ХЭҮК-ийн гишүүд, Чингисийн талбайд өлсгөлөн зарлаж байгаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй өчигдөр уулзаж нөхцөл байдлыг нь харсан.
Тэд өдөртөө +4, шөнөдөө-6 хэмийн хүйтэнд чийгтэй эсгий дэвсгэр дээр ил задгай газар өлсгөлөн зарлаж байгаа нь эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй байна гэж дүгнэжээ.
Мөн үзэл бодлоо илэрхийлэх үйл явц өрнөж байх үед нь хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, халуун ус уух зэрэг наад захын хэрэгцээг хангах ёстой. Тиймээс Цагдаагийн ерөнхий газарт шаардлага хүргүүлсэн байна.
Шаардлагад, дулаан хуурай дэвсгэр, хучлага, салхины хаалт болон халуун ус уух, бие засах боломжийг бүрдүүлж өгөх, эрүүл мэндийн тусламжийг нэн даруй үзүүлэхийг дурджээ .