь Хэнтийн нурууны …

  • 16 January

    Б.Цолмонсүрэн: Уламжлалт анагаах ухаан хүний биеийг эмчлэхээс гадна сэтгэл зүйг давхар эмчилдгээрээ онцлог

    Дорно дахины уламжлалт, сэргээн засах “Тиффани мед” эмнэлгийн шинэ байрны нээлт өнгөрсөн ням гарагт болсон. Олон улсын стандартад нийцсэн эмнэлэг болох зорилгынхоо хүрээнд БНХАУ-ын эмч, мэргэжилтэн, профессоруудтай туршлага солилцож буй. Иймд үйл ажиллагааных нь талаар тус эмнэлгийн ерөнхий эмч Б.Цолмонсүрэнгээс тодрууллаа.  -“Тиффани Мед” эмнэлэг үйл ажиллагаа явуулаад хэдэн жил болж байгаа вэ? -Манай эмнэлэг дорно дахины уламжлалт,  сэргээн засах эмчилгээний чиглэлээр …

  • 16 January

    МЭНДЧИЛГЭЭ: Өнөөдөр МСНЭ-ийн 69 жилийн ойн өдөр

    Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн 69 жилийн ойн өдөр өнөөдөр /2020.01.16/ тохиож байна. Түүхэн өдрийг тохиолдуулан МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр мэндчилгээ дэвшүүллээ. 

  • 16 January

    “Бууны сум буцааж болдоггүй” кино Булганд нээлтээ хийлээ

    Монгол Улсын гарамгай баатар Лодонгийн Дандарын баатарлаг гавьяаг өгүүлсэн “Бууны сумыг буцааж болдоггүй” уран сайхны киног өнөөдөр Булган аймагт нээлээ. Киноны нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид, Гавьяат жүжигчин Н.Батцэцэг нар оролцлоо. “Бууны сумыг буцааж болдоггүй” кино зохиолыг Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид бичиж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Солонго продюсерээр ажилласан бол СТА П.Дэлгэрбаяр найруулжээ. Баатар …

  • 16 January

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говийн бүс нутгийн баруун хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын …