Өнөө өглөө 06:00 цагаас эхлэн нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Нийслэлийнхэн 12 хоногийн хугацаанд хатуу хөл хорионы дэглэмд байх юм. Хөл хорионы дэглэмийг сахиулахаар 27 мянган төрийн албан хаагч ажиллаж байна. Төрийн албан хаагч нар байр, гудамж, нийтийн эзэмшлийн талбайд иргэдэд мэдээлэл өгч, шаардлага тавьж ажиллах юм. Нийслэлийн Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүргүүдэд цаг үеийн нөхцөл 08:00 цагаас …
Monthly Archives: February 2021
February, 2021
-
11 February
Шинжилгээ авах цэгүүдийн байршил, хаяг
Нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан “Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалт илрүүлгийн шинжилгээг зохион байгуулж байна. Шинжилгээнд нэг өрхөөс 18-аас дээш насны нэг иргэн хамрагдана. Тухайн иргэн нь гадуур их явдаг, сүүлийн 72 цагийн дотор PCR шинжилгээ хийлгээгүй байх, олон хүнтэй харьцдаг ажил эрхэлдэг байх, ханиах, найтаах, толгой өвдөх шинж тэмдэг илэрсэн зэрэг шалтгаантай иргэд шинжилгээнд …
-
11 February
ОБЕГ:Томилгоот бүрэлдэхүүнээс гадна 3000 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Онцгой байдлын албаны хэмжээнд коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд томилгоот бүрэлдэхүүнээс гадна 3000 орчим алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм. Алба хаагчид авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод, аймаг, нийслэл, дүүргийн Онцгой комиссын шуурхай штаб, “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ болон халдвар хамгааллын дэглэмийг сахиулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий …
-
11 February
Улсын аварга болон хошой аварга малчин өрх, фермер, саальчин, тариаланч хамт олон, тариаланч шалгарлаа
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор Улсын аварга малчин өрх, Улсын хошой аварга малчин өрх, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланчийг тодрууллаа. 21 аймгийн 150 малчин өрхийг Улсын аварга малчин өрхөөр, 13 аймгийн 13 малчин өрхийг улсын хошой аварга малчин өрхөөр, 6 аймгийн 6 саальчинг улсын …
-
11 February
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед иргэд зорчигчдын хөдөлгөөнийг 90 хүртэл хувь хязгаарлана
Хөл хорио тогтоосон хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УОК-оос хэвлэл мэдээллийнхэнд өчигдөр /2021.02.10/ дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед иргэд зорчигчдын хөдөлгөөнийг 90 хүртэл хувь хязгаарлана. Цар тахлын тархалтыг зогсоож голомтыг хумих, ойрын болон дам хавьтлыг тусгаарлан эмчлэх зорилгоор “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулахаар тооцоолжээ. Дөрөвдүгээр …
-
10 February
Ц.Нямдорж:Өрх бүрээс шинжилгээ авах ажлыг сайн зохион байгуулах шаардлагатай
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Мажигсүрэнгийн Баттүвшинг Эрүүл мэндийн дэд сайдаар томилов. М.Баттүвшин 1967 онд Дархан хотод төрсөн.– 1992 онд Анагаах ухааны их сургууль төгссөн. Хүүхдийн эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистр. – 1992-1997 онд Эрдэнэт хотын Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийн эмч– 1997-2009 онд Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн эмч, тасгийн эрхлэгч, ерөнхий эмч– 2009-2016 …
-
10 February
БЗДОК: 1800 гаруй төрийн албан хаагч, хөл хорионы дэглэмийг сахиулан ажиллана
Баянзүрх дүүргийн онцгой комисс өнөөдөр хуралдаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд “НЭГ ХААЛГА-НЭГ ИРГЭН” арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн иргэдээс “НЭГ ХААЛГА-НЭГ ИРГЭН” тандалт, илрүүлгийн шинжилгээ авах ажлын хүрээнд, 2021.02.11-2021.02.13-ны өдрүүдэд БЗД-ийн 22 хорооны 26990 өрхийн иргэдийг шинжилгээнд хамруулахаар боллоо. Шинжилгээ авах ажлыг иргэдэд чирэгдэлгүйгээр зохион байгуулж, богино хугацаанд сонгогдсон байршлуудын өрх бүрээс …
-
10 February
Н.Алтаншагай: Сонгинохайрхан дүүргийн 43 хороог эрүүл болон эрсдэлтэй бүсээр ангилан шинжилгээнд хамруулна
Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт энэ сарын 11-ний өдрөөс 23-ыг дуустал шилжин хөл хорио тогтоож байгаа. Энэ хугацаанд нийслэлийн зургаан дүүргээс хэсэгчилсэн байдлаар “Нэг-хаалга нэг шинжилгээ ”-г авах юм. Энэхүү нэгдсэн арга хэмжээг хамгийн олон хүн ам оршин суудаг Сонгинохайрхан дүүрэгт авах бэлтгэл ажил бэлэн болжээ. Дүүргийн Онцгой комисс иргэдэд хүндрэл, эрсдэл учруулахгүйгээр илрүүлэг шинжилгээнд хэрхэн хамруулах зохион …
-
10 February
Ж.Батбаясгалан: Цагаан сарын баяраа гэртээ тэмдэглэхийг уриалж байна
Нийслэлийн ИТХ-ын ээлжит III хуралдааны төгсгөлд Хурлын дарга Ж.Батбаясгалан нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтан, алба хаагчид болон олон нийтэд хандаж Цагаан сарын баярыг гэртээ тэмдэглэхийг уриаллаа. НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан:Өнөөдөр үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэхэд хамгийн гол нь салбар дундын ажлын уялдаа, нийслэлчүүдийн оролцоог хангах, өөрсдийгөө хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх, эдийн засаг ажлын байраа хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх явдал юм. Энэ бол өнөөдрийн Нийслэлийн ИТХ, түүний …
-
10 February
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргалаа
Улсын Их Хурлаас баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиуд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шалгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргалаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ХҮСЭЛТЭЭ ӨРГӨН БАРИХДАА: “Өнөөдөр би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар анх удаа Үндсэн хуулийн цэц дээр …
-
10 February
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний зохицуулалт
Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихтэй холбогдуулан нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээний зохицуулалтыг зохион байгуулж ажиллана. Үүнд: НЭГ. ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа үед үүсч болзошгүй эрсдэл, ачааллыг тооцон, байгууллагын хэвийн үйл ажиллагааг ханган иргэдэд шуурхай үйлчилж, гомдол, чирэгдэл гаргахгүй ажиллана.Заагдсан хугацаанд үүрэг гүйцэтгэж …
-
10 February
Б.Бямбадорж: Эрүүл мэндийн тусламж авсан иргэнийг эмнэлэг өөрийн машинаар гэрт нь хүргэж өгнө
Хөл хорионы хугацаанд нийслэлчүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн авах, түүнийг хэрхэн зохион байгуулах талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа. -Хөл хорионы хугацаанд нийслэлчүүд эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн авах вэ. Ялангуяа хорт хавдрын өвчний эсрэг хими, туяа эмчилгээ хийлгэх, гемодиализын аппаратад орох шаардлагатай иргэд хэрхэн, яаж эмчилгээндээ хамрагдах талаар их асууж байна. Үүн дээр та тайлбар өгөхгүй юу? …
-
10 February
Эрүүл мэндийн Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилов
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Мажигсүрэнгийн Баттүвшинг Эрүүл мэндийн дэд сайдаар томилов. М.Баттүвшин 1967 онд Дархан хотод төрсөн. 1992 онд Анагаах ухааны их сургууль төгссөн. Хүүхдийн эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистр. – 1992-1997 онд Эрдэнэт хотын Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийн эмч – 1997-2009 онд Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн эмч, тасгийн эрхлэгч, ерөнхий эмч – …
-
10 February
ЗГ: “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд хоногт 35-40 мянган хүнийг шинжилгээнд хамруулна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.02.10/ боллоо. Хуралдаанаар хоёрдугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжив. Энэ хугацаанд нийслэлээс гарах, орох зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж, иргэдийн хөдөлгөөнийг 90 хүртэл хувь бууруулна. Мөн “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд хоногт 35-40 мянган хүнийг шинжилгээнд хамруулах юм. Өмнө …
-
10 February
Л.Наранбаатар: Төмөр замын гацаанаас болж Монголын 3,2 сая иргэн бүгдээрээ хохирогч болсон
Эдийн засагч Л.Наранбаатар залилангийн гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Миний ярих гэж байгаа гэмт хэргийн хохирогч нь Монголын 3,2 сая иргэн бүгдээрээ хохирогч. Та, би, бид, бидний ах дүүс бүгд хохирогч. Энэ бол Тавантолгой төмөр замын ажлыг 10 жилийн өмнөөс гацаасан ажлын хор хохирлын үр дагавар. Тавантолгойгоос Гашуунсухайт боомт хүртэлх 270 км төмөр замыг 2010 онд “Энержи ресурс” барих …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл