Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо 10 цагт Төрийн ордонд Монгол Улсын Шадар сайдын өрөөнд хуралдав. Хурлаар Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа цаг үеийн байдал, шинэ нөхцөлд тохируулан зохион байгуулах нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар шийдвэрлэв. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаатай холбогдуулан бүх …
Monthly Archives: May 2020
May, 2020
-
22 May
АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн шинэ харш
АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, тэргүүн хатагтай асан Мишель Обама нар Массачусетс мужийн Эдгарттаун дахь харш, эдлэн газартай танилцана уу. Нийт 29.3 акр талбай бүхий энэхүү газарт буй долоон өрөөтэй харш нь 6,892 метр квадрат талбайтай бөгөөд 11,75 сая ам.доллараар худалдаж авсан байна. Эх сурвалж: www.chicagotribune.com http://credit-n.ru/offers-zaim/vashi-dengi-zaim.html http://credit-n.ru/offers-zaim/joymoney-srochnye-online-zaymi.html http://credit-n.ru/zaymi-listing.html
-
22 May
Үндэсний их баяр наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулна
Үндэсний их наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр /2020.05.22/хуралдлаа. Хуралдаанаар Үндэсний баяр наадмыг хэрхэн зохион байгуулах асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, баяр наадмыг хөл хөдөлгөөн багатай, бөөгнөрөл үүсгэхгүйгээр телевиз, цахимаар иргэдэд хүргэх асуудлыг ярилцжээ. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг цахим хуудаснаа мэдээллээ. http://credit-n.ru/zaymyi-next.html http://credit-n.ru/offers-zaim/otlnal-microzaimi.html http://credit-n.ru/avtokredit.html
-
22 May
60 жилийн ойн нэрэмжит “Найрамдлын төгөл” байгууллаа
Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой 2020 онд тохиож байгаа билээ. Энэхүү түүхэн тэмдэглэлт ойн хүрээнд Гадаад харилцааны яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Кубад төгсөгчдийн холбооны төлөөлөл хамтран 2020 оны тавдугаар сарын 21-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Найрамдлын төгөл” байгууллаа. Нээлтийн ёслолд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин …
-
22 May
Газраа бэлэн орон сууцаар сольсон иргэд түлхүүрээ гардан авлаа
Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы захирамжаар иргэдийн эзэмшил газрыг орон сууцаар солих ажлыг НОСК-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хийгдэж байгаа ажил бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах, агаар хөрсний бохирдолыг бууруулах ажилд бодитойгоор түлхэц үзүүлж буйгаараа онцлог юм. Нийслэлийн бүтээн …
-
22 May
Х.Бат-Ялалтыг шүүх хурал хойшиллоо
УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн гомдлоор “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.05.22/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт товлогдсон. Тэгвэл яллагдагч Х.Бат-Ялалт шүүх хуралдаа ирсэнгүй. Тэрбээр өмгөөлөгчөөрөө дамжуулж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ. Харин шүүх бүрэлдэхүүн яллагдагч Х.Бат-Ялалтын хүсэлтийг хүлээж авчээ. Улмаар шүүх хуралдааныг энэ сарын 29-ний өдрийн 13:30 цаг …
-
22 May
ОХУ-аас ирсэн оюутны давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрчээ
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Өчигдөр дөрвөн лабораторид нийт 403 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 402 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа цэргийн сургуулийн оюутнаас коронавирусийн халдвар илэрлээ. Тавдугаар сарын 13-нд ирсэн оюутнуудын дундаас анх 55 тохиолдол илэрч байсан бол давтан шинжилгээнүүдээр нэмэгдэж, …
-
22 May
“Гэгээн Муза” наадмыг хойшлуулжээ
“Гэгээн Муза” 15 дэх удаагийн олон улсын театрын наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа тавдугаар сард зохион байгуулагдах байсан ч манай улсад зөөвөрлөгдөн орж ирээд буй ковид-19 халдварын улмаас наадмыг есдүгээр сард зохион байгуулагдахаар болжээ. Хоёр жилд тутамд уламжлал болгон зохион байгуулагддаг “Гэгээн муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадамд 26 бүтээлд ойролцоогоор 500 гаруй уран бүтээлчид оролцож “Хүүхэд оролцооны бүтээл” “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, …
-
22 May
Архангай аймгийн хоёр суманд ойн түймэр гарчээ
Архангай Жаргалант болон Булган сумын нутагт өчигдөр ойн түймэр гарсан байна. Тодруулбал, Жаргалант сумын төвөөс баруун зүгт 50 км-т Асайт багийн “Өвөр чингэстэйн салхи муут” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 21-ний өдрийн 14:25 цагт онцгой байдлын алба хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар …
-
22 May
Кембриджийн их сургуулийн бүх лекц 2021 оны зун хүртэл цахимаар орно
Коронавирусийн халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан ирэх хичээлийн жилд Кембриджийн их сургууль танхимаар лекц орохгүй болсноо зарласан байна. Тус сургуулийн танхимын сургалт зохион байгуулагдахгүй бөгөөд оюутнууд лекцээ цахимаар хүлээн авна. Гэхдээ цар тахлын үед баримталж буй зай барих шаардлагыг хангасан нөхцөлд цөөн тооны оюутнаас бүрдсэн бүлэг бүрдүүлэн танхимаар хичээллэх боломжтой гэжээ. Цар тахал гарсантай холбогдуулан Кембриджийн их сургууль …
-
22 May
Тусгай дугаарын утсанд иргэдээс нийт 35903 дуудлага иржээ
Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн холбогдолтой мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэрэглэгчдэд хүргэх, мөн иргэдээс ирүүлсэн санал, гомдол, бусад мэдээллийг хүлээн авах зорилгоор 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 18001105 тусгай дугаарыг ажиллуулж эхэлсэн. Тус дугаарыг ажиллуулж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 5 шугамаар 35903 дуудлага хүлээн авч 63043 минутын яриа хийж шаардлагатай мэдээ, мэдээллийг …
-
22 May
Инчёон хотын Инан ахлах сургуулийн хоёр сурагч коронавирусийн халдвар авчээ
Бүгд Найрамдах Солонгос Улсын ахлах сургуулийн хичээлийг эхлүүлсэн эхний өдөр ахлах сургуулийн 2 сурагч коронавирусийн халдвар авсан нь батлагдсанаар сургуулийн сурагч, багш, эцэг эхчүүд түгшүүртэй байдалд оржээ. Ахлах сургуулийн хичээлийн нээлтийг хийхээр товлосон байсан өдөр буюу 5 дугаар сарын 20-ны өдрийн өглөөний 6 цагийн орчимд Инчёон хотын Мижү Холл дүүргийн Инан ахлах сургуулийн 3 дугаар ангийн 2 сурагч коронавирусийн …
-
22 May
ВИДЕО: Cоёл, урлагийн салбарынхан нэгдэн “Хамаг бүхэн сайхан болно” дууг бүтээжээ
Дэлхий дахиныг түгшээсэн COVID-19 цар тахлын хорио цээрийн үед ард түмнийхээ эрүүл энх, амгалан тайван байдлын манаанд зогсож буй эмч, эмнэлгийн ажилтан, онцгой байдал, цэрэг, цагдаагийн албан хаагчид, нийт монголчуудынхаа сайн сайханд зориулж соёл, урлагийн салбарынхан “Хамаг бүхэн сайхан болно” дууг бүтээжээ. Яруу найрагч Б.Ичинхорлоогийн шүлэг, хөгжмийн зохиолч Г.Жанцансамбуугийн хөгжим “Хамаг бүхэн сайхан болно” дууг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан …
-
22 May
Өдөрт 8 аяга ус ууснаар бидний биед тохиолддог 9 эерэг зүйл
Бие организм, арьсны асуудалдаа огт санаа зовдоггүй эрүүл, үзэсгэлэнтэй бүсгүй байхад чинь тусалж, чамд тулгараад байгаа асуудлыг цогцоор нь шийдэж чадах “шидтэн”-г танилцуулж байна. Энэ бол УС. Чи түүнийг өдөр бүр их бага хэмжээгээр хэрэглэдэг. Гэхдээ чиний биед яг ямар нөлөө үзүүлж, эерэг өөрчлөлт авчирч байдгийг тэр бүр мэдэхгүй байх, тийм үү? “Өдөр бүр 8 аяга ус ууж хэвш” гэдэг …
-
22 May
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ:Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар бороо орж, ихэнх нутгаар сэрүүн байна. 2020 оны 05 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл