Monthly Archives: February 2021

February, 2021

  • 15 February

    Сонгинохайрхан дүүргийн иргэдээс энэ сарын 15, 16-нд шинжилгээ авна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комиссоос орон зайн нэгдсэн мэдээллийн системд оруулан ажиллаж байгаа юм. Мөн хатуу хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, …

  • 15 February

    Ч.Сайханбаяр: 21 чиглэлд 180 автобус иргэдэд үйлчилнэ

    Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 15-ны өдрөөс зөвшөөрөгдсөн салбарын албан байгууллагууд ажиллаж эхлэхтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тэдгээр салбарын ажилтан, алба хаагчдыг нийтийн тээврээр тээвэрлэх зохицуулалт, зохион байгуулалтын ажил ямар байгаа талаар албаны хүмүүстэй уулзаж, үүрэг чиглэл өглөө. Д.Сумъяабазар: Нийтийн тээвэр дээр өмнөх шиг алдаа, дутагдал гаргаж болохгүй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч -Өнөөдөр …

  • 15 February

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст салхи шуургатай, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна. 2021 оны 02 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи …

  • 14 February

    Иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээхэд 10 их наяд төгрөг зарцуулна

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан /2021.02.14/ өдөр боллоо. Хурлаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлах тухай хэлэлцэв. Засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд: Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээлЗалуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын …

  • 14 February

    109,068 сорьцыг шинжлэхэд 11 хүнээс халдвар илэрчээ

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан /2021.02.14/ боллоо. Хурлаар “Ковид-19” цар тахлын өнөөгийн байдал, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явц, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлах тухай хэлэлцэв 109,068 сорьцыг шинжлэхэд 11 хүнээс халдвар илэрчээ 2021 оны 02 дугаар сарын 11-13-нд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд 116, 258 хүнээс шинжилгээ авч 109,068 сорьцыг шинжлэхэд 11 тохиолдол батлагдлаа. Эхний …

  • 13 February

    Вакцинжуулалтын бэлтгэл ажлыг шалгав

    Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, 12 хоногийн хугацаанд хатуу хөл хориог тогтоосон. Энэ хугацаанд “Нэг хаалга-нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, ковидын голомтыг хумих, дам хавьтлыг илрүүлэх тандалт судалгаа үргэлжилж буй. Хөл хорио цуцалсны дараагаар вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар Засгийн газар, Улсын онцгой комисс ажиллаж байна. Вакцинжуулалтын бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд Шадар сайд, УОК-ын дарга …

  • 13 February

    Энэ сарын 16-наас 49 том, жижиг худалдааны төв, захуудын үйл ажиллагааг нээнэ

    Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын 1800-1200 дугаар утсан дээр 24 цагийн турш ажиллаж буй  CallCenter-т  иргэдээс ирж буй санал хүсэлт,  гомдлуудтай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танилцаж, гомдлыг барагдуулах чиглэлээр холбогдох албаныханд үүрэг чиглэл  өглөө.   Өчигдрөөс хойш 1800-1200 дугаарын утсанд ирсэн нийт дуудлагын 10  орчим хувь  нь  эрүүл мэндийн тусламж  үйлчилгээтэй холбоотой байсан  бол “Нэг хаалга-нэг шинжилгээ”-тэй холбоотой …

  • 13 February

    Фото: Хөл хорионы үед иргэд улс, нийслэлийн онцгой комиссын шийдвэрийг биелүүлж байгаад баярлалаа

    Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудын танилцуулснаар нийслэл хотод зорчих хөдөлгөөнийг 98 хувь хязгаарласан. Ажлаа хэвийн явуулахыг зөвшөөрсөн нэр бүхий 14 байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдын 9,000 орчим автомашин л хөдөлгөөнд оролцож байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 16 чиглэлд 180 автобус үйлчилгээнд явж байгаа бөгөөд шинжилгээний багт ажиллаж буй хүмүүст 70 автобус үйлчилгээнд гараад байна. default default default

  • 13 February

    Товчоод дээр ажиллаж буй алба хаагчдын ажлын байрны нөхцөлийг сайжруулахыг үүрэг болголоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр нийслэлийн шалган нэвтрүүлэх “Эмээлт” товчоон дээр ажиллаж, хатуу хөл хорионы үеийн нөхцөл байдал болон тус товчоон дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын ажлын байрны орчинтой танилцан, санал хүсэлтийг нь сонслоо.  Товчоодоор зайлшгүй орж, гарах шаардлагатай иргэдээс PCR шинжилгээний хариу, иргэний үнэмлэх, ажлын газрын тодорхойлолт зэрэг дээр үндэслэн түргэн шуурхай нэвтрүүлж ажиллахыг …

  • 13 February

    Монгол хүүхдүүд ОУ-ын цахим бүжгийн уралдаанаас алтан медаль хүртлээ

    Монголын балетын хөгжил сангийн санаачлагаар UNESCO-гийн ивээл дор зохион байгуулагдсан 16 орны 1000 гаруй уран бүтээлчдийн оролцсон “IUCDC” буюу Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаан хоёр сар гаран үргэлжилж өчигдөр буюу 2 сарын 12-нд дүнгээ гаргалаа. Сонгодог, ардын, орчин үе, чөлөөт, стандарт, цэнгээнт бүжгүүд ба бүжгийн сэдэвт уран зураг, кино бүтээл гэсэн төрлүүдээр явагдсан энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Улаанбаатар, Дархан-Уул, Дорноговь, Завхан аймгаас …

  • 13 February

    Монголын спортын түүхэнд олимпийн наадам шүүх анхны эмэгтэй шүүгчээр Т.Энхцэцэг тодорлоо

    IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос “Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүх шилдэг 16 шүүгчийн нэрсийг зарлалаа. Үүнд манай улсаас IJF-ийн дэлхийн зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг багтсанаар олимпийн зэрэглэлийн шүүгч боллоо. Ингэснээр Т.Энхцэцэг нь Монголын спортын түүхэнд олимпийн наадам шүүх анхны эмэгтэй шүүгч болж байна. “Токио-2020” олимпийн наадамд манай улс жүдо бөхийн төрөлд боломжит 14 олимпийн эрхээс одоогоор …

  • 13 February

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрнэ

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 13-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар,  14-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.  Салхи 15, 16-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, …

  • 13 February

    Л.Оюун-Эрдэнэ: Энэ сарын 23-наас бизнесийн бүх салбарыг нээж, вакцинжуулалт эхэлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Цагдаагийн ерөнхий газар, Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа. Эмнэлэг дэх PCR шинжилгээний лаборатори хоногт 6,000 сорьцод шинжилгээ хийх хүчин чадалтай. Нэг хүний шинжилгээний хариуг 24 цагийн дотор гаргаж хариу мэдэгддэг байна. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудын танилцуулснаар нийслэл хотод зорчих хөдөлгөөнийг 98 хувь хязгаарласан. Ажлаа хэвийн явуулахыг зөвшөөрсөн нэр бүхий 14 …

  • 12 February

    Д.Сумъяабазар: Хоёрдугаар сарын 11-13-ны хооронд халдварын идэвхитэй бүс буюу улаан бүсэд байгаа 134 блокийн айл өрхүүдээс шинжилгээ авна

    “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн мэдээллийн системд оруулан ажиллаж байна. Нийслэлийн өрх бүрээс нэг иргэнийг хамруулах уг шинжилгээ авах ажлын хэрэгжилт ямар байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар уг системд ирж буй мэдээлэл дээр үндэслэн хянаж, зарим үүрэг, чиглэлийг өглөө. Өнөөдрийн байдлаар /2021.02.12/ нийслэлийн есөн дүүрэгт шинжилгээ авах 87 түр цэг, 191 …

  • 12 February

    Цагдаа нарыг иргэдтэй харилцах харилцаанд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар Нийслэлийн шуурхай штабаас мэдээлэл өглөө. Улаанбаатар хотод өчигдрөөс эхэлсэн хатуу хөл хорионы зохион байгуулалтын талаар багагүй үл ойлголцол үүсч, тэр дундаа цагдаагийн байгууллага, эргүүл хамгаалалтад гарсан төрийн алба хаагчдын талаарх багагүй гомдол 1800-1200 дугаарын утсанд ирсэн. Үүссэн асуудлыг  богино хугацаанд арилгах, иргэдийг чирэгдэлгүй байлгах тал дээр дараах арга хэмжээг …