Monthly Archives: May 2020

May, 2020

  • 7 May

    БНСВУ-аас импортлох цагаан будааны асуудал шийдвэрлэгдлээ

    Монгол Улсын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа нь 100 хувь импортоос хамааралтай. Манай улс жилд дунджаар 50 000 тонн цагаан будааг хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд үүний 50 орчим хувийг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас импортолдог. Гэвч Ковид – 19 цар тахлын нөлөөгөөр улс, орнууд эдийн засгийн онцлогтоо тохируулан зарим хүнсний бүтээгдэхүүний экспортыг хязгаарлах арга хэмжээг авч эхэлсэн. Тухайлбал БНСВУ-ын …

  • 7 May

    Дадлага сургуулийн үеэр нийтийн тээврийн долоон чиглэл зогсоно

    Covid-19 цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ, дадлага сургуулийн хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоох дадлагыг өнөөдөр 08.00-18.00 цагийн хооронд зохион байгуулна. Энэ хүрээнд иргэдийн хөл хорио, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар шийдвэрлэсэн. НИЙТИЙН ТЭЭВРИЙН ДОЛООН ЧИГЛЭЛ ЗОГСОНО Хөл хориог Төв шуудан – Баруун дөрвөн зам – Гэсэрийн уулзвар – Эх нялхас-Баянхошууны хөтөл – Халзангийн даваа …

  • 7 May

    Гадаадад байгаа монголчуудад зориулсан “Шуурхай 119” аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүллээ

    Эрүүл мэндийн яам болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар  хамтран  “COVID-19”-тэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 лавлах утсыг иргэдэд зориулан ажиллуулж эхлээд байгаа билээ. Тус үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох үүднээс “Shuurkhai 119” мобайл аппликэйшн болгон хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлсэн байна.  Энэхүү аппликэйшнээр Монгол Улсын иргэд дэлхийн аль ч өнцөг булангаас үнэ төлбөргүйгээр COVID-19-ийн лавлах төвтэй шууд холбогдож, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой …

  • 7 May

    “Сургалтын төв”- үүд халдвар хамгааллын дэглэм, шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулахаар боллоо

    Засгийн газрын өчигдрийн /2020.05.06/ хуралдаанаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр “Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 139 дүгээр тогтоол”-д нэмэлт өөрчлөлт орууллаа. Өөрчлөлтөөр 2020 оны 09 дүгээр сарын 01-нийг хүртэл “Сургалтын төв”- үүд халдвар хамгааллын дэглэм, шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулах эрх нь нээгдэж байгаа юм.  Улсын хэмжээнд 1088 сургалтын төв байгаа бөгөөд төгсөх ангийн сурагчдад …

  • 7 May

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярив

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр утсаар ярив. Гадаад харилцааны сайд нар утсаар ярих үеэрээ хоёр улс дахь “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлд хоёр тал үр дүнтэй хамтран ажиллаж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч …

  • 7 May

    Дадлага сургуулилтын үеэр хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байр ажиллана

    “Цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтыг тавдугаар сарын 07-ны өдөр буюу Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 08:00-18:00 цагийн хооронд зохион байгуулах юм. Энэ арга хэмжээний үеэр тус дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоож цэргийн техник оруулж ирэн, албан хаагчид дадлага сургуулилалт хийх юм. Дадлага сургуулилтын үеэр нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Чингэлтэй дүүргийн Гэр …

  • 7 May

    Чингэлтэй дүүргийн хэмжээнд хөдөлгөөнийг бүрэн хязгаарлалаа

    “Ковид-19″ цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдрийн дадлага сургуулилалтаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цагийн байдал өгсний дагуу танхимын штабын дадлага зохион байгуулагдаж, нийслэлийн хэмжээнд байгаа техник хэрэгслийн судалгаанд тулгуурлан хариу арга хэмжээг авах сургуулилалт амжилттай явагдлаа. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн хэмжээнд 08.00-18.00 цагийн хооронд хөл хорио тогтоож, дадлага сургуулилт …

  • 7 May

    Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

    Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдааны тов,  хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг та бүхэнд хүргэж байна. 05 дугаар сарын 07, 08-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас: Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 10 гишүүн 2020.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;Монгол …

  • 7 May

    Алга болсон хоёр настай хүүг эсэн мэнд олжээ

    Гэрээсээ гараад алга болсон хоёр настай хүүг гурван километрийн зайд орших уулнаас эсэн мэнд олжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Буурлын гацаа” гэдэг газарт малчин А-ын хүү 2 настай, эрэгтэй М нь тавдугаар сарын 4-ний өдрийн 07:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 11:00 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу ой, хээрийн гал …

  • 7 May

    Улаанбаатар хотод өдөртөө 13 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна. 2020 оны 05 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад …

  • 7 May

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны тавдугаар сарын 07. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын адаг цагаан Луу сарын  Билгийн тооллын 15. Бархасвадь гараг. Хонгорцог одтой, гурван хөх мэнгэтэй цагаан нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 24 минутад мандан, 20 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …

  • 6 May

    Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагуудад хүнсний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарал хандуулж ажиллахыг чиглэл болгов

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга өнөөдөр үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын 2019 онд хамтран хэрэгжүүлсэн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт, мөн 2020 оны төлөвлөгөөг батлах асуудлаар ярилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж …

  • 6 May

    Монгол улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ой тохиож байна

    Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдорж тэртээх 1925 оны 05 сарын 08-ны энэ өдөр Монгол улсад анхны “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй Пионерын байгууллагыг байгуулснаар одоогийн хүүхдийн байгууллагын түүх бичигдэж эхлэн эдүгээ 95 жилийн ойтойгоо золгож байна. Нийслэл Улаанбаатар хотын хүүхдийн байгууллагын үүсэж хөгжсөн түүх бол энэхүү өдөртэй ихээхэн …

  • 6 May

    Ж.Лхагвасүрэн: Чингэлтэй дүүргийн Шуурхай штаб хоёр дахь цагийн байдалд дадлага сургуулилалт хийж байна

    “Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт үргэлжилж байна. Өдрийн 15:30 цагийн байдлаар Чингэлтэй дүүргийн шуурхай штаб Улсын онцгой комиссын шуурхай штабаас өгсөн хоёр дахь цагийн байдалд ажиллаж байна. Энэ үеэр сургуулийн удирдагч, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн “Ковид-19 халдварт цар тахлын эсрэг дадлага сургуулилалт өнөөдөр 08:30 цагаас нэгэн зэрэг …

  • 6 May

    Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг томилохыг дэмжлээ

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2020.05.06 /өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэв.  Дээрх албан тушаалыг хашиж буй О.Эрдэмбилэг өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан үүрэг ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулаад, энэхүү хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд О.Эрдэмбилэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон …