Monthly Archives: May 2021

May, 2021

  • 7 May

    Баянзүрх таныг сонсож байна “CALL CENTER 1900-1063” төвийн хамт олонд дархлаажуулалтын багц бэлэглэлээ

    Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А. Баяр өнөөдөр буюу 2021 оны 05-р сарын 07-ны өдөр Баянзүрх таныг сонсож байна “CALL CENTER 1900-1063” төвийн хамт олонтой уулзаж, дархлаажуулалтын багц бэлэглэлээ. Тэрээр хэлэхдээ“Цар тахлын амаргүй нөхцөл байдалд иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө утсаар холбогдож, тэдэнд шаардлагатай мэдээ мэдээлэл, зөвлөгөө, тусламжийг үзүүлж байгаа та бүхэнд баярлалаа.  Өнөөдрийн байдлаар бид нэг л зорилготой. …

  • 7 May

    ХЭҮК өлсгөлөн зарлаж буй иргэдийг дулаан хувцас, хучлага, дэвсгэрээр хангахыг шаардлаа

    ХЭҮК-ийн гишүүд, Чингисийн талбайд өлсгөлөн зарлаж байгаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй өчигдөр уулзаж нөхцөл байдлыг нь харсан. Тэд өдөртөө +4, шөнөдөө-6 хэмийн хүйтэнд чийгтэй эсгий дэвсгэр дээр ил задгай газар өлсгөлөн зарлаж байгаа нь эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй байна гэж дүгнэжээ. Мөн үзэл бодлоо илэрхийлэх үйл явц өрнөж байх үед нь хүний амь нас, эрүүл мэндийг …

  • 7 May

    Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино “Reel 2 Real” наадмаас шилдэг зураглалын шагнал хүртлээ

    “Basic Berlin” кино продакшн, “Монгол ТВ” телевиз, “Rundfunk Berlinbrandenburg”-ийн хамтын бүтээл найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” уран сайхны кино Канадын “Reel 2 Real” олон улсын кино наадмаас шилдэг зураглалын шагнал хүртлээ. Цар тахалтай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 14-23-ний өдрүүдэд онлайнаар зохион байгуулсан кино наадамд дэлхийн 35 орны уран бүтээлчид оролцсон байна. “Алтан судал” киноны зохиолч, найруулагчаар Д.Бямбасүрэн, хоёрдугаар найруулагчаар Д.Батцэцэг, ерөнхий зураглаачаар …

  • 7 May

    Э.Бэхбаяр “Токио-2020” олимпын эрх авлаа

    Болгарын нийслэл Софи хотноо “Токио-2020” зуны олимпын наадмын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн зургаан жингийн барилдаан болж 57 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт клуб, “Алтай” констракшны тамирчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Бэхбаяр “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхийн болзол хангалаа. Тэрээр Монголын чөлөөт бөхийн тамирчдын найм дахь, эрэгтэй бөхчүүдийн гурав дахь …

  • 7 May

    ХААИС-ийн оюутнууд АНУ-ын Флоридагийн их сургуульд суралцах боломжтой боллоо

    Засгийн газрын 100 хоног энэ өдрүүдэд тохиож байна. 100 хоногийн хугацаанд Боловсрол, шинжлэх ухааны яам АНУ-ын 3 их сургуульд Монгол оюутнуудыг хямд зардлаар сургах боломжийг нээлээ. Өчигдөр Монголын цагаар 20:00 цагт Флоридагийн их сургуультай санамж бичиг байгуулж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, тус их сургуулийн судалгааны декан Роб Гилберт нар гарын үсэг зурсан юм.  Уг арга хэмжээнд АНУ-ын Конгрессийн гишүүн Камик, гишүүн асан Тед Ёохо,  АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаяр нар …

  • 7 May

    Б.Ууганбат: Амаржсан эхийг нэг сарын дараа дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгаа

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад  Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.   -Амаржсан эх хэдий хугацааны дараа дархлаажуулалтад хамрагдах вэ? -ДЭМБ бол хугацаа заагаагүй. Гэхдээ аливаа эрсдэлийг бодолцон хүүхэд нь нэг сар хүрсний дараа дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгаа. Хэрэв амаржсан эх хүсвэл долоо хоногийн дараа ч дархлаажуулалтад хамрагдах боломжтой. -Ковид тусаад эдгэрсэн хүн вакцин хийлгэх шаардлагатай юу? -Ковид тусаад …

  • 7 May

    Тусгаарлах байранд 5816 иргэн тусгаарлагдаж байна

    Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 150 байранд 5816 иргэн тусгаарлагдаж байна. Үүнээс нийслэлд 24 тусгаарлах байранд Монгол Улсын 619, гадаадын 79, нийт 698 иргэн, эмнэлгийн 28 байршилд 3505 иргэн, орон нутагт 98 эмнэлэг болон тусгаарлах байранд Монгол Улсын 1613 иргэн тус тус байрлаж байна.  Тавдугаар сарын 6-ны өдөр эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 373 иргэн нэмэгдэж, 271 иргэн гэрийн ажиглалтад шилжиж, 5 …

  • 7 May

    Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг баталлаа

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өчигдрийн /2021.05.06/ нэгдсэн хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг  хийлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан уг хуулийн төслийг боловсруулсан байна. Нийгмийн бодлогын байнгын хороо энэ сарын 04-ний өдрийн хуралдаанаараа …

  • 7 May

    Франц, Унгар, Солонгос, АНУ, Австрали улсаас 138 иргэн эх орондоо ирлээ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 17:14 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус транзит нислэгээр Франц, Унгар, Солонгос, Гани, АНУ, Австрали зэрэг 7 орны 138 иргэн ирсэн байна. Иргэдийг “Амар”, “Кемпински”, “Ибис”, “Новотел” зочид буудалд тусгаарлан, бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон иргэдийг гэрийн 7 хоногийн тусгаарлалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. займ на карту мгновенно без отказа zaymi-bistro.ru займ на кредитную карту мгновенно …

  • 7 May

    Л.Оюун-Эрдэнэ: Өмнөговь, Дорноговь аймгийг ногоон бүс болгож экспортын урсгалаа нэмнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймаг, Цагаан хад дахь дархлаажуулалтын цэгт ажиллалаа. Тавдугаар сарын 07-ны байдлаар нүүрс тээврийн жолооч, хил гаалийн ажилтан, суурьшлын бүс болон багийн 40 гаруй мянган хүн нэгдүгээр тун, 12 мянга гаруй хүн хоёрдугаар тундаа хамрагджээ. Үүнээс нүүрс тээврийн 8,236 жолооч эхний, 5,393 нь хоёр дахь, нийт 13 мянга гаруй жолооч дархлаажуулалтад хамрагдаад байна. Цагаан хад …

  • 7 May

    “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ыг шинэчлэн баталлаа

    Улсын онцгой комиссын даргын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр тушаалаар “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ыг шинэчлэн баталлаа. Журмаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэм сахиулах, ажил үйлчилгээг хэвийг явуулах арга хэмжээг зохицуулах юм. Иргэн, хуулийн этгээд нь энэхүү журам, тусгай нөхцөл шаардлагыг мөрдөж ажиллах бөгөөд …

  • 7 May

    Find Oceania Partner Models – Tips For Choosing the One You are thinking about!

    Is your spouse the perfect girl that you always want, but you cannot seem to tug at her up onto a plane and bring her along on your honeymoon vacation? Are factors looking up nevertheless, you know you simply aren’t looking forward to this sort of idea? Then you may be looking for several places to look for Oceania better …

  • 6 May

    Ерөнхийлөгч Х.Баттулга ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга УИХ-аас 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа. УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ ӨНӨӨДӨР ХҮРГҮҮЛСЭН “ХОРИГ ТАВИХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГТ: “Монгол Улсын Их Хурал 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж,  2021 …

  • 6 May

    МУЗН-ээс Улсын Онцгой комиссын Шуурхай штабт амны хаалт хандивлалаа

    Жил бүрийн 05 дугаар сарын 08-нд дэлхийн хүмүүнлэгийн өдөр тохиодог. Энэхүү өдрийг угтан МУЗН-ээс Улсын Онцгой комиссын Шуурхай штабын бүрэлдэхүүд 3500 ширхэг нэг удаагийн амны хаалтыг хандивлалаа. Дашрамд дурдахад, Хүмүүнлэгийн өдрийг Олон улсын Улаан Загалмай ба Улаан хавирган сар Нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан Загалмай хороо болон Үндэсний нийгэмлэгүүд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хандивлагчид тэмдэглэдэг юм. Монгол Улсын Засгийн газраас 2011 …

  • 6 May

    “e-Mongolia” үйлчилгээний төв энэ Ням гарагт үүдээ нээнэ

    Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төв нь төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-ийн үйлчилгээний төв болон өргөжиж, Төв шуудангийн 1 давхарт энэ Ням гарагт буюу тавдугаар сарын 09-нд үүдээ нээх гэж байна.  Тус төвөөр дамжуулан иргэд төрийн байгууллагын талаар санал хүсэлт, шүүмжлэл, гомдол, талархлыг биечлэн хүргэж болохоос гадна  “e-Mongolia” системээр үзүүлдэг төрийн 40 орчим байгууллагын 500 гаруй цахим үйлчилгээний …