Д.Дэмбэрэлнямбуу: Хархан нүдэн тоглолт үзсэн хүмүүсээс КОВИД-19 халдвар илрээгүйг албан ёсоор мэдэгдье

Олон улсын тээврийн жолоочоос коронавирус илэрч, тухайн жолооч эхнэрийн хамт “Хархан нүдэн” тоглолт үзсэн нь багагүй дуулиан дэгдээсэн учир дуучин Д.Дэмбэрэлнямбуу өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ. Тэрээр,

“Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Миний бие Дамирангийн Дэмбэрэлнямбуу нь 2020 оны арваннэгдүгээр сарын 8нд УБ паласийн концертын их танхимд анхны уран бүтээлийн “Хархан нүдэн” тоглолтоо зохион байгуулсан. Уг тоглолтыг маань Энхсаран сувиллаас тусгаарлалтад байж байгаад гарсан тээврийн машины жолооч Д эхнэрийн хамт үзсэн ба мөн хамт зураг авахуулсан нь үнэн болно. Миний бие гэр бүлийн гишүүдийн хамтаар 11-сарын 11ны өдрөөс эхлэн 3-4р хороололд байрлах Лион зочид буудалд 11-сарын 25ны өдөр хүртэл тусгаарлагдаж нийтдээ 5 шинжилгээ өгч хариу сөрөг гарсан.Мөн 11-сарын 25наас 12-р сарын 8ны өдөр хүртэл гэрээсээ гаралгүй гэрийн ажиглалтад хорооны эмчийн хяналт доор 14 хоног өөрийгөө тусгаарласан энэ хугацаанд сэжигтэй тохиолдол илрээгүй.

Юуны улмаас энэхүү мэдэгдлийг хийж байна вэ гэвэл.Улаанбаатар хотод тархаад буй ковид 19 вирусын тархалтыг “Хархан нүдэн” тоглолтоос тархсан мэт худлаа мэдээллүүд хаа сайгүй маш ихээр тархсан байна. Иймд “хархан нүдэн” тоглолт үзсэн хүмүүсийн дотроос нэг ч хүнээс ковид 19 вирус илрээгүй юм шүү гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Монгол түмэн эрүүл энх байх болтугай” гэжээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …