Monthly Archives: February 2021

February, 2021

  • 19 February

    Шинжилгээ авч байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулав

    Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг хуралдаж “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явц, тулгамдаж байгаа асуудал, замын хөдөлгөөний нөхцөл байдал, эмнэлгийн хог хаягдал, шинжилгээний цэгүүдэд тавьж байгаа хяналт зэргийн талаар хэлэлцэв. Шинжилгээнд хамрагдах иргэдийн идэвх, оролцоог бууруулахгүй байх, хүндрэл чирэгдэлгүй, бөөгнөрөл үүсгэхээс сэргийлэхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан анхаарууллаа. Мөн шинжилгээ авч байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг хувийн хамгаалах …

  • 18 February

    БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Эрдэнэтуяа Итгэмжлэх жуух бичгээ барив

    Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Эрдэнэтуяа 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д Итгэмжлэх жуух бичгээ барив. Элчин сайд Н.Эрдэнэтуяа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын мэндчилгээг Ерөнхийлөгчид уламжилж, Монгол Улсын “гуравдагч хөрш” БНСУ-тай тогтоосон “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг шат ахиулан, хамтын ажиллагааг бүх …

  • 18 February

    Л.Оюун-Эрдэнэ:Монгол, Туркийн агаарын тээвэрлэлтийг нээж, аялал жуулчлалыг идэвхжүүлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт идэвхтэй хөгжиж буйг тэмдэглэв. Цаашид хоёр талын худалдааг нэмэгдүүлж, аялал жуулчлал, агаарын тээврийн салбарын хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхэд онцгой анхаарахаар тохиролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ, Дэлхий дахинаа коронавирусын халдварт цар тахалтай тэмцэж …

  • 18 February

    Зураач Б.Батжин “Тэнгэрийн хүлгүүд” бүтээлийнхээ орлогыг Г.Очир-Эрдэнэ хүүд хандивлана

    Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, зураач Б.Батжин “Тэнгэрийн хүлгүүд” хэмээх 2019 онд зурсан (70×110 см. зотон тос) бүтээлээ өөрийн цахим хуудсаар дуудлагаар худалдахаар болжээ. Учир нь тэрбээр өөрийн найз, “Uvertura” хамтлагийн дуучин Ж.Ганбаатарын хүү Очир-Эрдэнийн эмчилгээнд зургийнхаа орлогыг хандивлахаар шийдсэн байна. Зураач Б.Батжин 2.5 сая төгрөгөөр үнэлсэн “Тэнгэрийн хүлгүүд” бүтээлээ 299 мянган төгрөгөөс эхэлж дуудаж байгаа бөгөөд үнийн саналыг ирэх …

  • 18 February

    “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд Файзер вакцин авахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв

    Монгол Улсын Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд  Майкл Клеческиг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд Монгол, Америкийн стратегийн түншлэлийн харилцаа идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид улам бататган шинэ шатанд гаргахын төлөө байгаагаа тэмдэглэв. 2020 онд Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг Монгол Улсад үйл ажиллагаагаа сэргээсэн, ФАТФ-ын …

  • 18 February

    “Солонго 1, 2” хороолол, “10 аймгийн төвд дулааны станц барих” төслийн явцыг эрчимжүүлэх талаар ярилцав

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд уулзалтын эхэнд БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюн-ий мэндчилгээг уламжилж баяр хүргэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийтлэг үнэт зүйлстэй “гуравдагч хөрш” БНСУ-тай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлж “Стратегийн түншлэл”-д хүргэн ахиулах, дээд, өндөр түвшинд …

  • 18 February

    Эрүүл мэндийн сайд С.Энхболд Нэг өрх-нэг хаалга шинжилгээний явуулын багийн ажлыг шалгав

    Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр /2021-2-18 өдөр / Хан-Уул дүүрэгт хийгдэж буй Нэг өрх-Нэг хаалга шинжилгээний явуулын цэгийн үйл ажиллагааг газар дээр очиж шалгав. 2021 оны 2 дугаар сарын 18 өдөр Нэг өрх-Нэг хаалга шинжилгээг Хан-Уул дүүрэгт зохион байгуулж буй бөгөөд 124 явуулын баг, 11 цэгээр иргэдээс ковид-19-ийн шинжилгээг авч байна. Энэхүү ажлыг зохион байгуулахад 426 эмч, 798 төрийн албан …

  • 18 February

    Монгол эрдэмтэд шүлснээс Covid-19 илрүүлэх оношлуурыг бүтээж байна

    Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн эрдэмтдийн төлөөлөл SARS-Cov-2-ийг шүлсэнд илрүүлэх шинэ ПГУ оношлуур бүтээх, хэрэглээнд нэвтрүүлэх төслийг эхлүүлжээ. Тус төслийн багийн төлөөллийг өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар хүлээн авч уулзлаа. Шүлснээс шинжилгээ авч Ковид-19 вирусийг илрүүлэх оношлуурын төслийн ажлыг АШУИС-ийн эрдэмтэд 2020 оны 12 сард эхлүүлж 2021 оны 3 сард …

  • 18 February

    Ирэх сард 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ

    Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх гуравдугаар сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 1920 иргэнээ татан авахаар төлөвлөөд байна. Үүнд: 03 дугаар сарын 02-нд Сөүл-Улаанбаатар 03 дугаар сарын 04-нд Сөүл-Улаанбаатар /транзит/ 03 дугаар сарын 05-нд Нурсултан-Улаанбаатар 03 дугаар сарын 11-нд Токио-Улаанбаатар 03 дугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар 03 дугаар сарын 15-нд Токио-Улаанбаатар 03 дугаар сарын 17-нд Франкфурт-Улаанбаатар 03 дугаар …

  • 18 February

    С.Амарсайхан: Гуравдугаар сарын 1-нээс танхимаар хичээллэхийг түр хойшлуулсан

    Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цахим хуудсаараа дамжуулан “Дотооддоо цар тахлын халдварыг бууруулж, аюул эрсдэлгүй болсон цагт хичээл сургуулийг танхимаар оруулахаар төлөвлөж байгаа учраас гуравдугаар сарын 1-нээс танхимаар хичээллэхийг түр хойшлуулсан” гэж мэдэгдлээ. Тэрбээр сурагчдад хандан: “Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт хүүхэд багачууд, сурагчид та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг хүндэтгэн дэвшүүлье. Та нар минь хичээлийн жил дамнан теле болон …

  • 17 February

    Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудыг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүлэв

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.02.17/ боллоо. Уг хуралдаанаар цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүллээ. Энэ дагуу: –       Үр ашиггүй зардлыг бууруулж, зардлыг тэвчих замаар батлагдсан төсвөө 10-аас доошгүй хувь хэмнэх –       Цалин хөлс нэмэх, шагнал урамшуулал олгохгүй байх –        Ажилтнуудын ажил, …

  • 17 February

    Хоёрдугаар сарын 23-наас Алтанбулаг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлэхээр болов

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.02.17/ боллоо. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс Алтанбулаг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлж, бүх төрлийн бараа бүтээгдэхүүн ачсан автомашиныг хил нэвтрүүлэн, хилийн хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлэх зарчмаар ажиллуулах болов. Мөн өдрөөс автозамын Цагааннуур, төмөр замын Эрээнцав боомтоор  малын тэжээл нэвтрүүлж эхлэхийг зөвшөөрлөө.

  • 17 February

    “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталлаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.02.17/ боллоо. Банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажлын байрыг дэмжих, хөдөө аж ахуйн зээлд хамрагдах зээлдэгч нарт үзүүлэх хүүгийн хөнгөлөлтийн зардлыг батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар олгох, 2022-2024 онд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхаар болов. “Зээлийн батлан даалтын сан”-гийн санхүүгийн чадавхийг нэмэх зорилгоор 50 тэрбум төгрөгийн өрийн хэрэгсэл гаргахыг зөвшөөрөв. Өрийн хэрэгслийг Хадгаламжийн …

  • 17 February

    “Астразенека” вакциныг энэ сарын 22-нд авчирна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.02.17/ боллоо. Оксфордын Астразенека вакциныг энэ сарын 22-нд авчирч дараах өдрөөс нь вакцинжуулалтыг үе шаттай эхлүүлэхээр төлөвлөж байна. БНЭУ-аас эхний ээлжийн 150 мянган тун вакцин авчрах “МИАТ” компанийн шууд нислэгийн зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Вакциныг тогтоосон хугацаанд авчрах, зориулалтын автомашинаар тээвэрлэн хадгалах байранд хүргэх, үе шаттай вакцинжуулж эхлэхийг салбарын сайд …

  • 17 February

    Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хариуцлага алдсан удирдлагуудыг ажлаас нь чөлөөллөө

    Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажлын тусгай горимоор ажиллаж байгаа цаг үед Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зарим албан хаагчид ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан тул тус сангийн захирал Н.Төмөрхүүг ХХААХҮ-ийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх асуудалд холбогдсон тус сангийн дэд захирал Х.Алтанзагас, дэд захирал М.Цэрэндорж, …