Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар болов

УИХ-ын өчигдрийн хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр танилцуулсан. 

 Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийх үед Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь байгаль орчныг хамгаалах, ойн цэвэрлэгээ хийх, мод тариалахад тухайн орон нутгийн иргэд, ойн нөхөрлөлүүд чухал үүрэгтэй байдаг тул орон нутгийн иргэд, ойн нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжсэн бодлого явуулах, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг тогтоол батлагдсан тохиолдолд тусгай зөвшөөрөлтэй газруудын нөхөн сэргээлтийн ажлыг ямар байгууллага хариуцаж хяналт тавьж ажиллах талаар асуулт асууж, хариулт авсан. Ноён уулыг тусгай хамгаалалтад авах тухай “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүэйтэй гэсэн горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооны саналаар  “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр  нь батлая гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70.8 хувь нь дэмжив. 

 Тогтоолын төсөл батлагдсанаар байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дусгалт газрыг өртгөтгөн, ангилал ахиулж, дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар боллоо.

http://credit-n.ru/offers-zaim/denga-zaimy-nalichnimi.html http://credit-n.ru/offers-zaim/moneza-online-zaym.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …