БЗДОК: 1800 гаруй төрийн албан хаагч, хөл хорионы дэглэмийг сахиулан ажиллана

Баянзүрх дүүргийн онцгой комисс өнөөдөр хуралдаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд “НЭГ ХААЛГА-НЭГ ИРГЭН” арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн иргэдээс “НЭГ ХААЛГА-НЭГ ИРГЭН” тандалт, илрүүлгийн шинжилгээ авах ажлын хүрээнд,  2021.02.11-2021.02.13-ны өдрүүдэд БЗД-ийн 22 хорооны 26990 өрхийн иргэдийг шинжилгээнд хамруулахаар боллоо.

Шинжилгээ авах ажлыг иргэдэд чирэгдэлгүйгээр зохион байгуулж, богино хугацаанд сонгогдсон байршлуудын өрх бүрээс нэг иргэнийг заавал шинжилгээнд хамруулна.

Шинжилгээг, хороодын иргэний танхимд байрлах байнгын цэгт болон явуулын цэгүүдээр авна. Явуулын цэгүүд айл болгоны үүдэнд очиж, нийгмийн харилцаанд хамгийн их оролцдог нэг хүнээс шинжилгээ авна.

Иргэдийг шинжилгээнд хамруулах 3 хоногийн хугацаанд, БЗД-ийн 1800 гаруй төрийн албан хаагч, хөл хорионы дэглэмийг сахиулан ажиллана. Тиймээс БАЯНЗҮРХЧҮҮД та бүхэн хөл хорионы дэглэмээ баримталж, шинжилгээндээ идэвхтэй хамрагдаарай.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …