Monthly Archives: June 2021

June, 2021

  • 24 June

    Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн Хүндэт академич боллоо

    ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн Тэргүүлэгчдийн 2021 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад тус академийн Хүндэт академич цолыг олгох шийдвэрийг гаргасан байна. Энэ шийдвэрийн дагуу ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов өнөөдөр Дүрслэх урлагийн академийн Хүндэт академичийн өргөмжлөл, алтан тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад гардууллаа. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин …

  • 24 June

    Улсын Их Хурлын гишүүд Залуучуудын хөгжлийг дэмжих лобби бүлэг байгуулав

    Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам нар Залуучуудын хөгжлийг дэмжих лобби бүлэг байгуулжээ. Энэ талаарх албан бичгээ 2021 оны зургадугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн байна.     Улс орнууд нийгмийн хөгжлийг шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, эдийн засгийн өсөлтөөр хэмжихээс гадна тухайн улс орны хүний хөгжил, чадамжаар тодорхойлдог хандлага давамгайлж, тэр тусмаа …

  • 24 June

    Баянгол дүүргийн ИТХ-аас “Сэтгэлээрээ эмчилье” сайн үйлсийн аяныг эхлүүллээ

    Дэлхий нийтэд тархаад байгаа Коронавируст халдвар /Ковид-19/Монгол улсад анх бүртгэгдсэнээс хойш 2021 оны зургаадугаар сарын 24-ны байдлаар батлагдсан тохиолдлын тоо 102669 хүрлээ. Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны нийт албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд “Сэтгэлээрээ эмчилье” аяныг санаачлан эхлүүллээ. Баянгол дүүрэг бусад дүүргүүдтэй харьцуулахад хамгийн олон өвчтөн хүлээн авах ор дэлгэн ажиллуулж …

  • 24 June

    Ирэх даваа гарагаас 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулна

    Эрүүл мэндийн сайдын тушаалаар ирэх долоо хоногийн даваа гарагаас буюу 6 дугаар сарын 28-ны өдрөөс 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулахаар боллоо. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд Файзер үйлдвэрийн вакцин хийх юм. Ингэхдээ тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулах юм. Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь дүүргийнхээ файзер вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт …

  • 24 June

    Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.06.24) Монгол Улсын Засгийн газраас Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өргөн барив. Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг өмнө нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн …

  • 24 June

    Т.Уламбаатар: Товчоогоор нэвтрэх, байгууллагаар үйлчлүүлэхдээ иргэний үнэмлэхний QR кодыг уншуулахад хангалттай

    “E-Mongolia”  төслийн хүрээнд коронавируст халдвараас сэргийлэх дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэдийн мэдээллийг таних  “COVID-19 QR Verify” аппликейшныг нэвтрүүлээд байна.  Тус аппликейшны талаар УОК-ын шуурхай штабын “Мэдээлэл технологийн баг”-ийн гишүүн Т.Уламбаатартай ярилцлаа. – “COVID-19 QR Verify” аппликейшны ач холбогдол юу вэ. Зөвхөн вакцины гэрчилгээ авах уу, өөр нэмэлт үйлчилгээ байгаа юу?? -Аппликейшнаас дархлаажуулалтанд хамрагдсан иргэдийн мэдээллийг харах боломжтой. Ингэснээр хот хооронд …

  • 24 June

    Л.Оюунжаргал: Ням гаригт 39 хэм хүртэл хална

    Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 26-наас ихэнх нутгаар 30-34 градус хүрч халах төлөвтэй байна. Хамгийн халуун өдөр энэ сарын 27-нд говийн болон Орхон, Сэлэнгийн сав газраар 34-39 градус хүрч халах нь. Энэ талаар Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал хэлэхдээ “Төвийн болон Говийн аймгуудын нутгаар энэ сарын 27-нд хэт хална. Говийн бүс …

  • 24 June

    АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай тогтоолын төсөл өргөн барив

     Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.     Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах Засгийн газрын саналыг зөвшилцөн, дэмжиж шийдвэрлэсэн. Энэ …

  • 24 June

    Ирэх даваа гарагаас 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулна

    Засгийн газрын хуралдаанаар ирэх даваа гарагаас буюу 28-наас эхлэн 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулахаар шийдвэрлэлээ. Монгол Улсад 12-17 насны 290 орчим мянган хүүхэд байдаг. Энэ сарын 15-наас хойш улсын хэмжээнд 16-17 настай 13,733 хүүхэд, 1,146 жирэмсэн эмэгтэй, 919 хөхүүл эмэгтэй дархлаажуулалтад хамрагдаад байна. Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ Файзер /Пфайзер БиоНТех компанийн Комирнэти вакцин/ вакцинд …

  • 24 June

    Итали улс анх удаа газраар тээвэрлэсэн МОНГОЛ ноолуурыг хүлээн авлаа

    Энэ сарын 2-нд Улаанбаатараас Итали улс руу олон улсын чанар, стандартын шаардлага хангасан 20 тонн ноолуурыг анх удаа газраар тээвэрлэсэн чухал үйл явдал тохиосон. Тэгвэл олон улс хоорондын ачаа тээвэр төлөвлөсөн хугацаандаа Итали улсад амжилттай хүрч, тус улсын “Коломбо”, “Фалконери” компани захиалсан ноолуураа хүлээн авчээ. “Ханбогд кашмер” компани урьд нь Итали руу өмнөд хөршөөр дамжуулан 90-100 хоногийн хугацаанд ноолуураа экспортолж …

  • 24 June

    “Эрдэнэт Мeдипас” эмнэлгийг улсын өмчид буцаан авч , бүс дундын эмнэлэг болгоно

    “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 64.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 2015 онд “Эрдэнэт Медипас” төв эмнэлгийг байгуулж, улмаар хууль бусаар хувийн хэвшилд үнэгүй шилжүүлжээ. Улсын үйлдвэрийн хөрөнгөөр баригдсан ч өнөөг хүртэл хувийн хэвшлийн өмчид бүртгэлтэй, “Эрдэнэт Медипас” эмнэлгийг улсын өмчид буцаан авч, цар тахлын амаргүй үeд зориулалтын дагуу ашиглах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өчигдөр /2021.06.24/ холбогдох …

  • 24 June

    УОК:Хот хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлахгүй

    Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 20:00 цагт Онцгой байдлын ерөнхий газрын “Соёмбо” танхимаас цахимаар боллоо. Хуралдаанд Коронавируст халдвар/Ковид-19/-ын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн С.Энхболд, “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Шуурхай штабын дарга,хурандаа Ц.Ганзориг нар …

  • 24 June

    Үндэсний их баяр наадмыг цахимаар зохион байгуулна

    Засгийн газрын хуралдаанаар Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын болон шагайн харваа, Төрийн хүндэтгэлийн концертыг үзэгчгүй зохион байгуулж, радио, телевиз, цахимаар шууд дамжуулан үзүүлэхээр шийдвэрлэлээ. Цар тахлын халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа учир аймгууд 2021 оны 07 дугаар …

  • 24 June

    Cookware Mail Purchase Brides – Should You Seriously Go For It?

    The Asian mail https://asian-women.org/viet-mail-order-brides/ order birdes-to-be are getting acceptance in the west countries and particularly in UNITED STATES. There is not any hesitation regarding it. It is a quite simple and simple method of seeking the life partner which too by using internet. But there are certain misguided beliefs about Cookware mail order brides which should be busted. One fable …

  • 24 June

    Quick Plans For cambodian bride Clarified

    Cambodia could be a paradise for those men who wish to find a wonderful devoted bride and marry her. Cambodia is notoriously a terrible place for girls to reside. It is not as unhealthy as some international locations corresponding to Yemen and Saudi Arabia. Cambodian girls do have some rights. The principle downside in Cambodia is the social side of …