Monthly Archives: February 2021

February, 2021

  • 17 February

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2021 оны 02 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бүх нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Завхан голын эх, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Ерөө, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын …

  • 16 February

    ДЭМБ энэ сард Moderna, ирэх сард БНХАУ-ын Shinopharm вакциныг баталгаажуулах эсэхээ шийдвэрлэнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ “Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-г зарлаж, энэ хүрээнд “Нэг хаалга-Нэг өрх” шинжилгээ хийж эхэлсэн. 411 мянган өрхөөс  авах шинжилгээний явц одоогоор 50 гаруй хувьтай. Засгийн газар шинжилгээ дуусмагц буюу энэ сарын 23-ны өдрөөс иргэдээ үе шаттай вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байна. Өнөөдөр Ерөнхий сайд ХӨСҮТ-д ажиллан вакцин хадгалах байр, тоног …

  • 16 February

    З.Мэндсайхан: Хариуцлага алдсан алба хаагчдыг ажлаас нь чөлөөлнө

    Хөдөө аж ахуйг дэмжих сангийн удирдах ажилтнууд ажлын байрандаа архидаж, зодолдож танхайрсан талаарх мэдээллийн дагуу салбарын сайд З.Мэндсайханаас уг асуудалд ямар хариуцлага тооцох талаар тодрууллаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед төрийн алба хаагч бүр Засгийн газраас гаргасан цар тахлаас сэргийлэх шийдвэрийг хэрэгжүүлж хичээн ажиллаж байна. Гэтэл Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зарим …

  • 16 February

    Х.Баттулга: (COVID-19) цар тахлаас урьдчилан сэргийлэхэд нийт бие бүрэлдэхүүн онцгой анхаараарай

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс /БНӨСУ/ болон Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчидтай өнөөдөр цахим уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энхийг сахиулагчдад Цагаагчин үхэр жилийн мэндийг дэвшүүлэв. Мөн “Цэргийн алба хаагч Та бүхэн цар тахлын туйлын хэцүү, эрсдэлтэй нөхцөлд үүргээ амжилттай …

  • 16 February

    Д.Сумъяабазар: Нийслэл хот цаашид ч иргэдээ сонсож ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Дүнжингарав дахь салбарын CallCenter-т ажиллаж, хатуу хөл хорио тогтоосон хугацаанд иргэдээс ирж буй санал хүсэлт, гомдлыг хэрхэн барагдуулж байгааг шалгалаа. Хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд …

  • 16 February

    Хүнсний үйлдвэрлэл, хангамж, инженерийн байгууллагуудын үйл ажиллагаа тасралтгүй явах ёстойг сануулав

    Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт ажиллах үеэрээ НОК-ын Шуурхай штабын гишүүдэд өчигдөр өгсөн зарим үүрэг, чиглэлийнхээ биелэлтийг сонсов.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар:  -Нийслэлийн алслагдсан дүүрэг, хороодоор нийтийн тээврийн хүртээмж муу байгаа талаар иргэд гомдол мэдүүлж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх үүргийг өчигдөр өгсөн. Ажлын хэрэгжилт ямар байна вэ?  Нийслэлийн Зам, тээврийн асуудал …

  • 16 February

    Д.Тэмүүжин:Нурууны булчингийн чангаралыг эрт үед нь оношлох боломжтой

    Зөвлөгөө булангийн энэ удаагийн дугаарт “Тиффани Мед” эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны их эмч Дамдинсүрэнгийн Тэмүүжин уригдан оролцож “Нуруу, нугасны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх” талаар зөвлөгөө өглөө. https://www.facebook.com/Ugluu.mn/videos/945899369276199/?tn=%2CO-R https://fb.watch/3Hdw6ToYO7/

  • 16 February

    “Ковид-19”-ийн тархалтын түвшинг тогтоох, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх түр журам хэрэгжинэ

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тушаал гарган Коронавирусын халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах болон тархалтын түвшинг тогтоох, хэрэгжүүлэх арга хэмжээг зохицуулах түр журам боловсруулах Ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсэг ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн хүрээнд олон улсын жишигт нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэгтэй холбоотой нийтлэг асуудлыг зохицуулах журам боловсруулсан байна. Түр журам батлагдсанаар халдварын түвшин, зэрэглэлийг тогтоох, үүнтэй уялдуулж бусад арга …

  • 16 February

    Сонгинохайрхан дүүргийн “Баянхошуу” бүсийн иргэд өнөөдөр шинжилгээнд хамрагдана

    Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 94000 өрхийг хамруулах “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ өнөөдөр дуусаж байна. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд өчигдрийн байдлаар 70000 иргэн шинжилгээнд хамрагдлаа. Өнөөдөр коронавирусийн илрүүлэг шинжилгээний байнгын 18, явуулын 50 цэг “Баянхошуу” бүсийн 16 хорооны 24000 өрхийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. ӨНӨӨДӨР КОРОНАВИРУСИЙН ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ХОРООД БОЛОН ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГҮҮДИЙН СУУРИН БАЙРШИЛ 4-р хороо – 226-р цэцэрлэг 5-р …

  • 16 February

    Л.Оюун-эрдэнэ: Өнөөдрөөс “КОВИД-19”-ийн вакцин татаж авах ажил эхэллээ

    Манай улс “Ковид-19”-ийн вакцин хүлээж авах, хадгалах бэлтгэлээ бүрэн хангалаа. Өнөөдрөөс вакцин татаж авах ажил эхэлж байна. Шаардлагатай хөрөнгийг Засгийн газар гаргана. Ерөнхий сайдын хувьд хамгийн эхний тунг тариулж иргэдээ уриална” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэв. Тэрээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллан вакцин хүлээж авах, хадгалах бэлэн байдлыг шалгалаа. Эхний ээлжинд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэнд, …

  • 16 February

    Ч.Ганзориг:Сонгинохайрхан дүүргийн 24261 өрх өнөөдөр шинжилгээнд хамрагдана

    Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хамтарсан өнөөдрийн /2021.02.16/ коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар хийлээ. Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “ “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн …

  • 16 February

    А.Амбасэлмаа: “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр 9 хүнд коронавирусийн халдвар илэрсэн

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд нийт 37530 хүнээс шинжилгээ авахад 33 хүний сорьцод коронавирус илэрсэн. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотоос илэрсэн бөгөөд өмнө батлагдсан тохиолдлуудын анхны болон давтан шинжилгээ болон “Нэг хаалга- Нэг шинжилгээ”-нээс илэрсэн байна. -Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 9 нь …

  • 16 February

    “Файзер” вакцины 25.000, “Астразенека”-гийн 276.000 тунг хүлээж авна

    Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан КОВАКС хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан Ахлах менежер Керри Гиинтэй /2021.02.15/ цахимаар хуралдаж, КОВИД-19 халдварын эсрэг вакциныг Монгол Улсад нийлүүлэх явцын талаар мэдээлэл солилцлоо. Монгол Улс, Эрүүл мэндийн яам КОВАКС хөтөлбөрийн хүрээнд “Файзер” вакцины 25,740 тун, “Астразенека” вакцины 163,200-276,000 тунг хүлээж авахаар бэлтгэл ажлыг хангаж энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөөд байна. Харин “Астразенека” вакциныг …

  • 16 February

    Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдын хувьд хамгийн эхний тунг тариулж иргэдээ уриална

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.02.16/ ХӨСҮТ-д ажиллаж “Ковид-19”-ийн вакцин хүлээн авах, хадгалах бэлэн байдалтай танилцлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ “Вакцинжуулалтын өмнө хийгдэж байгаа үндэсний хэмжээний ажил бол “Нэг өрх, нэг иргэн шинжилгээ” юм. Шинжилгээнд идэвхтэй хамрагдаж буй ард иргэддээ баярлалаа. Өнөөдрөөс вакциныг татаж авах ажил эхэлнэ. Мэргэжлийн хүмүүс хадгалалтын горим болон тээвэрлэлтийн талаар сургалтад хамрагдсан. Вакциныг …

  • 15 February

    Б.Бямбадорж:“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөллөө

    Хоёрдугаар сарын 12-14-нд “Өргөө” амаржих газарт төлөвлөгөөт хагалгаагаар төрөх заалттай байсан эмэгтэйг өөрөөр нь төрүүлснээс болж нярай эндсэн харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тушаал гаргаж, тус амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлжээ. НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Өргөө амаржих газарт удаа дараа эх хүүхдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой ноцтой алдаа гарч байна. Тиймээс эдгээр алдаа …