“Гэгээн Муза” 15 дэх удаагийн олон улсын театрын наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа тавдугаар сард зохион байгуулагдах байсан ч манай улсад зөөвөрлөгдөн орж ирээд буй ковид-19 халдварын улмаас наадмыг есдүгээр сард зохион байгуулагдахаар болжээ.
Хоёр жилд тутамд уламжлал болгон зохион байгуулагддаг “Гэгээн муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадамд 26 бүтээлд ойролцоогоор 500 гаруй уран бүтээлчид оролцож “Хүүхэд оролцооны бүтээл” “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөлд нэр дэвшсэн юм.
Дашрамд дуулгахад Монголын театр урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн муза” академийн хамт олон академийнхаа нэрэмжит төглийн шавийг өчигдөр тавьжээ.