Сэлэнгэ аймгийн иргэдийг КОВИД-19 халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулах ажилд резидент эмч нар сайн дураар оролцож байна

Сэлэнгэ аймгийн 5200 иргэнийг “1 өрх – 1 хүн” КОВИД-19 халдварын шинжилгээнд хамруулах ажилд оролцохоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн 35 резидент, 2 их эмч, 1 лаборант, 2 сувилагч, нийт 40 эмч, эмнэлгийн мэргэжилтэн Сэлэнгэ аймгийг зорилоо. Эдгээр эмнэлгийн мэргэжилтнүүд шинжилгээний сорьц авах бөгөөд орон нутагтаа буцах  иргэд, оюутны шинжилгээний багт ажиллаж байсан туршлагатай юм.
        Эрүүл мэндийн хөгжлийн төв эдгээр эмч нарт хамгаалах хувцас хэрэгсэл өмсөж тайлах, халдвар хамгаалал, хариу арга хэмжээ, шинжилгээний сорьц авах арга техникийн талаар дадлага сургалт хийж, арга зүйн зөвлөгөө өглөө.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …