Monthly Archives: May 2020

May, 2020

  • 21 May

    Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг ойрын хугацаанд хуралдуулахыг чиглэл болголоо

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж, Х.Батсүрэнг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлсөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр дээд шүүхийн шүүгч, албан хаагчдад танилцуулав. Улмаар Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт заасны …

  • 21 May

    Иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй шаардлага хангахгүй хашаануудыг буулгаж, цэгцлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д өөрчлөлт оруулах тухай асуудлыг нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Мөнх-Оргил танилцуулав. Тэрбээр “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад дэд бүтэц болон бусад салбарын 13 төсөл, боловсрол, соёл урлаг, спортын салбарын гурван төсөл, нийт 16 төслийг нэмэх саналыг оруулж байна” гэв. Мөн нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн …

  • 21 May

    Д.Нямхүү: Эмчилгээ хийлгэж байгаа 26 хүний биеийн байдал хүндэвтэр гэж үнэлэгдлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Өчигдөр гурван лабораторид нийт 109 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, ажиглах байранд тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн Ханги боомтод байгаа 57 тээврийн жолооч, тандалтын зорилгоор цуглуулсан 17 сорьц, Алтанбулаг боомтоор орж ирсэн 29 жолоочид хийсэн шинжилгээнд коронавирус илрээгүй. Нийт 140 …

  • 21 May

    Б.Болортуяа: Ууланд аялж, зугаалж байсан 800 гаруй иргэнийг буулгаж ой хээрийн түймрээс сэргийллээ

    Цаг үеийн нөхцөл байдлын талаар  НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа нар өнөөдөр цахимаар мэдээлэл хүргэлээ. Агаарын чанарын мэдээллийн хувьд PM10 болон PM2.5 хэмжээтэй тоосонцор, хүхрийн болон азотын давхар исэл стандартын хэмжээнд байна. Өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад …

  • 21 May

    АТГ-т 647 нэр дэвшигч ХОМ-ээ мэдүүлжээ

    Авлигатай тэмцэх газраас Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг 2020 оны 05 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулж ажиллалаа. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасныг үндэслэн нийт нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг Сонгуулийн ерөнхий хороонд 2020 оны 5 дугаар …

  • 21 May

    УОК-т “Энхтайван, найрамдлын байгууллага” болон “Юнитра” ХХК-аас хандив өргөлөө

     Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.   Тухайлбал, өнөөдөр “Энхтайван, найрамдлын байгууллага”-аас 240 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн бараа материалын тусламжийг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө. Мөн “Юнитра” ХХК-аас 7,5 сая төгрөгийн үнэ бүхий багаж хэрэгслийг гардуулан өгч, ард, иргэдийн аюулгүй байдал, эрүүл энхийн манаанд үүрэг гүйцэтгэн …

  • 21 May

    Хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 113 жилийн ой өнөөдөр тохиож байна

     Онцгой байдлын албаны тулгын гурван чулууны нэг Иргэний хамгаалалтын байгууллагын суурийг тавьсан нийгэм, улс төрийн зүтгэлтэн, дипломатч, хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 113 жилийн ой өнөөдөр тохиож байна. Хурандаа генерал С.Равдан нь БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1970 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн зарлигаар Улсын иргэний хамгаалалтын газрыг байгуулахад даргаар томилогдон 1972 оны тавдугаар сар хүртэл ажиллаж байжээ. Мөн тэрээр …

  • 21 May

    УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэгчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа өнөөдөр дуусна

    Сонгуулийн Ерөнхий Хороо 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах ажил үргэлжилж байна. Өнөөдөр Монголын Ногоон нам, Шинэ эвсэл нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг хүлээлгэн өглөө. Мөн нийт 92 бие даан нэрээ дэвшүүлэгчид баримт бичгээ хүлээлгэн өгөөд байгаа юм. Сонгуулийн ерөнхий хороонд эдгээр нэрээ дэвшүүлэгчийн баримт бичгийг нягтлан шалгах ажлыг хийж байна. Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн нам, эвслүүд …

  • 21 May

    Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дэмжив

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд Хүй долоон худаг дахь “Монгол наадам үндэсний спорт цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг дэмжих тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт Хүй долоо худаг дахь “Монгол наадам үндэсний …

  • 21 May

    Ч.Содномцэрэн: ЭСЯ-ны төлөөллүүдийг сонгуульд ажиглагчаар оролцохыг урьж байгаа

    Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, СЕХ-ны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нар 2020 оны тавдугаар сарын 20-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагааны талаар танилцуулж, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил, явц, сонгогчийн санал авах ажиллагааг …

  • 21 May

    Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэнг өөрийнх нь хүсэлтээр чөлөөллөө

    Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х. Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж Х.Батсүрэнг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөллөө. Х.Батсүрэнг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилох зарлигыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны тавдугаар сарын 9-нд гаргаж байжээ.  http://credit-n.ru/offers-zaim/webbankir-online-zaim-na-kartu.html http://credit-n.ru/informacija.html

  • 21 May

    “Хамтдаа сэргийлье” цахим постерийн уралдааны шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас Монгол Улсад Коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан урлагаар дамжуулан ард иргэдийг уг халдвараас урьдчилан сэргийлэхэд авч буй арга хэмжээг илүү эрчимжүүлэхэд уриалах, аюулт өвчний эсрэг тэмцэж байгаа албан хаагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор уран бүтээлчид, дизайнеруудын дунд “Хамтдаа сэргийлье” цахим постерийн уралдааныг зарласан. Уралдаанд нийт 52 уран бүтээлч 100 гаруй бүтээл ирүүлснээс мэргэжлийн шүүгчдийн …

  • 21 May

    Агаарын замын хилийн боомтыг Чингис хаан нисэх буудалд шилжүүлнэ

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар, Агаарын замын боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг батлав.  Тогтоол ёсоор “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал дахь агаарын замын хилийн боомтыг энэ оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс “Чингис хаан” олон улсын нисэх буудалд шилжүүлж, хилийн хяналтын байгууллагууд хяналт, шалгалт явуулахад шаардагдах зардлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг Сангийн сайд, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатарт …

  • 21 May

    Уралын нуруу дагуух, Баруун Сибирийн хотуудын иргэд, оюутнуудыг Хиагт-Алтанбулагийн боомтоор хэсэгчлэн хүлээн авахаар ажиллаж байна

    Улсын Онцгой комиссын Шуурхай штаб гадаад буй иргэдээ эх орондоо татах ажиллагааг тасралтгүй зохион байгуулах талаар Даваа гаригт мэдээлсэн. Энэ дагуу ОХУ-аас ирэх өдрүүдэд оюутнуудаа татан авах гэж байна. Тодруулбал, ОХУ-ын Европ тивийн хэсэг дэх хотуудын иргэд, оюутнуудыг Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай захиалгат нислэгээр ирэх Даваа гаригт буюу 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр, Уралын нуруу дагуух, Баруун Сибирийн хотуудын иргэд, …

  • 21 May

    Улаанбаатар хотод өдөртөө 17 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ:Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн, говь, талын нутгаар салхитай байна. 2020 оны 05 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо, Зүүн аймгуудын ихэнх нутаг, Төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. …