Monthly Archives: January 2020

January, 2020

  • 15 January

    Хөгжмийн зохиолч Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулан Засгийн газраас 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ

    Sweetymotion” хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин  Б.Чинбат Бүгд найрамдах Солонгосын улсын Сөүл хотноо өнгөрсөн оны 12-р сард  элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа билээ. “Sweetymotion” хамтлагийн дуучин, түүний эхнэр Ц.Сарнайгийн хувьд ханийнхаа донор болсон. Тэдний хагалгаа амжилттай болсон хэдий ч санхүүгийн бэрхшээлийн улмаас эмчилгээ нь тасалдах эрсдэл үүсээд байгаа бөгөөд одоогийн байдлаар Б.Чинбат, Ц.Сарнай …

  • 15 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 15. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн дунд улаан хулгана сарын Билгийн тооллын 20. Буд гараг. Харцага одтой, найман цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр. Барилдлага: АрвидахШүтэн барилдлага: АвахуйСуудал: Гал Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 14 January

    Залуу хосуудын заавал үзэх жүжиг “НАДТАЙ ҮЛДЭЭЧ” жүжиг дахин тоглогдоно

    Мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох  Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчдийн хувьд өнгөрсөн 2019 онд Л.Өлзийтөгсийн зохиол “БҮСГҮЙН ЗУРВАС”, Ц.Балдоржийн зохиол “ХАЙРЫН ВИЗ”, Зохиолч О.Элбэгтөгсийн “НАДТАЙ ҮЛДЭЭЧ” жүжгүүдийг тайзнаа амилуулж үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тэгвэл энэ оны анхны үзвэрээ Зохиолч, яруу найрагч О.Элбэгтөгсийн “Надтай Үлдээч” уянгын драмын жүжгээр нээхээр болсон байна. “Надтай Үлдээч” уянгын драмын жүжгийн ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний …

  • 14 January

    МАН-ын мөнгөлөг гишүүд УИХ-д нэр дэвших эрхээсээ сайн дураараа татгалзаж эхэллээ

    МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын өнгөрсөн долоо хоногт гаргасан шийдвэр МАН-ын зарим гишүүдийн хувьд хүндхэн цохилт болж эхэлжээ. Монголын улс төрийн намууд тодорхой хэмжээний мөнгөний босго тавьж, энэ мөнгийг хандивласан хүн УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ олж авч ирсэн. Энэ оны УИХ-ын сонгуулийн тухайд ч Ардчилсан нам нэр дэвших эрх горилсон гишүүддээ өмнө нь баримталж ирсэн жишгийн …

  • 14 January

    Т.Төмөрбаатар: Монгол Улсын хоёр иргэн түр тусгаарлагдсан ч шинэ төрлийн коронавирусээр өвчлөөгүй нь батлагдсан

    БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод энэ сарын 02-ны өдөр анх бүртгэгдсэн шалтгаан тодорхойгүй уушигны хатгалгаа өвчний үүсгэгч нь  шинэ төрлийн коронавирүс болохыг ДЭМБ-аас /2020.01.10/ мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар /2020.01.13/  59 тохиолдлын 41 нь шинэ коронавирүсээр үүсгэгдсэн нь тогтоогдоод байна. Өвчлөгсөдөөс хоёр хүн эмчлэгдсэн ба 7 хүний биеийн байдал  хүнд, 1 хүн нас баржээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас боомтуудад 24 цагаар ажиллаж байгаа ба сэжиг бүхий …

  • 14 January

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэн байна. 2020 оны 01 дүгээр сарын 14-ний 12 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, …

  • 14 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирна”

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 14. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн дунд улаан хулгана сарын Билгийн тооллын 19. Ангараг гараг. Бага морь одтой, есөн улаан мэнгэтэй улаан луу өдөр. Барилдлага: АрвидахШүтэн барилдлага: АвахуйСуудал: Гал Өдрийн наран  8 цаг 38 минутад мандан, 17 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа  үйлийг хийхэд …

  • 13 January

    Б.Чимидийн нэрэмжит шагналыг Академич, Гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

     Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын шагнал гардуулах ёслол өнөөдөр (2020.01.13) Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.  Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их …

  • 13 January

    Р.Булгамаа: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна

    “Очир” төвийн зочид буудалд 13 настай охин бусдад хүчиндүүлж харамсалтайгаар амиа алдсан хэрэг 2017 оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө гарсан. Өмгөөлөгч, хуульч Р.Булгамаа ээдрээтэй, ноцтой дээрх хэргийг нэг жил 10 сарын хугацаанд үнэ төлбөргүй өмгөөлж шударгаар шийдвэрлүүлж чадсан. Үүгээр зогсохгүй иргэн Б.Ундрахтай хамтран талийгаач охины гэр бүлд амьдрах итгэл найдвар бий болгох зорилгоор “Итгэлцлийн сүлжээ” сайн үйлсийн аян санаачлан, …

  • 13 January

    Угаарын хий мэдрэгчийг айл, өрхүүдэд суурилуулж эхэллээ

    Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Х.Галымбек нар мэдээлэл хийлээ.НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Хөдөлгөөнт хяналт шалгалт дөрөвдүгээр сарын 01-ийг хүртэл үргэлжлэхээр болсон. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн түлш түгээх 386 цэгт хяналт шалгалтыг 10:00 цагаас …

  • 13 January

    З.Болормаа: Бэлгийн идэвхтэй харилцаа амьдралын чанарыг бий болгодог

    Энэ дугаарын “Онцлох зочин”-той бид нөхөн үржихүйн эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн шинэ технологийн онцлог, гэр бүлийн сэргээн засах эмчилгээ үйлчилгээний талаар ярилцана гэж төсөөлсөн боловч бидний ярилцлага маш өргөн хүрээг хамарч, хүн бүр анхааран уншиж, тусгаж ойлгох сэдэв болох гэр бүлийн эрүүл харилцаа, ихэнхдээ хаалттай хаалганы цаана ярилцдаг бэлгийн амьдрал, түүнийг тойрсон асуудлын хүрээнд өрнөсөн юм. Хэдийгээр ярилцахад ичиж улайдаг, зөвхөн найз …

  • 13 January

    Үндсэн хуулийн өдөрт зориулан жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

    Өнөөдөр (2020.01.13) Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойн өдөр тохиож байна. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Ойн өдрийн …

  • 13 January

    Улаанбаатарт өдөртөө 15-16 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэн байна. 2020 оны 01 дүгээр сарын 13-ний 12 цагаас 20 цаг хүртэл:  Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг …

  • 13 January

    Хийморийн дарцаг хатгахад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 13. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн дунд улаан хулгана сарын Билгийн тооллын 18. Сумъяа гараг. Их морь одтой, нэг цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр. Барилдлага: ҮхэхШүтэн барилдлага: СансарСуудал: Хий Өдрийн наран  8 цаг 38 минутад мандан, 17 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа  үйлийг …

  • 12 January

    Дорно дахины уламжлалт, сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг шинэ байрны нээлтээ хийлээ

    Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлгийн шинэ байрны нээлт өнөөдөр /2020.01.12/боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлгийн Ерөнхий захирал М. Түвшинбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, БНСУ-ын элчин сайдын яамны Консулын зөвлөх Кил Ганмүг, “Тиффани Мед” эмнэлгийн хүндэт үйлчлүүлэгч Х.Пүрэвбадам, БНХАУ-ын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Бээжин …