Monthly Archives: February 2021

February, 2021

  • 15 February

    Д.Сумъяабазар:412 мянга гаруй өрхөөс шинжилгээ авна гэсэн болохоос Улаанбаатар хотын 1,500,000 иргэнээс шинжилгээ авах үүрэг даалгаврыг өгөөгүй

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн мэдээллийн системд оруулан ажиллаж байгаа юм. Мөн хатуу хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” …

  • 15 February

    Шинэ Засгийн шинэ төрх, шинэ бодлого

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөг” танилцуулах үед “Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чихэр мэт амттай биш, давс мэт шорвог ч зайлшгүй хийх шаардлагатай хүндхэн шийдвэр гаргаж ажиллахаас аргагүй. Энэ төлөвлөгөө бүх хүнд таалагдахгүй, таалагдах ч боломжгүй. Засгийн газрын бодлогын амин сүнс нь халамж биш ажлын байр бий болгоход чиглэнэ. Хамгийн сайн халамж бол баталгаатай, …

  • 15 February

    Т.Саранцэцэг: Гэрээсээ ажил хийж буй хүмүүс өдөрт хийх ажлын төлөвлөгөө гаргаснаар богино хугацаанд ажлаа бүрэн амжуулах боломжтой

    СЭМҮТ-ийн энэ удаагийн зөвлөгөө мэдээллийн цагаар “Коронавируст халдвар /COVID-19/-ын үед өдрийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх” талаар тус төвийн Сэтгэцийн эмч Т.Саранцэцэг зөвлөгөө, мэдээлэл өглөө.“Би өдрийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж байна вэ” гэсэн асуултад хариулахын тулд та өөрөөсөө дараах асуултыг асуугаад үзээрэй.·         Би цоо эрүүл байж чадаж байна уу?·         Би аз жаргалтай байна уу?·         Би хангалттай сурч мэдэж чадсан уу?·         Би өөрөө дүрэм гаргаж, дүрмээ баримталж чадаж байна уу?·         Би стрессгүй, тайван амгалан байж чадаж байна …

  • 15 February

    Налайх дүүрэг хоёрдугаар сарын 17-ноос шинжилгээ авч эхэлнэ

    Улсын Онцгой комиссын шийдвэрээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ” аяны хүрээнд нэн тэргүүнд тохиолдол батлагдсан буюу эрсдэлтэй хороодыг эхэлж хамруулахаар болсон. Энэ хүрээнд 02 сарын 11-ний өдөр 3, 7 дугаар хороонд шинжилгээний ажлыг амжилттай зохион байгуулсан. Тус хороодын 1984 иргэний болон 2145 төрийн албан хаагчдын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. 02 сарын 17-ноос эхлэн дараах хуваарийн дагуу хороодод шинжилгээг зохион байгуулах юм. …

  • 15 February

    Д.Сумъяабазар: Шинжилгээ өгч буй иргэдийг удаан хүлээлгэхгүй, дараалал үүсгэхгүй байхад анхаарч ажиллаарай

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороон дээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ” авч буй явуулын цэг дээр ажиллаж, иргэдийг шинжилгээнд хамруулах ажлын хэрэгжилтийг шалгалаа.  Нийслэлийн хэмжээнд өргөтгөсөн байдлаар зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” авах ажил Сонгинохайрхан дүүргээс эхэлж буй бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Өнөөдөр тус дүүргийн 16 хорооны 20057 иргэнээс …

  • 15 February

    С.Энхболд:Эхний ээлжинд “Pfizer”, “AstraZeneca” вакцинууд орж ирнэ

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр коронавирусийн эсрэг вакцин Монгол улсад хэзээ орж ирэх асуудлаар Эрүүл мэндийн сайд С. Энхболд сэтгүүлчдийн асуултуудад хариуллаа. Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Энэ сарын 23-наас хөл хорио дуусч вакцинжуулалтын ажил эхлэх төлөвлөгөө гарсан байгаа. ДЭМБ-аас одоогийн байдлаар “Pfizer”-ын вакцинд яаралтай журмаар хийх зөвшөөрөл олгосон байгаа. Харин энэ …

  • 15 February

    БЗД-ийн Засаг дарга 133-р сургуулийн шинжилгээний цэгт очиж ажиллаж, шинжилгээ авах ажлыг эрчимжүүллээ

    Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх өнөөдөр /2021.02.15 /133-р сургуулийн шинжилгээний цэгт очиж ажиллаж очер дараалал үүсгэн зогсож байсан иргэдийг дотогш оруулж, явуулын баг гаргаж шинжилгээ авах ажлыг эрчимжүүллээ. Түүнчлэн Баянзүрх дүүргийн хэмжээнд бусад шинжилгээ авч байгаа цэгүүдийн гадна очер дараалал үүсгэсэн иргэдийг яаралтай дотогш оруулж, халдвар хамгааллын дэглэм сахиулж ажиллахыг бусад хэлтэс албадуудад үүрэг болголоо.

  • 15 February

    А.Амбасэлмаа: 33219 хүнээс шинжилгээ авахад 32 хүний сорьцод коронавирус илэрлээ

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд нийт 33219 хүнээс шинжилгээ авахад 32 хүний сорьцод коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотоос илэрсэн. -Шинээр бүртгэгдсэн тохиолдлын зургаа нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явцад илэрсэн. -Үлдсэн нь батлагдсан тохиолдлуудын ойрын болон анхны давтан шинжилгээнд илэрсэн …

  • 15 February

    Хотын дарга Д.Сумъяабазар нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэхийг үүрэг болголоо

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн цахимаар боллоо. Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Өмнөх долоо хоногтой харьцуулахад нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн шинжтэй дуудлага буурсан байна. Мөн орон гэргүй иргэдийг бүртгэлжүүлж, коронавирусийн шинжилгээнд хамруулан, Нийгмийн хамгааллын төв, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус …

  • 15 February

    “Нэг хаалга-Нэг шинжилгээ” авах дүүргүүдийн хуваарь

    “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд өнөөдрөөс эхлэн хоёр хоногийн хугацаанд нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийн иргэдийг хамруулна. Шинжилгээг 10 суурин цэг, 50 явуулын баг авах юм. ШИНЖИЛГЭЭ АВАХ ХУВААРЬ -Хоёрдугаар сарын 14-16-нд СХД-54261 өрх -Хоёрдугаар сарын 17-нд БГД-30676 өрх -Хоёрдугаар сарын 18-нд Хан-Уул дүүрэг-32800 өрхөөс -Хоёрдугаар сарын 19-нд Чингэлтэй дүүрэг-23765 өрх -Хоёрдугаар сарын 20-нд Сүхбаатар дүүрэг-22861 өрх -Хоёрдугаар сарын …

  • 15 February

    Газраа чөлөөлсөн иргэд шууд “Буянт-Ухаа 2” хороолол дахь бэлэн байранд орж болно

    Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулахын тулд гэр хороолол дахь айл өрхийг үе шаттайгаар орон сууцжуулах ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд Нийслэлийн орон сууцны корпораци дараах 24 байршилд газар чөлөөлөлт,  үнэлэх, эргээд шууд “Буянт ухаа2” бэлэн байгаа байранд оруулах ажлыг эхлүүлжээ.  Тус корпорацийн захирал Б.Сүхбаатар:  Нийт 24 байршилд 1216 га газрын 20 477 нэгж талбар буюу 20477 хашаа байгаа. Эдгээр хамгийн …

  • 15 February

    54 хүн согтуугаар жолоо барьж, 234 хүн эрүүлжүүлэгдсэн байна

    Цагдаагийн байгууллагад өчигдөр /2020.02.14/ нийт 1206 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 1145 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 157,  хулгайлах гэмт хэрэг хоёр, гэмт хэргийн шинжтэй 37 үйлдэл бүртгэгдсэн аж.

  • 15 February

    Үйл ажиллагаа нь хэвийн явагдах салбарууд

    Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс буюу 02 дугаар сарын 15-аас үйл ажиллагаа нь хэвийн явагдах салбарууд: 1. Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженерийн хангамж 2. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх 3. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага /“УБТЗ” ХНН, “Чингис хаан”, ИНЕГ, түүний харьяа алба салбар, “Буянт-Ухаа” олон улсын …

  • 15 February

    Хулгайн замаар өртөөчлөн тээвэрлэдэг байсныг илрүүлжээ

    Хөл хорио тогтоож иргэн бүр  бүх  нийтийн  бэлэн байдлын зэргийн дүрэм, журмыг сайтар сахиж байгаа эдгээр өдөр зарим иргэд хууль, дүрэм журмыг зөрчиж байгаа үйлдлийг алба хаагчид илрүүлэн таслан зогсоожээ. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Драгон худалдааны төвөөс хувиараа такси үйлчилгээ хийж орон нутаг руу явдаг жолооч нар зохион байгуулалтайгаар Улаанбаатараас Дархан, Дарханаас Улаанбаатар чиглэлд нэг иргэнээс төлбөр …

  • 15 February

    Өнөөдрөөс зөвшөөрөгдсөн 14 байгууллагын ажилчдад автобус үйлчилнэ

    Нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн ч 14 салбар байгууллага өнөөдрөөс эхлэн ажиллаж байна. Зөвшөөрөгдсөн салбарын албан байгууллагуудын ажилтан, алба хаагчдыг нийтийн тээврээр тээвэрлэх зохицуулалтыг хийжээ. Тодруулбал өнөөдрөөс 21 чиглэлд 180 автобус явах бөгөөд өглөө 07:00-09:00, өдөр 12:00-15:00, орой 17:00-22.30 гэсэн цагийн хуваарийн дагуу үйлчлэх юм. Үйл ажиллагаа нь хэвийн явагдах салбарууд 1. Эрчим хүч, дулаан, …