Monthly Archives: December 2020

December, 2020

  • 2 December

    Д.Сумъяабазар: Улаанбаатар хотод бэлэн байдлын зэрэг буураагүй байгаа учраас согтууруулах ундааг худалдаалахтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахгүй

    Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб цахимаар хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныханд зарим үүрэг чиглэлийг өглөө. Улсын онцгой комиссоос улс даяар тогтоосон бэлэн байдлын зэргийг бууруулсан ч нийслэл Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай аймагт бэлэн байдлын зэрэг буураагүй, хөл хорио хэвээр үргэлжилж буйг тэрбээр онцоллоо. Улсын онцгой комиссоос өмнө нь хязгаарлалтад үл хамаарч байсан чиг …

  • 2 December

    Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зарим газраар ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна. 2020 оны 12 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгороор цас, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 23-28 …

  • 1 December

    Реппер MRS M, продюсер Харри Фрауд нарын хамтарсан анхны уран бүтээл цацагдлаа

    Монголын хип хоп урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгосон Mrs M болон нэрт продюсер Харри Фрауд нарын хамтран ажилласан “Sugar daddy” дууны ремикс хувилбар өнөөдөр цацагдлаа. Харри Фрауд бол Фрэнч Монтана, Виз Калифа болон Бэнни дэ Батчер зэрэг алдартнуудыг продюсерлэдэг юм. 2016 онд урлагийн салбарт нэрээ гаргаж эхэлсэн Mrs M 2019 онд англиар уран бүтээлээ туурвих болсон нь нэрт …

  • 1 December

    Гудамжнаас нүцгэн эмэгтэй хүний цогцос олджээ

    Өчигдөр буюу есдүгээр сарын 15-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гудамжнаас шалдан эмэгтэй хүний цогцос олджээ. Цагдаагийн байгууллагаас хэргийн газрыг хамгаалалтад аван ажилааж байгаа аж. Энэ талаар бид эргэн мэдээллэх болно.

  • 1 December

    Тэргүүн хамба лам Д.Чойжамц: Бурхны шашны ёс зүй ба хүнийг төлөвшүүлэх аргыг дэлхий нийт амьдралдаа хэрэглэж эхэллээ

    -1937 ОНД БАРИГДСАН ЛАМ НАР, ЯМПОН ЦЭРГҮҮДТЭЙ ХАМТ УЛААНБААТАР ХОТЫН АНХНЫ БАЙШИНГУУДЫГ БАРЬСАН- Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн гавж Д.Чойжамцтай ярилцлаа. Хүн бүр өөрийгөө хамгаалж чадсан нөХцөлд энэ аюУлт өвчнөөс ангижирна -Та сайхан өвөлжиж байна уу? -Сайхаан. -Эхлээд цаг үетэйгээ холбоотой асуулт асууя. Хаа сайгүй хорио цээрийн дэглэм сахиж байна. …

  • 1 December

    Д.Сумъяабазар амиа бодсон уу, иргэдээ хамгаалсан уу

    Хөл хорионы үеэр хамгийн сэжиг бүхий аюултай хүний нэг бол Хотын дарга Д.Сумъяабазар юм. Зурагтаар л харахад гэр хороолол, цахилгаан станц, “Таван толгой түлш”, автобус, автотээвийн товчоо, эмнэлэг, зах, хурал зөвлөгөөн гээд хамгийн их хүн цугларсан газар таваргаж байгаа харагддаг. Тийм учраас халдвар тээгч, тараагч болох магадлал өндөр л дөө. Өндөр хөгжилтэй орнуудын цар тахлаас харж байхад хотын дарга, Ерөнхий …

  • 1 December

    МУИС-ийн эрдэмтэн багш, судлаачид судалгааны тоног төхөөрөмжийг ХӨСҮТ-д түр ашиглуулах санаачилга гаргалаа

    Улс орон даяар цар тахлын оношилгооны багаж тоног төхөөрөмж нэн хэрэгцээтэй байгаа энэ цаг үед Монгол Улсын Их Сургууль коронавируст халдвар (COVID-19)-ыг оношлох судалгааны зориулалттай тоног төхөөрөмж (Realtime PCR)-өө ХӨСҮТ-д цар тахлын тархалт намжтал ашиглуулахаар боллоо. Өнөөдөр /2020.12.01/ ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тэргүүтэй албан тушаалтнууд МУИС-ийн захирал Б.Очирхуягтай уулзаж тоног төхөөрөмж ашиглуулах, шаардлагатай судалгаа, загварчлалыг хамтран гүйцэтгэх талаар санал солилцож, …

  • 1 December

    НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүнээр Д.Гэрэл сонгогдлоо

    Нью-Йорк хотноо 11 дүгээр сарын 30-ны өдөр болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын оролцогч талуудын 13 дугаар бага хурлын үеэр болсон НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо (Committee on the Rights of Persons with Disabilities)-ны 2021-2024 оны гишүүний сонгуулиар “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Гэрэл гишүүнээр сонгогдлоо. Монгол Улс анх удаа энэхүү сонгуульд Д.Гэрэлийн нэрийг дэвшүүлсэн бөгөөд 9 …

  • 1 December

    “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, соёрхон батлахыг дэмжлээ

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн /2020.11.30/ хуралдаан цахимаар 16 цаг 30 минутад 66.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2020.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг  соёрхон батлах тухай хуулийн төсөл /соёрхон батлах/ -ийг хэлэлцлээ.   Төслийг Улсын Их Хурлын …

  • 1 December

    ХЗБХ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тухайн асуудлыг анх хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан холбогдох Байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэж заасны дагуу Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2021 оны төсвийн тухай болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэв. Энэ …

  • 1 December

    Улсын нэгдүгээр төв эмнэлэг MRI аппаратыг засварлан, ашиглалтад орууллаа

    ЭМЯ-ны 2016 онд Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн “Улсын эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ” төслийн хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт  3.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 1.5Т өндөр хүчин чадалтай MRI аппарат нийлүүлэгдсэн. Тус MRI аппарат нь 2016 оны 10 дугаар сараас оношилгоонд ашиглагдаж эхэлсэн ч хөргөлтийн “Helium” бодисын ууршилттай холбоотой гэмтэл гарч, 3 удаагийн  засвар үйлчилгээ хийгдэж, нийт 7 сарын хугацаанд ашиглагдсан байна. Харин нэг гэмтэл …

  • 1 December

    НЭМГ: “Ковид-19” халдварын зорилтот болон сайн дурын шинжилгээнд 89.828 хүн хамрагдсан

    Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Ковид-19” халдварын хавьтлын болон сайн дурын шинжилгээ, мөн голомтын бүсэд хийх өргөтгөсөн шинжилгээний төвүүдийг ажиллуулж байна. ТУХАЙЛБАЛ: ·         2020.11.14-нөөс эхлэн “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг шинжилгээнд хамруулах 18 цэг, ·         2020.11.17-ноос эхлэн “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээ өгөх хүсэлтэй иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийг 92 өрхийн эрүүл мэндийн төв, ·         2020.11.24-нөөс эхлэн “Ковид-19” халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсэд өргөтгөсөн байдлаар шинжилгээ …

  • 1 December

    ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр Г. Улсболд сонгогдлоо

    Хэвлэл мэдээллийн зөвлөл НҮТББ-ын дүрмийн 7.3-т заасны дагуу цахим сайтын сэтгүүлчдийг төлөөлөн ажиллах нэр дэвшигчийн бүртгэлийг 2020 оны 4 дүгээр сарын 23-наас 8 дугаар сарын 20 хүртэлх хугацаанд нээлттэй зарласан. УЗ-ийн хурлаар хүсэлт ирүүлсэн хүмүүсийн материалтай танилцаж, хэлэлцсэний үндсэн дээр Time.mn сайтын эрхлэгч Г.Улсболдыг Удирдах зөвлөлийн гишүүнээр батламжлав. Г.Улсболд нь сэтгүүлч мэргэжилтэй, хэвлэл мэдээллийн салбарт 10 орчим жил ажилласан туршлагатай. …

  • 1 December

    ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори Архангай аймгийн Батцэнгэл суманд ажиллаж байна

    ЗӨСҮТ-ийн явуулын авто лабораторийн Нэгдүгээр баг Архангай аймгийн Батцэнгэл суманд арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн коронавирусийн халдварын батлагдсан тохиолдлын хавьтлуудад PCR шинжилгээг хийж байна.  Явуулын лаборатори ажилласнаар сорьцыг Улаанбаатар хот руу тээвэрлэж цаг алдахгүй, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах боломж бүрдлээ. ЗӨСҮТ, Архангай аймгийн Зоонозын өвчин судлал төвийн мэргэжилтнүүд голомтонд хамтран ажиллаж байна.

  • 1 December

    Галт тэрэгний хөдөлгөөн саадгүй, ачаа тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна

    Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт вирус үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо.  “УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаярын танилцуулснаар өчигдрийн байдлаар Төмөр замын ажилтан 15956 хүнээс 15913 нь шинжилгээнд хамрагджээ. …