Monthly Archives: May 2020

May, 2020

  • 8 May

    Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар болов

    УИХ-ын өчигдрийн хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр танилцуулсан.   Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийх үед Улсын Их Хурлын гишүүн …

  • 8 May

    Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа

    Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.   Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Баттөмөр, Т.Аюурсайхан, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Д.Оюунхорол, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва, Н.Учрал, Л.Энх-Амгалан, М.Энхболд, …

  • 8 May

    Улаанбаатар хотод өдөртөө 15 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна. 2020 оны 05 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Төвийн аймгуудын нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. …

  • 8 May

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны тавдугаар сарын 08. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын адаг цагаан Луу сарын  Билгийн тооллын 16. Сугар гараг. Онгоц одтой, хоёр хар мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 23 минутад мандан, 20 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 7 May

    Чингэлтэй дүүргийн хөл хорио дуусч хөдөлгөөнийг нээлээ

    “Ковид-19″ цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдрийн дадлага сургуулилалтаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цагийн байдал өгсний дагуу танхимын штабын дадлага зохион байгуулагдаж, нийслэлийн хэмжээнд байгаа техник хэрэгслийн судалгаанд тулгуурлан хариу арга хэмжээг авах сургуулилалт амжилттай явагдлаа. Тэгвэл өнөөдөр Чингэлтэй дүүргийн хэмжээнд 08:00-18:00 цагийн хооронд хөл хорио тогтоож, дадлага …

  • 7 May

    Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав. Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган …

  • 7 May

    “Миний аав, ээжийн ажил- миний бахархал” гар зургийн уралдаан зарлагдлаа

    Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох “ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбооноос жил бүрийн 5-р сарын 15-ны “Дэлхийн гэр бүлийн өдөрлөг”-ийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жил COVID-19 цар тахалтай холбогдуулан станцын ажилчдын хүүхдүүдийг гэрээсээ Аав, Ээжийнхээ ажлын онцлог харуулсан “МИНИЙ ААВ, ЭЭЖИЙН АЖИЛ-МИНИЙ БАХАРХАЛ” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулахаар болсон байна. Энэхүү гар зургийн уралдаанаар аав ээжийнхээ ажлын байрны онцлог, хүүхдийн бүтээлч …

  • 7 May

    “Фантастик” продакшний ээлжит бүтээл “ЗУРА” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ

    Монголын орчин цагийн кино урлагийн салбарыг өнгөлж, тод гялалзаж яваа уран бүтээлчид бол Фантастикийн залуус. Тэдний анхны олон ангит бүтээл болох 37-р ТОЧКА кино хагас жилийн турш үзэгчдийг байлдан дагуулсаар дөнгөж өнгөрсөн сард сүүлийн ангиа хүргэж дууссан ч тэд дараагийн кино төслөө үзэгчдэд хүргэхэд хэдийн бэлэн болжээ. Тэд энэ удаагийн бүтээлээ “ ЗУРА” хэмээн нэрлэсэн бөгөөд тус үг нь Санскрит …

  • 7 May

    АНУ-ын нисэх хүчнүүдийн сул зогсолт

    Andy Luten бол АНУ-ын Даллас хотод амьдардаг аяллын гэрэл зурагчин төдийгүй алдартай блогчин юм. Түүний гэрэл зургууд үзэсгэлэнтэй, бишрэм байдаг бөгөөд тэрбээр сүүлийн хоёр долоо хоногийн турш АНУ-ын зургаан мужийн нисэх онгоцны буудал дээгүүр нисдэг тэргээр 4,232 Милл зам туулан аялж,  7500 орчим гэрэл зураг буулгасан байна.  Дэлхий нийтээр тархаад буй аймшигт цар тахал бизнесийн салбарт тэр дундаа агаарын тээврийн …

  • 7 May

    Эх орны дайны I, II зэргийн одонт монгол дайчинд хүндэтгэл үзүүлэв

    ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд И.К.Азизов тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр /2020.05.07/ Түүхийн ухааны доктор, профессор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Эрэнцэнгийн Лувсанбалданд хүндэтгэл үзүүлжээ. Элчин Сайд И.К.Азизов ахмад дайчин Э.Лувсанбалданд Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярын мэндийг биечлэн дэвшүүлсэн байна.  Түүний хувьд Эх орны дайны I, II зэргийн одонт цорын ганц монгол хүн …

  • 7 May

    Онон голын гүүрийг улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ

    Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутагт баригдсан Онон голын 150 метр төмөр бетон гүүрийн барилгын ажлыг төлөвлөгөөт хугацаанаас нь 6 сарын өмнө дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо гэж Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Онон голын 150 метр төмөр бетон гүүрийн ажлын гүйцэтгэгчээр “Гангүүр” ХХК шалгарч, Зам, тээврийн хөгжлийн яамтай 2019 оны 4-р сарын 01-ний …

  • 7 May

    Хээрийн эмнэлэгт 50 хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс өнөөдөр “Ковид-19” цар тахлын үед ажиллах Буянт-Ухаа спорт ордонд дэлгэсэн “Яармаг-300” эмнэлэг болон нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлэгт дэлгэсэн “Яармаг-100” ортой эмнэлгийн бэлэн байдлын дадлага сургуулилалтын үйл явцыг шалгаж ажиллалаа. “Ковид-19” цар тахлын үеийн харилцан ажиллагаа, …

  • 7 May

    ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ажлаа хүлээлгэн өглөө

    Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Ажил хүлээлцэх үеэр Д.Даваасүрэн хэлэхдээ энэ хугацаанд бид бүхэн гар сэтгэл нийлэн том зорилтууд тавьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө цаг наргүй ажиллалаа, цаашид ч хийж гүйцэтгэх ёстой ажлууд олон бий. Энэ бүхнийг та бүхэн төрийн тусгай албан хаагчийн хувьд үлгэр жишээ биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. http://credit-n.ru/offers-zaim/ekapusta-besplatniy-zaim.html …

  • 7 May

    М.Энхсайханд 4 жил 6 сарын хорих ял оноолоо

    Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөлөө.  Нийслэлийн Прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад дараах шийдвэрийг гаргажээ. Прокуророос М.Энхсайханд холбогдуулан яллах …

  • 7 May

    УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж Цэц дүгнэв

     Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.            Хуралдаанаас тухайлбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29  дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.”, …