Monthly Archives: December 2020

December, 2020

  • 12 December

    Д.Чойжамц: Зөв үйлийг хийгээд явахад шударга, шулуун зам аяндаа гарч ирдэг

    Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамцтай шударга ёсны талаар ярилцлаа. -Та шударга ёс, шударга байх гэдгийг бурхны шашны үүднээс тайлбарлаж өгөхгүй юу? -Авиваа үйлийг зөв буруу гэж хувааж болох юм.  Зөв гэдэг нь жаргалтай сайхан амьдарлыг бий болгодог үйлүүд. Түүнийг шашинд буян гэж хэлдэг. Сайн сайхан үйлийн хажуугаар нь нүглийн үйл …

  • 12 December

    Б.Эрдэнэчимэг: Бүх ААН 07:00-22:00 цагт ажиллана гэсэн үг биш

    Засгийн газрын шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлж байгаа билээ. Аж ахуйн нэгж байгууллагууд арванхоёрдугаар сарын 14-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ нийтлэг болон түр журмыг баримтлан ажиллана. Хязгаарлалтад ороогүй 18 аж ахуйн нэгжээс бусад байгууллага 07:00-22:00 цагийн хооронд үйл ажиллагаагаа явуулна. Нийслэлийн Засаг …

  • 12 December

    Төрийн албан хаагчид албан хэргийг монгол бичгээр хөтлөхөд бэлтгэгдэнэ

    Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдаж, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.  Албан хэргийг  монгол бичгээр хөтлөхтэй холбоотой дараах ажлуудыг үe шаттайгаар хэрэгжүүлнэ хэмээн Төрийн албаны зөвлөлийн дарга, Ажлын хэсгийн гишүүн Б.Баатарзориг онцоллоо. Үүнд, -Төрийн албан хаагчийн анкетыг бөглөхдөө монгол бичгийн мэдлэг чадвараа өөрөө өөрийгөө …

  • 12 December

    ​Монгол Улсын гадаад худалдааны мэдээллийг нэг дороос авах цахим портол ашиглалтад орлоо

    Гадаад харилцааны яамнаас Дэлхийн Банк Группийн Олон улсын санхүүгийн корпораци болон Гаалийн ерөнхий газартай хамтран “Гадаад худалдааны мэдээллийн нэгдсэн сан” төслийг хэрэгжүүлж, өчигдөр ашиглалтад орууллаа.  ГадаадХудалдааны мэдээллийн нэгдсэн санМонгол Улсадашиглалтад орсноорхудалдаа эрхлэх орчин, дүрэм журам илүү ойлгомжтой, ил тод тунгалаг болно. Дэлхийн Банк Группын дэмжлэгтэйгээр байгуулагдаж буй энэхүү мэдээллийн сан нь Монголын бизнес эрхлэгчдэд, тэр дундаа бичил, жижиг, дунд бизнес …

  • 12 December

    КОВИД-19: Нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан улс

    АНУ-д нэг өдөрт коронавируст халдварын улмаас 2989 хүн нас барснаар нийт нас барагсдын тоо 300 мянга давлаа. Харин дэлхий даяар нийт 1,6 хүн нас бараад байгаа ба АНУ-ын араас Бразил, Энэтхэг улсуудад зуун мянгаас олон хүн нас бараад байна. Дэлхийн 166 улсад нэг өдөрт 697 мянган халдварын тохиолдол бүртгэгдсэн ба нийт 71,4 сая хүн халдвар аваад байна. Нэг өдөрт хамгийн …

  • 12 December

    Д.Нарангэрэл:Байгууллагууд ажилчдаа ээлжээр болон гэрээсээ ажиллах боломжоор хангах хэрэгтэй

    АНУ-ын судлаачдын тогтоосноор коронавирусийн халдвар гадаргуу дээр хоёр цагаас тав хүртэлх өдрийн хугацаанд байх эрсдэлтэй аж. Тухайлбал, коронавирус хаалганы бариул дээр таван өдөр, модон эдлэл дээр дөрвөн өдөр, хуванцар саванд 2-3 өдөр байдгийг тогтоосон байна. Тиймээс байгууллагууд ажилчдаа ээлжээр болон гэрээс нь ажиллах боломжоор хангахыг ЭМЯ-наас зөвлөлөө. Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Ирэх даваа гарагаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, зарим …

  • 12 December

    Д.Дэмбэрэлнямбуу: Хархан нүдэн тоглолт үзсэн хүмүүсээс КОВИД-19 халдвар илрээгүйг албан ёсоор мэдэгдье

    Олон улсын тээврийн жолоочоос коронавирус илэрч, тухайн жолооч эхнэрийн хамт “Хархан нүдэн” тоглолт үзсэн нь багагүй дуулиан дэгдээсэн учир дуучин Д.Дэмбэрэлнямбуу өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ. Тэрээр, “Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие Дамирангийн Дэмбэрэлнямбуу нь 2020 оны арваннэгдүгээр сарын 8нд УБ паласийн концертын их танхимд анхны уран бүтээлийн “Хархан нүдэн” тоглолтоо зохион байгуулсан. …

  • 12 December

    Ш.Болд: Өвөг дээдэс маань бидэнд уламжлалт анагаах ухаан гэсэн мэдлэгийн маш баялаг сан хөмрөг үлдээсэн

    Монголын Уламжлалт Анагаах Ухааны Эрдэм Судлалын Хүрээлэн ТББ болон Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөл ТББ нь БНСУ-ын Дэгү Хаани Их Сургуультай хамтран “Эмийн ургамал тариалах боломжийн тандалт болон үйлдвэрийн материал боловсруулалтын судалгаа” төслийг энэ оны зургаадугаар сараас эхлэн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлж байна. Төслийн үр ашгийн талаар төсөлд хяналт тавин ажиллаж буй Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөл ТББ-ын тэргүүн Б.Намуун, төслийн удирдагч, …

  • 12 December

    Өмгөөлөгч Б.Мэргэн: Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны сонгуульд нэр дэвших боломжгүй

    Үндсэн хуулийн тайлбар нь ердийн хууль байдаг. Үндсэн хуульд ерөнхий зарчимуудаа зааж өгч ердийн хуулиар дагаж зохицуулдаг учир үндсэн хуулийн тайлбар болдог. Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн тухай хуульд 50 нас гэх насны босго, эх орондоо 5 жил амьдарсан, Монгол улсын уугуул иргэн, ерөнхийлөгч 1 удаа 6 жилээр сонгогдоно гэх нэмэлт заалтууд орсон байдаг. Ерөнхийлөгчийн саналаар Ерөнхийлөгчтэй холбоотой заалтуудыг дагаж мөрдөх тухайд …

  • 12 December

    Тогтвортой хөгжлийн чиглүүлэгчдийг бэлтгэх цахим хурал боллоо

    НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Идэвхжсэн 2030” төслийн хүрээнд залуучуудын энтерпрайзинг ур чадварыг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн чиглүүлэгч багш нарыг бэлтгэх “Энтерпрайзинг хөдөлгөөн” сургалтыг арванхоёрдугаар сарын 8-10-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгууллаа. Тогтвортой хөгжлийн чиглүүлэгч бэлтгэх онлайн сургалтад төрийн албан хаагч 53, олон нийтийн менежер 13, сайн дурын ажилтан 18, Орхон, Эрдэнэт аймгаас 16 оролцогч хамрагджээ. Нийт оролцогчдын 80 хувь …

  • 12 December

    ХӨСҮТ-ийг бүхэлд нь тусгаарлалтад авчээ

    Энхсаран тусгаарлах байранд халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж, халдвар тарсан шиг нөхцөл байдал ХӨСҮТ-д бий болсон уу? ХӨСҮТ доторх эмч, ажилтнууд өндөр эрсдэл дунд байсан ч гэр орон руу нь буцааж байсан нь ар гэртээ халдвар тээн очих, хамт ажиллагсад нь халдварлах шалтгаан болжээ. ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасгийн эмч коронавирусийн халдвар авч, эмчлэгдэж байна. Уг мэдээлэл тухай ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү, ЭМЯ-ны Нарангэрэл, …

  • 11 December

    Геронтологийн үндэсний төв гэрийн үзлэгээр хэвтрийн настнууддаа хүрч үйлчилж байна

    Монгол улс Коронавирусын халдварыг дотооддоо голомтлон кластер маягаар дэгдсэнээс хойш 1 сар бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоогоод байна. Геронтологийн үндэсний төв нь ЭМЯ, ДЭМБ-ын санхүүжилтээр коронавирусын цар тахлын болзошгүй бэлэн байдлаас урьдчилан сэргийлээд Улаанбаатар хотод амьдардаг эрүүл мэндийн IV,V бүлгийн настанд коронавируст халдвар болон шинэ хэвийн нөхцөлд олон нийтэд тулгуурласан настны цогц тусламж үйлчилгээг гэр эргэлтийн замаар нэвтрүүлэх нь” хөтөлбөрийг хэрэгжүүлэн Улаанбаатар хотын 6895 настанд гэрээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсэн. …

  • 11 December

    Сэлэнгэ аймгийн иргэдийг КОВИД-19 халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулах ажилд резидент эмч нар сайн дураар оролцож байна

    Сэлэнгэ аймгийн 5200 иргэнийг “1 өрх – 1 хүн” КОВИД-19 халдварын шинжилгээнд хамруулах ажилд оролцохоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн 35 резидент, 2 их эмч, 1 лаборант, 2 сувилагч, нийт 40 эмч, эмнэлгийн мэргэжилтэн Сэлэнгэ аймгийг зорилоо. Эдгээр эмнэлгийн мэргэжилтнүүд шинжилгээний сорьц авах бөгөөд орон нутагтаа …

  • 11 December

    С.Батболд:Надаар зөндөө оролдлоо. Одоо болоо юм биш үү.

    УИХ-ын гишүүн С.Батболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Нью-Иорк хотын шүүх дээр МУ-ын ЗГ-ын нэхэмжлэлээр тантай холбоотой маргаан үүссэн гэсэн мэдээлэл гараад байна. Та энэ асуудалд тайлбар хийнэ үү? -Өнгөрсөн хорин жил намайг элдвээр л гүтгэсэн. Элдэв янзын гүтгэлэгт зөндөө л өртлөө. Ирэх жилийн сонгуулийг угтаад өнөөдөр ээлжит нэг гүтгэлгийн ажил эхэлж байгаа юм болов уу. Монголын төрийн өмчит компаниуд намайг гадны …

  • 11 December

    Энхийг сахиулагчид хүмүүнлэгийн байгууллагын хоёр ажилтны амь насыг аварлаа

    Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальон нь тус улсын хамгийн том дотоодын дүрвэгсдийн хуарангийн аюулгүй байдлыг хангах, НҮБ-ын ажилтан албан хаагчид болон иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг сахин хамгаалах үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж буйгаа тодоор батлан харууллаа. Тодруулбал, 2020 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 17.50 цагийн …