Monthly Archives: June 2021

June, 2021

  • 14 June

    Жирэмсэн эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамрагдах боломжтой

    Коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалтад өнөөдрөөс эхлэн жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж эхэлсэн. Тодруулбал, BNT 162b2) буюу Файзер вакцинаар дархлаажуулж байна. Вакцины эхний тунг жирэмсний 14 дэх долоо хоногоос хойших хугацаанд хийх бол давтан тунг жирэмсний 36 дахь долоо хоногоос өмнөх хугацаанд хийлгэх юм. Хэрвээ давтан тунг дээрх хугацаанд хийлгэж амжихгүй бол төрснөөс хойш 42 хоногийн дараа вакцины II тунд хамрагдах боломжтой. Дархлаажуулалтыг …

  • 14 June

    Ким Жон Ун У.Хүрэлсүхэд мэндчилгээ илгээжээ

    Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо-г өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.     Уулзалтын үеэр Гадаад харилцааны дэд сайд Монгол Улс БНАСАУ-тай уламжлалт найрсаг харилцаагаа тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд О Сын Хо БНАСАУ-ын зүгээс Монгол Улстай уламжлалт найрсаг харилцаагаа тууштай …

  • 14 June

    Найрамдлын цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж устгасан үйлдэлд хариуцлага хүлээлгэнэ

    Баянгол дүүргийн 1, 3, 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын төв буудлын арын зам дагуух газрыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны тогтоолоор “Улаанбаатар хотод эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглох газрын жагсаалт”-д оруулсан байдаг. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/585 дугаар захирамжаар тус 3.6 га газрыг “Улаанбаатар Төмөр зам” ХНН-д олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар түр хугацаагаар …

  • 14 June

    И.Амартүвшин: Ах маань хувцсанд минь мөрдөсөө хадаж өгсөн тэр цагаас цэргийн хүн болохоор мөрөөдөж эхэлсэн

     “Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн зочноор Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа И.Амартүвшинг урилаа. Тэрээр Онцгой байдлын байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд ажлын гараагаа гал сөнөөгчөөр эхэлж байсан. Энэ хугацаанд салааны захирагч, Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн захирагчийн албан тушаалд үүрэг гүйцэтгэж байгаад 2016 оноос хэлтсийн …

  • 14 June

    Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

    Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 8 аймгийн 17 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 27 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдсэн байна. Усны ослын улмаас 26 хүн нас барсны 6 нь хүүхэд байгаа юм.  Мөн Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Хэнтий нуруунаас усжих Зэлтэр, Туул гол Лүн, Хэрлэн гол Өндөрхаан сум орчимд усны түвшин …

  • 14 June

    Шинэ нисэх буудал ирэх сарын 4-нд нээгдэнэ

    Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах  ажлын хэсэг өргөтгөсөн хуралдаан хийж  энэ сарын 11-ний өдрийн байдлаарх бэлтгэл ажлын явцыг хэлэлцлээ. Ажлын хэсгийн даргаар ИНЕГ-ын Дэд дарга Б.Алтанцом ажиллаж байгаа юм. Өргөтгөсөн хурлын өмнө хил дээр хамтын ажиллагаатай гааль, мэргэжлийн хяналт, хилийн цэргийн …

  • 14 June

    Дэлхийн тавцанд танигдсан тоглогчид

    PUBG MOBILE бол дижитал эрин үеийн тэргүүлэгч мобайл тоглоомуудын нэг юм. PUBG MOBILE тоглоомын олон улсын шинж чанартай тэмцээнүүдэд Монголын баг тамирчид дэлхий дахиныг гайхшруулсан амжилт үзүүлсээр байна. Тэгвэл Монголын “ZEUS” багийн хувьд олон улсын тэмцээнд амжилттай оролцож, PUBG MOBILE GLOBAL CHAMPIONSHIP 2020 (PMGC) дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 3-р байр эзэлсэн бол тэд энэ удаад 2021 PUBG MOBILE PMPL Өмнөд …

  • 14 June

    Халдвар авсан, ойрын хавьтал болсон тохиолдолд тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабтай холбогдоорой

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт зургадугаар сарын 11-13-ны хооронд иргэдээс нийт 705 дуудлага ирлээ. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 46 иргэн хандсанаас 23 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 23 иргэнтэй оператор ажилтан холбогдож, асуултад хариулт өгчээ. Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 38, явуулын найман цэгээр 79 багийн 443 эмч, ажилтан ажиллаж, 6589 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.   Зургадугаар сарын 3-ны өдрөөс шинжилгээний цэгүүд зөвхөн түргэвчилсэн шинжилгээ …

  • 14 June

    Голын хамгаалалтын бүсэд олгосон газруудын эрхийг цуцална

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой байдлын газраас онлайнаар зохион байгуулсан юм. Тэрбээр улаанбаатарчуудын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа тус байгууллагын алба хаагчдад талархал илэрхийллээ. Хотын дарга өнгөрсөн удаагийн шуурхай зөвлөгөөнөөр 12 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс биелэлт 81.7 хувьтай …

  • 14 June

    Д.Тогтохсүрэн: Баяр наадмаас өмнө энэ оны төсөвт тодотгол хийнэ

    УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар мэдээлэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн“Бүлгийн ээлжит хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Намын бүлгийн хурлаар Ерөнхий сайдын мэдээллийг гурван чиглэлээр сонслоо. Нэгдүгээрт, Covid-19-ийн нөхцөл байдал улс оронд хүндхэн байна. Хоёрдугаарт, цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо. Тухайлбал, төсвийн тодотгол, Улсын баяр …

  • 14 June

    “Болор цом-38” их наадмын хоёрдугаар шатанд 30 бүтээл шалгарлаа

    “Болор цом“ яруу найргийн наадам нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг яруу найрагчид, уншигчдын томоохон баяр юм. Анх 1983 онд уг наадам зохион байгуулагдсан цагаасаа хойш ард олны зүй ёсны талархлыг хүлээж, зөвхөн яруу найрагчид төдийгүй олон түмний хүсэн хүлээдэг томоохон наадам болж өргөжсөн билээ. Энэхүү наадамд жил бүр 200 гаруй найрагчид оролцохоор шүлгээ ирүүлдэг ба эдгээрээс 30 найрагч …

  • 14 June

    Монголбанкны Эрдэнэсийн сангийн дэргэд “Мөнгөн тэмдэгтийн танхим” нээгдлээ

    Монголбанк үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгох, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгын хүрээнд  “Банкны ажилтны өдөр”-ийг угтан Эрдэнэсийн сангийн дэргэд “Мөнгөн тэмдэгтийн танхим” нээлээ. “Мөнгөн тэмдэгтийн танхим”-д Эрдэнэсийн санд хадгалагдаж буй эртний зоос, Монгол Улсад төлбөрийн үүрэг гүйцэтгэж байсан эд зүйлс, цаасан болон зоосон мөнгөн тэмдэгт, дурсгалын зоос зэрэг нэн ховор, түүхэн ач холбогдолтой үзмэрүүд хадгалагдаж байна. Тухайлбал 20 …

  • 14 June

    “Гал тоглоом биш” гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

    Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас санаачлан аймгийн иргэдийн хурлын даргын ивээл дор “Гал тоглоом биш” гар зургийн уралдааныг 38 дахь жилдээ зохион байгууллаа. Хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, зураг зурах авъяасыг нээх, гал түймрийн хор хөнөөлийг ойлгуулах, бууруулах зорилготой тус уралдаан ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд, бага анги, сургуулийн өмнөх боловсролын гэсэн дөрвөн ангилалаар явагдаж, шилдгүүдээ шалгаруулсан юм. Уралдаанд нийт …

  • 14 June

    12 дугаар ангийн сурагчдад зориулсан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох портал сайт ажиллаж эхэллээ

    Ерөнхий боловсролын сургуулийг төгсөж буй сурагчдын дийлэнх нь цаашид суралцах мэргэжлээ сонгосон байгаа бол зарим нь эргэлзсэн хэвээр байгаа. Амьдралынхаа хамгийн чухал сонголтоо хийх үед нь туслах, чиг баримжаа олгох myfuture.mn портал сайт ажиллаж эхэлжээ. Энэхүү портал сайт нь суралцагчид болон эцэг эх, асран хамгаалагчдад зориулж өөрийн сонирхол, давуу талаа таньж мэдэх, чадвар, үнэт зүйлээ тодорхойлох, ахлах ангид судлах хичээл, хөтөлбөрөө сонгох, …

  • 14 June

    МЗХ залуучуудын санаачлагыг дэмжин ажиллахыг У.Хүрэлсүхээс хүслээ

    Монголын Залуучуудын Холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд хандан ил захидал илгээсэн байна. Ингээд ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. Ил захидал Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль амжилттай боллоо. Сонгуульд олонхийн санал авч, ялалт байгуулсан Ухнаагийн Хүрэлсүх танд Монголын Залуучуудын Холбооноос баяр хүргэн амжилт хүсэхийн ялдамд Монгол Улсын хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулан хөгжлийн түүчээ болсон залуучуудынхаа …