Monthly Archives: November 2020

November, 2020

  • 23 November

    Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн 25 жилийн ойн олон улсын бага хурал болов

    Стокхолм хотноо төвтэй Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (АСДҮОУХ)-гийн 25 жилийн ойн Олон улсын бага хурал 2020 оны 11 дүгээр сарын 19-20-нд “Ардчилал: одоо ба ирээдүйд” ерөнхий сэдвийн дор Ази, Африк, Латин Америк, Европын бүс нутгийг хамарсан бүсчилсэн 12 хэлэлцүүлэг байдлаар цахимаар зохион байгуулагдав. Үндсэн хуралдаан “Тогтвортой ардчилал: ардчилал, залуучууд, уур амьсгалын өөрчлөлтийн харилцан уялдаа” сэдвээр болж дэлхийн өнцөг бүрээс төлөөлөгчид оролцов. Ойн …

  • 23 November

    Ардчилсан намын бүлэг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг дэмжлээ

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг короновируст халдвар тархаж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаатай холбогдуулан  ээлжит хуралдаанаа цахимаар зохион байгууллаа. Өнөөдрийн /2020.11.23/ хуралдаанаар-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл,-Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон -Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж дээрх …

  • 23 November

    “Тиффани Мед” эмнэлэг, “Тиффани фарм” эмийн сангийн зүгээс ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасгийн хамт олонд дархлаа дэмжих багц бүтээгдэхүүн хандивлалаа

    Дэлхийн 219 улс оронд бүртгэгдээд байгаа коронавирусын халдвар Монгол улсад гаднаас зөөрлөгдөн ирсэн цагаас эхлэн одоог хүртэл ард түмнийхээ эрүүл мэнд, улс орныхоо аюулгүй байдлын төлөө энхийн манаанд цаг нарыг умартан хоёргүй сэтгэлээр зүтгэсээр ирсэн олон олон баатруудын томоохон төлөөлөл бол яахын аргагүй цагаан нөмрөгт эмч, сувилагч нар юм. Тэгвэл Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг, “Тиффани фарм” …

  • 23 November

    COVID-19-ийн халдвар авах эрсдэлийн шатлал

    Техасын эрүүл мэндийн холбооны мэргэжилтнүүд Covid-19-ийн халдвар авах эрсдэлийг 1-10 шатлалаар инфографикаар харуулсныг орчуулан хүргэж байна. эх сурвалж:gogo.mn

  • 23 November

    Арилжааны банкнуудын халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж эхэллээ

    Өнөөдрөөс үйл ажиллагаа эхлүүлж буй арилжааны банкны тооцооны төвүүдэд мэргэжлийн хяналтын байгууллагаас “Эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм сахин ажиллах тухай”албан мэдэгдлийг хүргүүллээ. Мэдэгдлийн хүрээнд Төрийн банк, Хас банк, Хаан банкнуудын ажиллаж буй салбаруудад халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн ханган ажиллаж байгаад хяналт хийгдэж байна. Иргэд банкаар үйлчлүүлэхдээ 1.5-2 метрийн зайг барих, амны хаалт тогтмол хэрэглэх, бөөгнөрөл …

  • 23 November

    Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээвэр, албаны болон хувийн автомашинаараа зорчино

    Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 07.00-22.00 цагийн хооронд зорчино. Амны хаалт зүүх, 1,5-2 метрийн зай барих, ажлын, иргэний үнэмлэхээ авч явах шаардлага хэвээр байна. Энэ нь зорчих хөдөлгөөнийг чөлөөтэй болгосон гэсэн үг биш. Иргэд хүнс, эм тариа, түлш, ундны ус худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байх. …

  • 23 November

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн 7 хоногт 530 мянган тонн нүүрс уурхайгаас ачлаа

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн 7 хоногт 605 мянган тонн нүүрс олборлож, 7000 шахам тээврийн хэрэгслээр 530 мянган тонн нүүрс уурхайгаас ачиж, экспортод 153 мянган тонныг гаргасан байна.  Оны эхнээс 9,5 сая тонныг олборлож, 8,5 сая тонныг экспортод гаргажээ. Уурхайн үйл ажиллагаа 24 цагаар тасралтгүй, хэвийн явагдаж байна. 

  • 23 November

    Б.Ууганбаяр:Гэрийн ажиглалтад шилжсэн иргэдийг аппликейшнээр дамжуулан хянана

    ХӨСҮТ, УОК-ын Шуурхай штаб хамтран коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр“Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд тусгаарлан ажиглах 28 байранд 1607 иргэн, орон нутагт 33 байранд 692 иргэн, улсын хэмжээнд нийт 2299 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Өчигдөр 146 иргэнийг тусгаарлан ажиглах байрнаас гэрийн ажиглалтад шилжүүлэх үйл ажиллагааг Нийслэлийн …

  • 23 November

    Их Британи хөл хориогоо сулруулж, ойр дотныхонтойгоо Зул сар тэмдэглэхийг зөвшөөрнө

    Их Британийн эрх баригчид Зул сар гэхэд хөл хорионы дэглэмээ сулруулж, иргэд ойр дотныхонтойгоо нэг дор цугларч баяраа тэмдэглэхийг зөвшөөрөх төлөвлөгөө боловсруулжээ. Энэхүү төлөвлөгөөг Ерөнхий сайд Борис Жонсон өнөөдөр танилцуулах гэнэ. Уг шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр гурван өөр газар амьдардаг төрөл садан болон найз нөхөд уулзаж хамтдаа Зул сар тэмдэглэх боломж бүрдэх аж. Одоо хэрэгжиж байгаа хөл хорионы чанга дэглэм арванхоёрдугаар …

  • 23 November

    А.Амбасэлмаа: Улаанбаатарт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 11 хүнээс коронавирус илэрлээ

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, Дархан, Сэлэнгэ вирус судлалын лабораторид нийтдээ 3011 хүнд шинжилгээ хийсэн. Өчигдөр 17.00 цагт мэдээлэл хийснээс хойш нэмж 11 хүнээс коронавирус илэрлээ. Улаанбаатарын голомтод 11 хүнээс коронавирус илэрсэн. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас илэрлээ. Тусгаарлах ажиглах байранд …

  • 23 November

    Өнөөдрөөс эхлэн оюутнуудыг коронавирусийн урьдчилсан шинжилгээнд хамруулна

    Оюутнуудыг коронавирусийн урьдчилсан шинжилгээнд хамруулах ажил энэ долоо хоногоос /2020.11.23/ эхэлнэ хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.  Яамнаас шинэ төрлийн коронавирус /Ковид-19/-ийн цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор нийт их, дээд сургууль, коллежийн оюутан, суралцагчдаас тандалтын судалгааг цахимаар авч байна. Судалгаанд нийслэл, орон нутгийн нийт 88 их, дээд сургуулийн 60 мянга гаруй оюутан, суралцагч өнөөдрийн …

  • 23 November

    Хэрвээ хөл хорио тогтоогүй бол нийслэл хотод бүртгэгдсэн голомтыг хумьж чадахгүйд хүрэх байсан

    Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг тогтоохоор үндэсний хэмжээнд хийгдсэн 4-р судалгаагаар манай улсын насанд хүрсэн хүн амын дөнгөж дөрвөн хувь нь л ямар нэг өвчлөлд өртөх эрсдэлгүй гэж гарсан. Энэ нь нөгөө талаас хүн амын дийлэнх нь суурь архаг өвчтэй буюу коронавирусийн халдварт өртсөн тохиолдолд эрүүл мэнд нь хүндрэх эрсдэлд орно гэсэн үг юм. Тиймээс ийм өндөр эрсдэлтэй …

  • 23 November

    Б.Буджаргал “Зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлт”-ийн тэмцээнд түрүүллээ

    АНУ-ын Флорида мужид “Icarus Florida Ultrafest USA 6” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн энэ сарын 16-22-нд явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд манай улсаас хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргал ганцаараа өрсөлдсөн юм. Тамирчин Б.Буджаргал эхний өдрөөс эхлэн уралдааныг тэргүүлсээр зургаан өдөр, зургаан шөнийн хугацаанд 787 км зай туулсан амжилтаар түрүүллээ. Энэ нь түүний дэлхийн хэмжээнд зохиогдсон Олон өдрийн …

  • 23 November

    Ж.Сандагсүрэн: Нийтийн тээврээр зөвхөн 13 чиглэлийн аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид зорчино

    Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг цагийн хуваарийн энгийн горимд шилжүүлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Хэдийгээр нийтийн тээвэр энгийн цагийн хуваарийн дагуу үйлчлэхээр болсон ч энэ нь зөвхөн 11 салбарын 13 чиг үүргийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан албан хаагчдыг бөөгнөрөл үүсгэхгүй зорчуулахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм” гэдгийг …

  • 23 November

    Я.Содбаатар: Улаанбаатарт “түгжигдсэн”орон нутгийн иргэдийг ойрын хугацаанд шинжилгээнд хамруулж, буцаах ажлыг хийнэ

    Өчигдөр /2020.11.22/ ням гаригийн 12:00 цагт УОК-ын даргын шуурхай хурал боллоо. Хурлаар салбар хариуцсан УОК-ын гишүүдээс цаг үеийн мэдээлэл сонсож, зарим асуудлыг шийдвэрлэлээ. Шуурхай хурлын дараа Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ирүүлж буй тодорхой хэд хэдэн асуултад тайлбар мэдээлэл өгснийг дэлгэрүүлэн хүргэе. ЭМ-ийн сайд …