Monthly Archives: May 2020

May, 2020

  • 25 May

    Хүүхдийн бэлгэнд хугацаа нь дуусах гэж буй бүтээгдэхүүн оруулсан байжээ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2020 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 01/13 тоот “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд томоохон супермаркетуудаар худалдаалагдаж буй багцалсан хүүхдийн бэлэгний худалдаалалтад хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтад “Номин тав трейд” ХХК-ийн “Номин Зунжин”, “Миний дэлгүүр” ХХК-ийн “Миний дэлгүүр”, “Моннидер” ХХК-ийн “Оргил Зунжин” супермаркетууд …

  • 25 May

    “Иргэдийн оролцоотой ногоон хот” аян эхэллээ

    Залуучуудыг амьдарч буй орчиндоо ногоон байгууламжийг бий болгоход уриалж, амьдралын зөв дадал хэвшилд суралцуулах, мөн тэдгээрийн санал санаачилгыг дэмжиж, үлгэр жишээ айл өрхийг урамшуулах зорилготой “ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ НОГООН ХОТ” аяныг эхлүүлээд байна. Аяны хүрээнд Нийслэлийн есөн дүүргийг хамарч, ногоон хотыг бий болгоход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мод ургуулсан иргэдийг олон нийтэд сурталчлан урамшуулах зорилгоор “Ногоон орчин бүхий өрх”-ийг шалгаруулах сошиал уралдааныг …

  • 25 May

    Улаанбаатар хотод өдөртөө 19 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ:Өнөөдөр нутгийн зарим газраар бороо орно. 2020 оны 05 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн зарим газраар бороо орно. Салхи их төлөв хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал …

  • 25 May

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны тавдугаар сарын 25. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн сарын Билгийн тооллын 3. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, гурван хөх мэнгэтэй шар луу өдөр. Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл …

  • 24 May

    Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын ээлжит чуулган баасан гаригт нээгдлээ

    Синьхуа мэдээллийн агентлаг Бүх Хятадын АТИХ-ын оны ээлжит чуулган өнгөрсөн баасан гаригт буюу 22-ны өдөр Бээжин хотод нээгдлээ. Ши Жиньпин  зэрэг нам, төрийн удирдагчид нээлтийн ёслолд оролцож байна. Нээлтийн арга хэмжээнд 2956 гишүүн оролцох ёстойгоос 2897 нь ирж оролцсон тул ирц шаардлага хангажээ. COVID-19 вирусын халдвараас болж Хятадын төрийн эрх баригч дээд байгууллага энэ оны ээлжит хурлаа 22 жилийн хугацаанд …

  • 24 May

    Дарханд 135 иргэн тусгаарлалтад байна

     Дархан-Уул аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар ажиглан тусгаарлах болон эмчлэн тусгаарлах байранд нийт 135 иргэн байна. Тэдгээр иргэдийн биеийн байдал тогтвортой байгаа талаар аймгийн ЭМГ-аас мэдээлэв. Ажиглан тусгаарлах дөрвөн байранд 4 их эмч, 5 сувилагч, үйлчлэгч 6, тогооч 9, онцгой байдлын 3 алба хаагч ажиллаж байгаа аж.Түүнчлэн тусгаарлах байрны хамгаалалтад Цагдаагийн газрын 9 алба хаагч, 2 автомашинтайгаар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Ташрамд Тавдугаар сарын 22-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул …

  • 24 May

    Д.Нямхүү: Өнөөдөр дахин хоёр оюутан эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа

    Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр иргэдийн шинжилгээний хариуны талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.  Тэрбээр “Тавдугаар сарын 23-нд  ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 35,  Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид 31 буюу нийтдээ 66 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 19 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Нийслэлийн нэгдсэн эмнэлгүүдээс авсан таван сорьцод мөн коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт хийгдсэн шинжилгээний тухайд ачаа тээврийн жолооч …

  • 23 May

    Он дамнан баригдаж буй цэцэрлэгийг сургууль, цэцэрлэг эхлэхээс өмнө ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2020.05.22/ Налайх дүүрэгт ажиллалаа. Налайх дүүргийн 3 дугаар хороонд 100 хүүхдийн ортой цэцэрлэг барихаар “Долт Интернэншл” ХХК, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтарсан гэрээг 2018 оны есдүгээр сарын 20-ны өдөр байгуулжээ. Гэрээнд 2019 оны наймдугаар сарын 1-ний өдөр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар заасан юм. Гэвч барилгын ажил ямар нэгэн шалтгаангүй удааширсаар …

  • 23 May

    Алга болохоос нь өмнө амжиж үзэх 10 гайхамшиг

    Цагаан хэрэм 21 мянга гаруй км урт сунаж тогтсон Түмэн газрын Их цагаан хэрэм нь 2000 гаруй жилийн түүхтэй агаад ЮНЕСКО-гийн тодорхойлсноор “Зөвхөн үүх түүхээрээ бус, давхар бүтээн байгуулалтын гоц туурвил болохын хувьд хүн төрөлхтний үнэлж баршгүй хосгүй өв” юм. Гэвч төгс төгөлдөр байна гэдэг хамгаалагдахын нэр биш ажээ. Цагаан хэрмийн 51.2 хувь нь өдгөө нэг бол бүрэн нурж сүйдсэн, …

  • 23 May

    22:00 цагаас өмнө унтдаг хүүхдүүд өндөр болдог

    Өнчин тархины өмнөд хэсгээс нийлэгждэг өсөлтийн дааврын (соматотропин) ялгаралтанд хоногийн биохэмнэл чухал нөлөөтэй. Шөнийн 21:00 -22:00 цагийн үеэс эхэлж нойрыг зохицуулдаг мелатонин даавар ялгардагбайна. Энэ үед унтсан хүүхдийн өсөлтийн дааврын ялгарал нэмэгдэж өсөлт хөгжилтөнд эерэгээр нөлөөлдөг. Иймд “хэн унтахгүй байна тэр өсөхгүй” гэсэн зүйр үг хүртэл гарчээ. Хүүхдийн өсөлт хөгжилт соматотропин даавартай шууд холбоотой. Өсөлтийн даавар (соматотропин) нь урт чөмөгт …

  • 23 May

    Д.Нямхүү: Тавдугаар сарын 22-нд нийт 188 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй

    Эрүүл мэндийн яам өнөөдрийн ээлжит мэдээллээ өглөө. Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн эсэх болон өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийгдсэн шинжилгээний хариуг хэллээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Тавдугаар сарын 22-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 188 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3, Дархан-Ууд аймагт тусгаарлагдсан 11 …

  • 23 May

    Шилжилтийн насны хүүхдийн сурлагад нөлөөлдөг дөрвөн хүчин зүйл

    Шилжилтийн нас сүүлийн үед залуужиж 9 наснаас эхэлдэг болсон бөгөөд 24 нас хүртэл үргэлжилдэг билээ. Бидний уураг тархи хойноосоо урагшаагаа чиглэн хөгждөг бөгөөд тархины хөгжил 24 нас хүртэл явагддаг тул тархины хөгжлөөр бол хүн 24 хүрээд насанд хүрдэг гэж хэлж болно. Шилжилтийн насанд тархины хөгжил хурдацтай явагддаг бөгөөд тэдний хувьд насанд хүрсэн хүмүүсийнхтэй адилхан сэтгэн бодох тархины духны муж нь …

  • 23 May

    Зэрлэг нэрсний анагаах чадал

    ЭРҮҮЛЖҮҮЛЭХ, ЗАЛУУЖУУЛАХ, УРТ НАСЛУУЛАХ ҮЙЛДЭЛТЭЙ БИОЛОГИЙН ИДЭВХИТ БОДИС НЭРС ЖИМСЭНД АГУУЛАГДДАГ Гүн хөх өнгөтэй, исгэлэн амттай, биологийн идэвхт бодисын өндөр агууламжтай Монгол оронд ургадаг 60 гаруй төрлийн зэрлэг жимсгэний нэг нь нэрс билээ. Манай орны Хөвсгөл, Хэнтий, Хангайн уулархаг нутгаар, Хойд Америк, Европ, Азийн уулархаг, модтой нутгаар байгалийн зэрлэг нэрс элбэг ургадаг бөгөөд сүүлийн хагас зуун жилд Канад, АНУ-д ихээр …

  • 23 May

    Элгээ дэмжвэл булчингийн хөгжил нэмэгдэнэ

    XXI зууны дэлхий нийтийн тулгамдсан асуудал таргалалт болоод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор илүүдэл жин хасах арга аргачлал, зөвлөмж мэдээлэл их байдаг. Харин жингээ нэмж галбиржих талаар зөвлөгөө мэдээлэл хомс байдаг. Хүмүүс “би таргалмаар байна яаж таргалах уу” гэж асуух нь олонтаа. Таргалах гэдэг бол бие дэхь өөхний агууламж нэмэгдсэнийг хэлдэг. Иймд таргалах гэж ярих бус булчингийн массаа нэмэх, галбиржих гэж …

  • 23 May

    Чихэрлэг ундаа тогтмол уудаг хүүхдүүд намхан, бүдүүн болдог

    ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ХИЙ ИЛЧЛЭГ Бүх төрлийн чихэрлэг ундаанд агуулагдах үндсэн найрлага нь сахар буюу түргэн задардаг энгийн нүүрс-ус байдаг. 100мл ундаанд дунджаар 12гр сахар агуулдаг бол 500мл нэг савтай ундаанд 60 гр сахар буюу 12 ширхэг ёотон агуулна гэсэн үг. Уг нь хүн идээ, ундаагаараа уураг, өөх тос, нүүрс-ус, эрдэс, амин дэм зэрэг шимт бодис авах учиртай. Гэтэл чихэрлэг …