Monthly Archives: November 2020

November, 2020

  • 5 November

    Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр МБШТөв Гандантэгчилэн хийдэд явагдах үйл ажиллагааны хуваарь

    Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр билгийн тооллын намрын сүүл сарын хуучдын 22 өдөр тохиодог юм. Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуу тив буюу …

  • 5 November

    16 мянган үзэгчид хүрсэн “Анна Каренина” жүжиг энэ улирлын хаалтаа хийлээ

    Улсын драмын эрдмийн театр уран бүтээлийн намар цагийн нээлт “Анна Каренина” сонгодог жүжгийг аравдугаар сарын 3-наас 31-нийг дуустал амжилттай тоглож өндөрлөлөө. Найруулагч Н.Наранбаатарын бүтээл “Анна Каренина” жүжгийг энэ хугацаанд урлаг, утга зохиол сонирхогч 16 мянган үзэгч театрыг зорин ирж үзжээ. Улсын драмын эрдмийн театрынхан дараагийн уран бүтээлдээ орсон бөгөөд ямар бүтээлээр бэлэг барихаа одоогоор хараахан зарлаагүй байна.   

  • 5 November

    Зориг сан 60 оюутанд сургалтын тэтгэлэг олгоно

    Зориг сан ТББ, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран 2020-2021 оны хичээлийн жилд шалгарсан 60 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно. Энэхүү тэтгэлгийг 2006 оноос хойш 15 дахь жилдээ залуучуудад олгож байна. Тус тэтгэлэг нь Монгол Улсын их дээд сургуулиудад амжилттай суралцаж байгаа ч санхүүгийн бэрхшээлийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудад дэмжлэг үзүүлэх гол зорилготой юм.  Нийт 15 жилийн хугацаанд 1,200 орчим оюутныг хамрагдаж, …

  • 5 November

    Үнэрч нохой ноцтой хэргийг шуурхай илрүүлэв

    “Уран” хэмээх дуудлагатай, үнэр алддаггүй үнэнч нохой дахин нэг гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ. Тодруулбал, өчигдөр 22.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах нэгэн “Билъярд”-ын газраар үйлчлүүлж байсан иргэн гар утсаа хулгайд алджээ. Тиймээс гар алдсан гэх дуудлагыг тухайн дүүргийн Цагдаагийн хэлтэст өгсөн байна. Дуудлагаар тус дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн, нохойн төлөөлөгч, ахлах дэслэгч  Х.Шинэбаяр болон албаны “Уран” дуудлагатай үнэрч нохойн хамт ирж самналт хийлгэхэд 23 настай “А” гэгч залуу дээрх иргэний гар утсыг хулгайлан …

  • 5 November

    Чуулганы хуралдаан эхэллээ

          УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас есдүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

  • 5 November

    Хөнгөлөлттэй эмийг цахим жороор бичиж байгаа тул иргэд цаас барьж эмийн сан орох шаардлагагүй

    УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нараар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр /2020.11.04/  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт очиж  хөнгөлөлттэй эмийн асуудлаар албаны хүмүүстэй уулзаж, тулгамдаж байгаа асуудлаар санал солилцлоо.  Ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Уг хуулийн дагуу 2020 оны 11-р сарын …

  • 5 November

    Мэндийн Зэнээгийн гэрээслэл буюу монголоороо үлдэх юмсан

    ПАРЛАМЕНТ-30 ЖИЛ Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жил, парламентын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн хос ой энэ жил тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Улсын Бага Хурлаас эхтэй Монгол Улсын парламент, түүний Тамгын газрын түүхэн замнал, байнгын ажиллагаатай парламентын үүсэл хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан түүхэн хүмүүсийн талаарх дурсамжийг “Парламент-30” буландаа өгүүлж байна.   Амьдралын нь ч, аяны ч урт …

  • 5 November

    Баянхонгор аймгийн сурагчид Төрийн далбаа, Төрийн дуулал бүхий дэвтрийн хавтсаар ижилсжээ

    Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, багш суралцагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх, монгол хүний хөгжил, монгол ахуй өв соёл, зан заншлыг сурталчлах зорилгоор зохион байгуулж буй “ТӨРИЙН ДУУЛЛАА ХҮНДЭТГЭН ДУУЛЖ, ТӨРТ ЁСОО ДЭЭДЭЛЬЕ” аянд Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд нэгдэн дараах үйл ажиллагааг  зохион байгуулж байна. Аймгийн …

  • 5 November

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг төсөв, мөнгөний бодлогын алдааг эсэргүүцэж байна

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг төсөв, мөнгөний бодлогын алдааг эсэргүүцэж буйгаа УИХ-ын нэгдсэн чуулган дээр илэрхийлж байна. Гишүүд “Монгол Улсын хүн бүр 27 сая төгрөгийн өртэй”, “Тэвчиж болох зардлаа тана”, “Төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө гэж л бий” гэх зэргээр самбар өмнөө байрлуулжээ. Түүнчлэн ам.долларын ханшийн өсөлт болон төгрөгийн ханшийн уналтыг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний  үнээр илэрхийлсэн үзэсгэлэн гаргаж байна. …

  • 5 November

    Баян-Өлгий аймгийн сурагчид даваа гараг бүр Төрийн дууллаа дуулдаг болов

    “Төрийн дууллаа хүндэтгэн дуулж, төрт ёсоо дээдэлье” аяны хүрээнд Баян-Өлгий аймгийн 44 ерөнхий боловсролын сургууль, 50 цэцэрлэг, нийт 94 сургалтын байгууллагад заах аргын нэгдэл, секцээрээ төлөвлөлт гарган амжилттай хэрэгжүүлж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болох “Төрийн дуулал”-ын мөн чанар, агуулгыг ойлгуулах, тогтоолгох, дууллыг зөв зохистой, хүндэтгэлтэйгээр эгшиглүүлэх ёс …

  • 5 November

    Гал сөнөөгч Ж.Пүрэвдэмбэрэл бага насны хоёр хүүхдийг галаас аварчээ

    Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр байрны 4 дүгээр орцны ……давхарт 10 дугаар сарын 23-ны өдөр гарсан галаас дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн холбоочин гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэл гал тогооны өрөөний тагтан дээр байсан 8 настай болон хажуу өрөөнд байсан 3 настай хүүхдийн амь насыг нь авран хамгаалжээ. Ахлах ахлагч Жамъянжавын Пүрэвдэмбэрэл …

  • 5 November

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр Төв, Сэлэнгийн нутаг, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж, ихэнх нутгаар салхитай байхыг анхааруулж байна. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад …

  • 5 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны арваннэгдүгээр сарын 05. Бархасвадь гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 20. Пүрэв гараг.  Хэрцгий охин одтой, нэг цагаан мэнгэтэй, хар хулгана өдөр. Барилдлага: Үл зохилдохШүтэн барилдлага: ХүрэлцэхүйСуудал: Гал Өдрийн наран 7 цаг 43 минутад мандан, 17 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ …

  • 4 November

    Дональд Трамп ялалтаа тэмдэглэсэн ч дээд шүүхэд хандахаа мэдэгдэв

    АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас бүрэн тоологдож дуусаагүй байна. Мичиган, Пенсильвани, Висконсин, Жеоржиа, Умард Кэролина мужуудад санал бүрэн тоологдож дуусаагүй ч Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны Ийст Рүмээс мэдэгдэл хийж өөрийгөө Жеоржиа болон Умард Кэролина мужуудад ялсан хэмээн мэдэгдэв. Түүнчлэн гэр бүл, өөрийг нь дэмжсэн сая сая дэмжигчдэдээ талархал илэрхийлэн, удахгүй албан ёсоор ялалтаа тэмдэглэхэд бэлэн байна гэжээ. АНУ-ын дараагийн …

  • 4 November

    Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III

    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 18-ны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ Үндэсний хөтөлбөр батлах тухай Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3, 10.5, Монгол хэлний тухай хуулийн 11.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: “Монгол бичгийн үндэсний …