Улаанбаатар хотод өдөртөө 15 хэм дулаан

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна.

2020 оны 05 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Төвийн аймгуудын нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм, Алтайн өвөр говь болон Олон нууруудын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. 13-15 хэм дулаан байна.

http://credit-n.ru/kurs-cb.html http://credit-n.ru/offers-zaim/sms-finance-express-zaimy-na-kartu.html

Санал болгох мэдээ

ЦАГ АГААР: Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Булган, Сэлэнгийн нутаг, Архангайн зүүн, Төв аймгийн баруун …