Monthly Archives: December 2020

December, 2020

  • 13 December

    Такси, хоол үйлдвэрлэл, хүргэлтийн үйлчилгээнд тусгай нөхцөл шаардана

    Засгийн газрын шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлж байгаа билээ. Аж ахуйн нэгж байгууллагууд арванхоёрдугаар сарын 14-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ нийтлэг болон түр журмыг баримтлан ажиллана. Хязгаарлалтад ороогүй 18 аж ахуйн нэгжээс бусад байгууллага 07.00-22.00 цагийн хооронд үйл ажиллагаагаа явуулна. Нийслэлийн Засаг …

  • 13 December

    100 метр кв-аас илүү талбайтай орон сууцны хэрэглээний төлбөрийн зөрүүг иргэд өөрсдөө төлнө

    Ирэх оны долдугаар сарын 1-н хүртэл айл өрхийн цахилгаан болон ус, дулаан, хогны төлбөрийг төр даах болсон. Ингэхдээ 100 метр кв талбайн хэмжээнд дүйх төлбөрийг л хөнгөлнө гэж заасан. Харин тухайн заасан метр кв-аас илүү талбайтай орон сууцны хэрэглээний төлбөрийн зөрүүд иргэд өрсдөө төлнө. Үүнд цахилгааны төлбөр хамаарахгүй. Жишээ нь 120 мкв талбайтай айл нь 100 мкв талбайн төлбөрөө хөнгөлүүлж, …

  • 13 December

    Я.Содбаатар:12 сарын 24-н хүртэл хот хоорондын хөдөлгөөнийг нээхгүй

    Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн зэрэглэлийг бууруулж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн. Маргаашаас эхлэн хот хоорондын хөдөлгөөнийг нээх үү гэдэг асуултад Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.  Тэрээр “Халдварын тархалт бидний санааг зовоож байгаа. Тиймээс ЭМЯ-наас оруулж ирсэн зөвлөмжийг үндэслээд арванхоёрдугаар сарын 24-н хүртэл хот хоорондын хөдөлгөөнийг нээхгүй. Улаанбаатар хот руу дураараа орж, гарахгүй. Халдваргүй аймгаас орж ирж байгаа иргэд асуумжаа бөглөөд орж ирнэ. Халдварын голомттой газраас ирж байгаа хүмүүс түргэвчилсэн …

  • 13 December

    МУГЖ Ц.Цэрэндагва:Аавын аягагүй өрхийн тэргүүн олон болчхож

    МУГЖ Ц.Цэрэндагва Аавын аягагүй өрхийн тэргүүн олон болчхож.Би алт, мөнгөний тухай ярих гэсэнгүй. Аавын аяга гэдэг бол модны үндэс ухаад хийчихсэн зүйл ч байж болно. Аавын аяганд юу ордог гээч өглөө бүхний цайны дээжний дараах идээний дээж бүхэн ордог. Аавын аяга дандаа дүүрэн байдаг дундуур байна гэж ерөөсөө ч байхгүй. Зөвхөн энэ аавын аягаар дамжуулаад хүнийг хүндэтгэх хүндэтгэл, эрэмбээ мэдрэх …

  • 13 December

    Маргаашнаас авто замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ

    Засгийн газрын 9-ний өдрийн хуралдаанаар ирэх даваа гараг буюу 12-р сарын 14-нөөс эхлэн автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд оруулахыг зөвшөөрсөн юм. Учир нь энэ сарын 14-ний өдрөөс нийслэл хот Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих ЗГ-ын тогтоол гарсан. Ингэснээр 34 чиглэлийн 12 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 133 мянга гаруй ажилтан, албан хаагч ажлаа явуулах боломж бүрдэв. Гэхдээ ресторан, кафе, хайпермаркет, супермакет, …

  • 13 December

    Албан байгууллагууд QR кодыг зайлшгүй байршуулах шаардлагатай

    Засгийн газрын шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуй нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлж байгаа билээ. Үйл ажиллагаагаа эхлүүлж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагууд цахим мэдээллийн системийг ашиглах нь  эрсдэлээс хамгаалах, эрсдэл учирсан тохиолдолд яаралтай хариу арга хэмжээ авах зэрэгт чухал ач холбогдолтой юм. Аж ахуйн нэгжүүд …

  • 13 December

    Ч.Хүрэлбаатар: Одоогоор вакцины талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна

    Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна. Энэ үеэр коронавирусийн эсрэг вакцины талаарх сэтгүүлчийн асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа. Тэрбээр “Ерөнхий сайдын захирамжаар гарсан ажлын хэсэг гурван чиглэлийн дагуу ажиллаж байна. Олон улсын банк, санхүүгийн байгууллагатай гэрээ, хэлцэл хийж, түнш орнуудтай хамтарч ажиллаж байгаа. Түүнчлэн вакцин үйлдвэрлэгч компаниудтай яриа хэлцэл хийж байна. Одоогоор ямар вакцин, хаанаас авах талаар тодорхой мэдээлэл …

  • 13 December

    Сайжруулсан шахмал түлшний үнийг 70 хувь буурууллаа

    Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь бууруулаад байсан бол 75 хувиар бууруулахаар болсон талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээллээ.  Эдгээрийн төлбөрийг улсын төсвөөс биш харин “Эрдэнэт” үйлдвэр 650 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ.   Тэрээр “Шахмал түлшний зөрүүний санхүүжилтийг Эрдэнэс Таван толгой компани хийнэ. Нэг ёсондоо байгалийн баялгаа ард түмэн хүртэж байна гэж ойлгож болно. Ингэснээр айл өрх, ААН, бизнес эрхлэгчдэд томоохон дэмжлэг үзүүлж байна.  Нөгөөтэйгүүр …

  • 13 December

    Айлуудын хэрэглээний халуун ус, цахилгаан болон усны төлбөрийг тэглэхээр боллоо

    Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаан дуусаж, Ерөнхий сайд иргэдэд хандан мэдээлэл өгч байна.  Бид өнөөдөр хуралдан дараах шийдвэрийг гаргалаа: -Айлуудын хэрэглээний халуун ус, цахилгаан болон усны төлбөрийг энэ сарын 1-нээс ирэх оны 7 дугаар сар хүртэл ТЭГЛЭВ.    Төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, банк, банк бус саннүүгийн байгууллага, уул уурхайн компаниуд, бөөний болон жижиглэн худалдааны тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа,тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч гэх мэт нийт 9 салбараас бусад салбарын цахилгааны төлбөрийг …

  • 13 December

    АНУ-д коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэллээ

    Бямба гарагт АНУ-ын засгийн газар Pfizer/ BioNTech компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинд түргэвчилсэн горимоор зөвшөөрөл олголоо. Их Британи, Бахрейн, Канад, Саудын Арабын дараа уг вакцинд зөвшөөрөл олгосон тав дахь улс болж байна. Эхний ээлжийн вакциныг энэ амралтын өдрүүдэд АНУ даяар тарааж, вакцинжуулалт Даваа гарагт эхлэхээр болжээ. Бямба гарагт АНУ-д 3,309 хүн Covid-19 өвчнөөр нас барсан нь нэг өдрийн дотор хамгийн …

  • 13 December

    Т.Доржханд: Ирэх зургаан жил монгол улсыг удирдах төрийн тэргүүн нь гадаад худалдааны хамгийн сайн эксперт байх ёстой

    УИХ-ын баасан гаригийн хуралдаанд Т.Доржханд “Дэлхийн улс орнуудын төрийн тэргүүн залуу хүмүүс байгаа. Тухайлбал Данийн Засгийн газрын гишүүд бүгд 35-аас доош настай. Тэд маш амжилттай удирдаж байгаа. Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй юу? Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж дэвших эрхгүй биз дээ. Үндсэн хуулийг яагаад зургаан жил болгосон бэ гэвэл дарангуйлагчийг бий болгохгүй гэж тэгсэн. Дэлхийгээр дүүрэн бие биенийгээ барьж хорьсон жишээ …

  • 13 December

    Дэлхий даяар коронавирусийн халдвар эрчтэй нэмэгдэж байна

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын талаар ээлжит мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Манай улсад коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 907 болсон. Улсын хэмжээнд нэлээд олон оношлогооны цэгүүд ажиллаж байгаа. Эдгээр цэгүүдээр 378,541 иргэн шинжилгээнд орсон байна. ЗӨСҮТ-ийн баг Сэлэнгэ аймагт ажиллаж нийт 19 обьектын 7,550 м/кв талбайг ариутгасан. Мөн тус төвийн явуулын лаборатори Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж 245, Дорноговь …

  • 13 December

    Их хэмжээний цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

    Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч …